Цэцэний Гомбожав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
UDET articles
(Өөрчлөлт алга)

06:20, 27 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Цэцэний Гомбожав Сэлэнгэ аймгийн Цуүц Манхай хэмээх газар 1903 онд малчин Цэцэний ууган хүү болон төржээ. Ардын цэнгэлдэх хүрээлэнг Улсын төв театр буюу мэргэжлийн байгууллага болгох үйл явцыг гардан удирдсан хүний нэг. Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Ардын цэнгэлдэх хүрээлэнг Улсын төв театр болгон өөрчлөн байгуулахад Ц.Гомбожав театрын ерөнхий найруулагчаар томилогдон 1936 он дуустал ажиллажээ. 1936 оны эхээр хүндээр өвдөж, Москвад эмчлуүлж байгаад 1937 онд нас барсан гэдэг. Тэрээр 1922 онд С.Буяннэмэхийн "Ойрхи цагийн товч түүх"-ээс эхлээд Раднаабазар "Энэ ямар ёс вэ?" /1931/, С.Буяннэмэх "Харанхуй засаг" /1932/, С Буяннэмэх "Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сухбаатар" /1933/, С.Буяннэмэх "Усгуй хар архи", зэрэг 20 гаруй жүжиг тавьсан найруулагч.

Намтар

Цэцэний Гомбожав нь Монголын мэргэжлийн театрын анхны найруулагч мөн /1903-1937/ Монголын театр үе үеийн агуу жүжигчин, найруулагч, театрын зураачдыг төрүүлэн өсгөж өндийлөгсөн билээ. Театр хэмээх өрх гэрийн үүдийг нээжгалыг нь асаахдаа хэцүүбүхнийг даван туулсан хүмүүсийн нэг бол Цэцэний Гомбожав юм. Энэ хүн бол Монголын мэргэжлийн театрын анхны найруулагчийн нэг мөн. Цэцэний Гомбожав 1903 онд Түшээтхан аймгийн Лувсанхайдавын хошууны одоогийн Булган аймгийн Хангал сумын Цоож гэдэг газар төржээ. Монголын тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил 16 нас хүртэл эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. Бусдаас ялгарах зүйл гэвэл гүн Балданцэрэнд шавь орж монгол бичиг заалгахын сацуу өөрийн идэвх оролдлогоор орос, хятад хэлтэй болжээ. 17 настайдаа хувьсгалын хэрэгт оролцон Нийслэл хүрээ, Хиагт хоёрын хооронд Ардын намын нууц мэдээг дамжуулж байсан бөгөөд ардын журамт цэрэгт элсэн Хиагт болон Хүрээг чөлөөлөхөд оролцож улмаар Ардын цэргийн дотор намын бодлогыг нэвтрүүлэх комиссараар томилогдон ажиллажээ.Тэрбээр МХЗЭ-ийг анх байгуулахад биечлэн оролцсон хүний нэг билээ. Ц.Гомбожав нийслэл хотод ард иргэдийн дотор сурталчилгаа хийж байхдаа 1921 оноос сайн дурын уран сайханчдын дугуйланд элссэн шалтгаан бол түүний алиа хошинд дуртайгаас гадна цэргийн томилолтоор аргагүй эрхэнд орсон явдал юм. Тэр бээр 1937 он хүртэл урлаг уран сайхны ажилд оролцон Улсын төв театрын жүжигчин, найруулагч, театрын даргаар ажиллажээ. Театрын түүхийг сөхөж үзвэл 1920-оод оны уран сайханчид өөрсдийн сонирхол, авьяасаар тайзан дээр гарч жүжгийг өөрсдөө зохион найруулж, үйл хөдлөл үг яриаг хамтын хүчээр боловсруулж байжээ. Ший жүжгийн бүлгэмийнхний эхний бүтээлүүдэд харилцаа дууг амьдруулах тоглолт,алиа хошин хэтрүүлгийн арга зонхилж байжээ. Жүжигчний хувьд Ц.Гомбожав Цэргийн газрын сонирхогчдын жүжгийн бүлгэмээс 1921 онд бүтээсэн”Самьяа ноён” жүжгийн Самьяад, 1922 онд тавьсан С.Буяннэмэхийн “Сандо амбан буюу Ойрхи цагийн товч түүх” жүжгийн Х.Чойбалсангийн дүрд, 1932 онд С.Буяннэмэхийн”Усгүй хар архи” жүжгийн Хиа самовар, Хар архи, Хувьсгалт засгийн элч,Хятад худалдаачин зэрэг дүрүүдэд тоглосон байна. Анх уран сайхны бүлгэмд “хөнгөмсөг,алиагийн тоглоом мэт бодож орсон” боловч сүүлдээ нарийн ажил гэж мэдээд айж эмээдэг болсон тухай жүжигчин М.Лувсанжамцын дурсамжид байдаг юм. 1921 оны сүүлээр олон түмнийг гэгээрүүлэх,ухааруулах,боловсрол олгох бодлого эрчимтэй явагдаж цэргийн яамны сурган боловсруулах хэлтсээс анхны бүлгэм байгуулагданГэсэрийн туужаас арван зүгийн хорын үндсийг таслагч ачит мэргэн Гэсэр Андулам хааныг дарсан бүлгээс жүжиг болгон /Ч.Раднаабазар, Н.Насанбат нарын зохиол/ тоглож үзүүлжээ.“Андулам хаан” жүжиг нь Ц.Гомбожавын хувьд анхны найруулгын туршлага байсан бөгөөд үүндээ аялгуут жүжгийн хэлбэрийг хадгалсан байжээ. 1924 онд уран сайханчдын бүлгэм нь Д.Сүхбаатар жанжины нэрэмжит клубт төвлөрөн шинээр байгуулагдаж буй театрын урлагаар ардыг гэгээрүүлэхүйл ажиллагаагаа явуулах, уран сайханчдын бүрэлдэхүүнийг өргөжүүлэхэд авьяаслаг охид, хөвгүүд, залуучуудын оролцуулжээ. Оросын элчин сайдын яамны харьяа “Нардом”/Народный дом/ гэдэг үзвэрийн хүрээлэндсайн дурын уран сайханчдын бүлгэмээс С.Буяннэмэхийн харийн түрэмгийлэгчдийн эсрэг монголын хувьсгалчдын тэмцэл, жанжин Сүхбаатарын дүрийг харуулсан “Ойрхи цагийн товч түүх”үндэсний жүжгийн бүрэн хэмжээний зохиолын сургууль хийж 1922 онд олон нийтэд үзүүлжээ. Жүжгийн найруулагчаар Н.Насанбат, Ц.Гомбожав нар хамтран ажилласан байна. Энэхүү жүжгийн зохиолын оршилд С.Буяннэмэх уг зохиолыг бичих болсон цаг үеийн шаардлага, зорилгыг тодорхой өгүүлсэн бөгөөд найруулагчид ажиллах зорилтыг гаргаж иржээ. Зохиолч бичихдээ ”Монголын хувьсгалт залуучууд анх жүжиг наадмыг үүсгэн гаргасан тэр үе бол ардын засгийг саяхан байгуулж,аливаа хэргийн байдал төвхнөөгүй,ард түмний санаа бодол нь хараахан тогтоогүй бөгөөд ямагт хуучин засаг ба цагаантны хэргийг бишрэн сэтгэж, эндүүрэн төөрч хуучин засгийн чухамхүү харгис бодлого, цагаантны хортой явдлыг огт мэдэхгүй наагуурдан бодож,төөрөгдөнбүхий энэ байдалд нийцүүлэн,бидний монголчууд хэрцгий түшмэдийн эрхэнд ямар байсан, гамин цагааны эсрэг гадаадын харигисууд ямар зорилгоор, яаж орж ирсэн хийгээд ардын нам, ардын засаг хэрхэн үүсэж тогтносон, ямар зорилт бодлоготой зэргийг олон нийтэд мэдүүлэх нь эрхэм байсан учир”Ойрхи цагийн товч түүх” хэмээх жүжгийг үүсгэн гаргаж, тэдгээр байдал бүхнийг илтгэсэн олон нийтээр сэхээрэн ухаарч сайшаан сэтгэж, түүнээс уламжлан жүжгийн хэргийг эрхэмлэн үзэх нь тасралтгүй болсон бөлгөө” хэмээжээ. Монголын шинэ үеийн үндэсний жүжгийн эх үүсвэр болсон энэхүү жүжиг нь хөгжимт драмын хэлбэртэй бөгөөд зохиолын нилээд хэсэгт дуу хөгжим хэрэглэсэн байдаг. Тэрхүү дуу хөгжмийн аялгууг жүжигт нийтэд дэлгэрсэн ардын дуу,хөгжмийг жүжгийн доторхи утга санаа, үйл явдалд нийцүүлэн хэрэглэжээ. Тухайн үеийн улс төрийн хурц тод хувьсгалт утга агуулга бүхий жүжиг нь олон түмний анхаарлыг татаж чадсан ба зохиолчоос гадна найруулагчийн ажилтай холбоотой байсан нь тодорхой юм. Энд олны хэсгийг анх гаргаж “массовкийн” ойлголтыг тайзнаа бий болгох анхны оролдлого байсан юм. Ц.Гомбожав хурц зантай, шийдэмгий хүн тул уран сайхны ажлыг идэвх зүтгэлээр хийж байсан бөгөөд “Ойрхи цагийн товч түүх” жүжгийг тавихад хувцас хунар олох, тайз заслын ажлыг хийхэд цэргүүдээр туслуулдаг байж. Энэхүү жүжигт ардын засгийн ач тусыг нуршин ярьсан хэсэг байсныг найруулагч өөрчилж, хятадын хуурамч мэхлээч, авилгач нарын аргыг оруулж жигшихээр үзүүлсэн хэсэг нэмсэн нь Ц.Гомбожавын зүтгэл байлаа. Өөрөө хятад хэлтэй байсны учир хятад ший үзэж улмаар тэдний тоглолтын арга барилаар хятад худалдаачны дүрийг маш сайн дүрсэлдэг байжээ. Тэрбээр хятадын муу санааг илчилж лам нарын бурангуй үзэл нь хятадын далд муу санаатай холбоотой гэдгийг жүжиг бүрдээ тод харуулдаг байжээ.

Ц.Гомбожав 1924 онд  Н.Насанбат, Гүнсэн нарын “Самьяа ноён” харилцаа дуун жүжиг,1925 онд “Ли Мин Шансан” хятад жүжиг,1926 онд Л.Дамдинбазарын” Анчин хүү”,1927 онд С.Буяннэмэхийн “Баатар хөвгүүн Тэмүүжин” зэрэг жүжгийг найруулжээ.“Хориод онд театрын гарган үзүүлсэн жүжгүүдийн үзэл санаа нь хуучин нийгмийн үлдэгдэл,дадал заншлыг таягдан хаяж, хувьсгалт шинэ үзэл санааг хэвшүүлэхэд чиглэгдэж байсны дээр жүжигчдийн уран чадварын төвшин мэргэжлийн хэмжээнд хүрээгүй ч гэсэн монгол хэлээрээ ший жүжиг үзэх нь олон түмэнд шинэ бөгөөд сонин зүйл байлаа”  хэмээн театр судлаач С.Дашдондог тэмдэглэсэн байдаг. Энэ бол өнөө хэр урлаг уран сайхныг үнэлэн дүгнэх бидний баримтлах зөв гарц юм. 

Гэтэл 1920-оод оны жүжгүүдийн талаарЭ.Оюун “Энэ үеийн бүлгэмийнхний бий болгож байсан дүрүүд нэг талтай, феодал, лам,гадаадын хөрөнгөтөн, худалдаачдыг хэтрүүлсэн, дооглолын аргаар үзүүлэх, ажилчин ард, хувьсгалч партизан, намын гишүүдийн оргилуун \романтик\ төлвөөр үзүүлэх ийм хоёрхон, гаднах хэлбэрийн ажиллагааны аргатай байлаа. Энэ хэлбэрийн тоглолтод сэтгэхүйн гүн хөдөлгөөн, зан чанар хүсэл зоригийг нь илэрийлэх үйлчлэл огт гаргахгүй байсан... Тоглонгуут үгийг зохион жүжиглэх \импровизаци\ аргын жүжгүүд 1930 он хүртэл үргэжилжээ ”хэмээн тэмдэглсэн ньсоциализмыннамын үзэл сурталд нийцүүлсэн дүгнэлт болжээ. Хариних зохиолч Д.Намдагийн бичсэнийг үүнтэй харьцуулвал тэр үед бүлгэмийнхний өмнө жүжгийн зохиол, жүжигчний уран чадварын тухай мэдлэг хомс, тайзан дээрх үйл явдлыг зохицуулан найруулах асуудал маш хурцаар тавигдаж байсныг гэрчлэх ба театрын түүх ийм замналаар явж байсныг “Шинэ Монголын шинэ театр” номоороо бидэнд өгүүлсэн юм. Түүний дурсамжаас үзвэл долоо хоног дутмын хагас бүтэн сайн өдөр улс төрийн утгатай жүжиг тоглодог, сайн дурын уран сайханчдаас гадна намын ажилтнууд өөрийн хүчээр жүжиг бэлтгэн гаргадаг байжээ. Жүжиг гаргахын өмнө ойр орчмын гудамжуудад бичмэл зарлал наадаг байсан бөгөөд жүжиг гаргах бүрд үүдэн дээрээ бөмбөр цан пижигнүүлж жүжиг эхлэхийг зарлаж байжээ. Үзэгчдийг татахын тулд тамхи самар зардаг байсан бөгөөд зарим үед үзэгчдийн билетэнд хонжворт сугалаа оруулж байжээ. Жүжиг нь цагтаа эхлэхгүй найман цагт гэсэн ч ес өнгөрөөд байхад хөшиг нээгдээгүй байх явдал түгээмэл байжээ. Зохиолын бичмэл хувь байхгүй тул тайзны ард талд жүжигчид танилцаад үйл явдлыг хэрхэн тавих тухай ярилцаж дараа нь тоглолтоо эхлүүлдэг байсан байна. Ангийн тэмцлийг харуулсан жүжигт ноёдоос хураан авсан хувцасыг хэрэглэдэг,эрдэнэсийн чулуу, үнэт эдлэл,бурхан тахил,цан хэнгэрэг зэрэг олон зүйлс нь дансгүй тул хайхрах хүнгүй байжээ.Жүжигчдийн хувьдмэргэжлийн сургуульгүйн улмаас дүрүүдийг натуралист, загварчилсан хэлбэрээр махчлан үзүүлж аргагүй марзагнах, үзэгчдийг инээлгэх зорилготой ажиллаж байжээ. Үүнийг хүн болгон сайшаан хүлээн авдаггүй байжээ. 1920–оод оны сүүлээр ард түмний дунд театрын уран бүтээлчдийн нэр хүнд буурч,лам багшаа элдвээр муучилдаг,худал үг яриа,цуурхал их байсан тул театрын хамт олны хүчийг бүтээлийн чанарт хандуулж, үзвэр үйлчилгээг эмх цэгцтэй зохион байгуулж, ажлыг сайжруулах, театрт үзэгчдийн сонирхолыг татах зорилго гарч иржээ. Энэхүү хэцүү бөгөөд тийм ч амаргүй ажлыг театрын удирдлагаЦ.Гомбожавт онцгойлон даалгажээ. Ц.Гомбожав цэргийн комиссар байсан тул цэргийн журмаар ажиллаж“сахилгын асуудалд их захирангуй ханддаг байсан учраас бүлгэмийнхний ажил төрлийгхуваарилан хийлгэх, цагт нь дуусгах,ирэхгүй, муу ажиллдаг хүмүүсийг зэмлэх” зэргээр театрын найруулагчийн нэг талын үүргийг гартаа авчсүүл сүүлдээ “юу гэж хэлэх вэ, яаж, хаанаас гарах юм бэ гэж мянга түмэн асуулт гаргахад С.Буяннэмэх, Гүнсэн гүн, Насанбат нар хариулах боловч голдуу Ц.Гомбожаваар хэлүүлсээр театрын найруулагчийн уран бүтээлч талын ажлын зах сэжүүрийг хийж эхэлсэн бөгөөд тэгэхдээ өөрөө тоглож алиалахыг голдуу сонирходог байсан нь залуу байсантай холбоотой байх” хэмээн 1934 онд жүжигчин М.Лувсанжамц ярьж байжээ. 1933 онд зохиолч С.Буяннэмэх “Уран сайхны шинэ хуучин” гэдэг шүлэгтээ Гомбожав найруулагчийн тухай “Архи дарсыг тэвчиж чадаад ажиллагч нөхдөө сургаж чадсан анхнаас гавьяатай Гомбожавын анхаарал хичээлийн сайныг тэмдэглэнэ” хэмээн тодорхойлсон нь ямар хүн байсан гэдгийг харуулах тод жишээ болж байна. Жүжиг тавих туршлага бага, театрт зориулан бичсэн жүжгийн зохиол бараг үгүй байсан үедЗХУ-аас театрын урлагийн мэргэжилтэн К.С.Станиславскийн шавь Андрей АндреевичЕфремов гэдэг найруулагч уригдан ирж тайзны урлагийн боловсон хүчнийг шинээр бэлтгэх театрын түр сургууль байгуулах болжээ. Орос хэлтэй Ц.Гомбожав жүжигчин Ё.Шаравдоогийн А.А.Ефремовын хамтнийслэлийн урлаг соёлын байгууллага, яам тамгын газар, сургууль, албан газруудаар явж урлагт авьяастай 20 гаруй охид хөвгүүдийг шалгаруулан авчээ. Элсэгчдийн нилээд нь уран сайхны клуб, Ардын цэнгэлдэхэд байсан боловч жүжиглэх арга барил дутмаг, шинээр тэнцсэн нь тайзан дээр гарч үзээгүй байлаа. 1930 онд А.Ефремов бусад Монгол багш нарын хамт түр сургуулийн элсэн сурагчдад театр урлагийн түүх, жүжигчний уран чадвар, дуу хөгжим, биеийн тамир, монгол бичиг,тоо бодлогынхичээлүүд зааж эхэлжээ.

Ц.Гомбожав жүжигчний уран чадварын хичээлийг хэлмэрчилж өөрөө тэрхүү хичээлд суралцсанаас гадна уран чадварын туслах багшийн ажлыг хийжээ. Бусад сурагчдын хамт орос багшийн заасан хичээлээс тайзан дээр анхаарлаа төвлөрүүлэх, биеийн чөлөөт байдлыг бий болгох, тайзны байрлалд дасан зохиоцох, харилцан тоглогчидтойгоо харьцаа үүсгэх гэх зэрэг олон зүйлийг мэдэж авч  жүжиглэхүйн ухаан,  жүжиг найруулах ухаанд  суралцжээ. Түр сургууль 2 удаагийн  төгсөлтөөр Д.Намдаг, М.Лувсанжамц,С.Буяннэмэх, Ө.Чимид, Ши.Аюушнарыг найруулагчийн урлагт сурган гаргажээ.

С.Буяннэмэхийн ”Үнэн” нэг бүлэгт жүжиг нь монголын театрын түүхэнд онцгой байр эзэлдэг юм. Бараг үггүй, хөгжмийн аясаар гарч өнгөрдөг үйл явдал нь бэлгэ тэмдгийн чанартай, хагас цагийн хугацаанд тоглогдож байжээ. Энэ жүжигт А.Ефремовын заасан бүхэн биелэлээ олсноор найруулагчийн ажил тодорхой харагддаг бөгөөд найруулагч хүн жүжигчдийн хамт олныг, олон мэргжлийн хүмүүсийн хөдөлмөрийгудирдан зохион байгуулдаг, утга санааг ойлгуулан жүжгийн зорилгыг тодорхойлж чаджээ.

Тухайлбаас, тайзан дээр хар, цагаан, шар өнгийн хана ташуулдуулан тавьсан ба  зүүн талд улаан өнгийн индэр харагдана. Нүдээ хар даавуугаар боосон ядуу ардзүг чигээ олон ядан тэмтэрч явна.Бишгүүрийн дуу хангинахад номын хувцас өмссөн лам гарна,ямаан бүрээ хангинаж бөмбөрийн дуугаар гамин, ноён, генерал гарч ирнэ, тэд ард түмний нуруун дээр хөл тавина. Гамин, ноён, генерал феодалын суудлыг булаан эзэлж, олон тооны ангийн арьснаас шилж авна. Улаан индэр дээр орос ажилчин тариачин, улаан комбинезонтой Коминтерний төлөөлөгчгарна. Коминтерн боолууд  нүдний боолтоо авч хаяхад туслах ба гарт байсан зүйлийг тайлж буу барьсаныг нь ойлгуулна, боолчууд харгисууд руу дайрна. Энэ бүхэн найруулагчийн маш сонирхолтой шийдэл байлаа.

Үзэгчдэд ойлгомжтой байж дан хөгжмийн аясаар тоглогдсон жүжиг сургамжтай болсны үр дүнд театрын уран бүлтээлчид дараагийн жүжиг болох “Маргааш” гэдэг жүжгийг амжилттай тавьжээ.Инээдмийн нэг бүлэгт жүжигт тухай үеийн хүнд суртал, албан ажил дээрээ хариуцлага хүлээхээс айн ”Маргааш. Маргааш” гэдэг болсныг шоглон үзүүлжээ.Уг жүжгийн талаар доорх байдлаар дүгнэсэн байна: “Ц.Гомбожав найруулагчийн хувьд монгол ахуй, сэтгэлгээний үүднээс жүжигчидтэйгээ ажилласан нь тайзан дээр амьд сонирхолтой дүр гарахад нөлөөлсөн байна” хэмээснээс гадна “Найруулагч нөхөр Ефремовын удирдсан Монгол улсын театр энэ оны-\1931\ 2-рсарын 1-нд өөрийн анхны ажлаа толилуулав. Энэ өдрийг одоохондоо байнгын ажилтнуудтай болж хараахан чадаагүй байгаа Монгол улсын театр үүсэн бий болсон түүхт өдөр гэж тооцож болно....Тоглосон зүйлийн хурц хошин шог байдлын ачаар жүжигчдийн тоглолт амьд сонирхолтой нүүрэмгий байлаа хэмээн Монголд ажиллаж байсан С.Егоров бичжээ. Үүний дараагаар ”Өнгөрсөн ба одоо, ирээдүй” Арван жил”\1931\ жүжигт А.Ефремовын бичсэнээс үзвэл “зориудын авсан зураг бүхий кино, тайзны үйл хөдлөлийн өрнөлийн гол чухал хэсгийг онцлон өргөгч, 25 хүний бүрэлдэхүүнтэй найрал дуу, дагалдан тоглоод зогсохгүй зарим үед жүжигчний үүрэг гүйцэтгэх хөгжим, эцэст жүжгийн гол бөгөөд тэргүүн зэргийн гишүүн болох жүжигчин байна.Энэ жүжигт хэлэх үгнээс гадна хөгжим дуу, киноны хэсгүүд оруулж ашиглах туршлага хийсэн нь дотоод шугамын органик холбоотой болоогүй дуу хөгжим нь утга илэрхийлэхэд ямарч тус нөлөө үзүүлж чадаагүй учраас амжилт олоогүй, үзэгчдэд сонихогдоогүй” үлджээ.Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор гарсан энэ жүжигт урлагийн төрөл болох драм, хөгжим, бүжиг, уран уншлага, цирк, киноны дүрслэлийг нэг жүжигт багтаах найруулгын зөв зорилго байсан боловч найруулгын хувьд механик аргаар хэсгүүдийг нийлүүлэн холбосон, суртал ухуулгыг нэгд тавьсан,жүжигчдийг хоёрдугаарт тавьсан байсан нь дутагдалтай байжээ. Дээрх бүтээлүүдээс театрынхан дүгнэлт хийж С.Буяннэмэхийн “Усгүй хар архи” \1931\ жүжгийг тавьжээ. Ардын засаг тогтож байх үеийг дүрслэн Богд хаан түүний шадар туслагчдын амьдралыг шогчлон үзүүлэхдээ найруулагч Ц.Гомбожав А.Ефремовын хамт хэтрүүлэлт, элэглэлийн аргаар харуулж \буффонад\ давруулга, \гротеск\хэтрүүллийн тухай ойлголттой болох зорилго тавьжээ. Ихэнхи жүжигчдэд нүүрний баг өмсгөсөн, Богд хааны цээжинд ёроолгүй лонх зүүж дээрээс нь архи цутгасан, сүсэгтэн олон түүнээс хүртэх гэж алалцуулсан, уранхай ноорхой хувцас өмссөн шадар сайд нь шүүрний бургасанд хөсрий шаахай уяж сунтаг болгож, сүсэгтэн олонд адис тавиулсан байдал, гамингийн цэргүүдийн малгайд илжигний чих хадуулсан, тайзны зураач ажиллуулаагүй, оронд нь жүжигчдээртайз чимэглэл, хувцасны зураг гаргуулж оёюулсан байдал энэ бүхэн найруулгын хувьд бас л туршилтын нэгэн хэлбэр байжээ. Ц.Гомбожав найруулагч “МОПР” \Ё.Шаравдоогийн бичсэн жүжиг\, Ч.Раднаабазарын “Манжийн хууль”,”Энэ ямар ёс вэ”,өөрийн бичсэн ”Улаан дээл”,хэсэг зохиолчдын”Таван мянган төгрөгийг таниагүй учир”, Ши Аюушийн “Баруун зүүний нугалаа”, С.Буяннэмэхийн “Шөнийн буг”жүжгүүдийг тавьсан нь мөн л туршлага олж авах том сургууль болжээ. Эдгээр жүжгүүд нь зөвлөлтийн найруулагчийн удирдлагын дор хийгдэж натуралист чиг хандлагатай, ухуулга сурталчилгааны жүжгүүд байсан боловч шинэ театрын хөгжлийн нэгэн үеийг тодорхойлохын зэрэгцээ жүжигчний уран чадвар, найруулах урлаг, тайз заслын урлагийн анхны алхмууд болсон байна.. Найруулгын хувьд театр үзэгчийн холбоог ойртуулахын тулд “ Баруун зүүний нугалаа” хээрийн жүжиг тоглож“ажилчин тариачны бослогыг сүртэй бөгөөд үнэмшигдэм болгохын тулд 300 байлдагчийг цэргийн ангиас авч оролцуулж байсан нь сүр бараатай боловч тэр их зайд бөөн бужигнаан болсноос биш утга ойлгоход төвөг учруулж” байжээ.Хэдий тийм боловч 1932 онд хэсэг хүмүүсийн бичсэн “ Баруун зүүний нугалаа” жүжиг нь хээрийн нөхцөлд тоглож, жүжгийг орон зай талбайн хувьд хаана ч тоглож болох тухай шинэлэг санааг дэвшүүлжээ. Энэ жүжигт найруулагч Ц.Гомбожав өнгө өнгийн дарцагаар талбайг зааглаж, жүжигчид хөгжимчдийг тус тусд нь байрлуулж, ардын гэр, баячуулын гэрийг сүмийн хоёр талд байрлуулан дарцагаар хашиж, тэр дунд малчид тэмээ тууж, морьтой машинтай хүмүүс өнгөрч байхаар шинэ санааг уран бүтээлчдэд дэвшүүлснийг үзвэл энд үзэгчдийг жүжигт оролцуулах боломжтойг харуулсан найруулгын шинэ сэдэл байсан юм.

Энэ үеийн жүжгүүдийг судлаж үзэхэд театрт жүжигчдийн уран чадвар,найруулга, тайз заслын эрэл хайгуул эрчимтэй хийгдэж байжээ.  А.Ефремов “Жүжигчдийн тоглохдоо журамлах анхны хууль”-д олон төрлийн урлагийг  театр гэдэг байгууллага нийлүүлэн бий болгодог тухай,  театрт жүжгийн зохиол, тайзны чимэглэл, хөгжим, хувцас,будаг, гэрэл зэрэг нь гол үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ жүжигчний урлаг театрын үндэс байдгийг онцлон тэмдэглэжээ.

Улсын төв театр 1933 онд С.Буяннэмэхийн зохиол”Шөнийн буг”\найруулагч Ц.Гомбожав, зураач К.Померанцев\ жүжиг тогложээ. Зохиолч Д.Намдагийн дурсамжаас үзвэл шөнийн цагаар хулгайчид нүүдэлчдийн газар тонож дээрэм, хүн амьны хэрэг хийн баригдаж байгааг хөруулсан жүжиг байжээ. Энд хулгайч айлын ганц эмгэнийг алаад хутганыхаа цусыг шалан дээгүүр гоожуулан барьж явна, цустай хутгаа амандаа зуугаад гараараа авдар савыг уудлаж байжээ . Энэ жүжиг нь үзэгчдэд айдас төрүүлэх, анхаарлыг нь жүжигт төвлөрүүлэхэд саад болж байжээ. Хэдий тийм байвч “Шөнийн буг” жүжиг нь драмын үйл явдалтай, дүрүүд нь гарсан байж театрын урын санд шинэ сэдэв нэмэрлэсэн тустай зүйл болхоос гадна найруулгын тал дээр ч бас шинэ эрэл хайгуулын туршилт болсон байна. Энэхүү жүжигт амьдралыг дүрслэн үзүүлэхдээ үзэгдэл юмсыг хуулбарлан харуулсан байсан нь өнөөдрийн зүгээс найруулагчийн алдаа гэж хэдий үзэх боловч тэр үедээ бас туршилтын нэг хэлбэр байжээ Ц.Гомбожавын хувьд \театрын хувьд ч\ 1932 оны сүүлээр тайзнаа гарсан С.Буяннэмэхийн”Харанхуй засаг” жүжиг онцгой байсан юм. Учир гэвэл энэ жүжгийг 1933 оны 5-р сард Москвад болсон олон улсын театрын наадамд тоглон үзүүлхэд наадмын шалгаруулах комисс Монголын театрыг 2 дугаар байр эзлүүлжээ. Найруулгыг Ц.Гомбожав эрхлэн явуулсан бөгөөд гол үүргийг Ефремов зөвлөн гүйцэтгэжээ. Хувьсгалт театруудын олон улсын анхны наадамд дэлхийн 20 шахам улс орны 25 театр, хамтлагийн 400 гаруй уран бүтээлчид оролцжээ. Манай театраас 32 хүн оролцсон байна. Үндэсний хэлбэрийн онцлог шинжийг хадгалсан энэхүү жүжигт Ч.Цэвээн,Д.Ичинхорлоо,Б.Жадамба зэрэг жүжигчид чадварлаг дүрээ бүтээсэн бөгөөд найруулга нь анхаарал татхаар байжээ. Монголын театрын тухай сонин сэтгүүлүүдэд олон тооны үнэлгээ өгсөн байдаг. Найруулгын хувьд феодал ноёд нарын эсрэг явуулсан ард түмний тэмцлийн үзэл санааг тусгасан жүжгийн гадаад хэлбэр нь зөв болж чадаагүй, тайз чимэглэл нь нэгдмэл болоогүй,хувцаснууд нь бодитой байгаад тоймчилсон тайзтайгаа харшилдаж байгаа, нэгдсэн шугам алдагдсан тухай шүүмжилжээ. “Вечерняя Москва” сонинд “Харанхуй засаг” жүжгийн тавилтын ер бусын сүр жавхлантай чимэглэлд гол нь бус зарц бүсгүй Цэцэг, түүний сэтгэлт залуу хоёрын зовлонгийн тухай эгэлхэн өгүүлэмжийг тайзны бололцоог бүрэн дүүрэн ашиглах замаар найруулсан байна: бидний өмнө жүжигчдийн нарийн тодорхой, тун эмх цэгцтэй тоглолт харагдана. Гэтэл энэхүү театр хэдхэн жилийн өмнө үүсэн буй болсон байна” тэмдэглэсэн байна. Жүжигт хөдөлгөөн бага, тоглолт удаан өрнөсөн, жүжгийн баатрыг цаазаар авч байгаа хэсэг онцгой сэтгэгдэл төрүүлж байжээ. Оросын судлаач А.Февральский “Ажилчны дүүргийн жүжигчид” хэмээх өгүүлэлдээ ”Монголын театр барууны уламжлалын хүчтэй нөлөөн дор буй болжээ.“Харанхуй засаг” жүжиг дэх үг яриа, хөдөлгөөн, нүүр будаг Европын театр, тэр тусмаа натуралист шинж чанартай театрын арга барилаар найруулагджээ”...”тайз заслын элементүүд ч гэсэн \сүмийн зурмал аравч\ мөн тийм арга барилд захирагджээ” гэж дүгнэжээ. Тэр үеийн жүжгийг үзсэн гэрчүүдийн үзлээр тайз засал дээр натуралист маяг давамгайлсан байж жинхэнэ амьдралын эд хэрэгсэл нь арын натуралист зурагтай харшилдаж байсан тул ихээхэн шүүмжлэлд өртсөн байжээ. Ц.Гомбожав А.Ефремовын хамт 1933 онд олон улсын наадамд оролцуулахаар Москвад урьдчилан очиж жүжгийн тайз чимэглэлийг захиалжээ. Мэдээж хэрэг тайз засалын хувьд авцалдаагүй зүйл гарах ёстой байсан гэж үзэж болох. Учир гэвэл тайзны арыг хийсэн зураачид Монголоос ирж байгаа жүжгийн ерөнхий хар зургийг мэдэхээс яг тайзан дээр найруулагч юу хийж ажилсныг мэдэхгүй байжээ. Монгол ахуй байдлыг мэдэхгүй гадны зураачийн нүдээр тайз хийлгэх тийм амаргүй байсан нь ил юм. Хэдий тийм байвч С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжиг нь монголын театрын өсөлтийг харуулж гадаадын үзэгчдэд нэр хүндийг алдаршуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Шинээр байгуулагдсан театрын уран бүтээлчид өөрийн амьдралын нэвтэрхий мэдлэг дээр ардын бүтээлч авьяасыг тулгуурлан хөгжүүлсэн нөр их хөдөлмөрийн үр дүн байлаа. Улсын төв театрын уран сайхны удирдагч, найруулагч А.Ефремов “Монголын театрын амьдралд бүхэл бүтэн үе эзлэх жүжиг бүтээж чадсан бөгөөд үзэл санаа, уран сайхны хувьд сайн жүжиг гэж сонин хэвлэлд нэгэн дуугаар үнэлсэн юм” гэж дүгнэсэн байдаг. 1934 онд найруулагч Ц.Гомбожавын нэр хүнд өсөж Тагна Тува улсын засгий газрын урилгаар Тувагийн нийслэл Кызылд очиж Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, М.Ядамсүрэнгийн”Халхын баатар”, концертын программ зэргийг найруулан тавьжээ. 1936 оны эхээр хүндээр өвдөж ЗХУ-д явж эмчлүүлсэн боловч засал авалгүй байсаар 1937 оны 4-р сарын 12-нд Москва хотноо нас баржээ. “А.Ефремов байнга эргэн уулзсаар нас барахад нь байж оршуулах ажилд оролцсон гэдэг. Монголын мэогэжлийн урлагийг үүсгэн хөл дээр нь зогсоох хүртэл хамтран ажилласан монгол орос хоёр хүний амьдрал үйл хэрэг ийнхүү нягт холбоотой байсан нь бахархалтай юм” гэж эрдэмтэн судлаач Э.Оюун өөрийн номондоо тэмдэглэжээ. Манай театр судлалын үндсийг тавигч С.Буяннэмэх,Ши.Аюуш, М.Ядамсүрэн нарын зохиолчид, судлаачдын онолын өгүүлэл бий болох шалтгаан нь бидний яриад байгаа Цэцэний Гомбожавын уран бүтээлээс үүсэж түүний хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд бий болсон гэж үзэх нь зүйн хэрэг юм. Учир нь түүний уран бүтээлийн өсөлт, туршлага, эрэл хайгуул нь манай театрын найруулагчийн, жүжигчний урлаг хөгжих үндэс суурь болж өгсөн юм. 1934 онд “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүл хэвлэгдэж зохиолч С.Буяннэмэх “Театрын уран сайхны тухай” гэсэн өгүүлэл хэвлэгджээ. Энд Улсын төв театрын гйл ажиллагааны тухай бичээд театрын тайзнаа тоглосон жүжгүүд нь өнгө үзэмж нэмсэн, сонирхогчдын хүслийг биелүүлсэн, үзэгчдийн боловсролыг дээшлүүлэхэд нэмэр болсон тухай тэмдэглээд жүжгийн зохиолыг чанартай болгож уран сайхны аргаар үзэгчдэд хүргэх явдал зөвхөн найруулагчийн ухаан санаачлага, түүний авьяас чадвараас ихээхэн шалтгаалдаг тухай заан бичжээ. Үйл явдал хөдөлгөөн бүрт тохирч үзэгчдийн сонирхолыг татахад жүжигчид үүрэгтэй гээд тайз засал дуу ,гэрэл, хөгжим бүгд найруулагчийн удирдлагын дор нэгэн жигд ажиллаж чадвал муу жүжиг сонирхолтой болж байхад найруулагч, жүжигчдийн уран чадвар муу байхад ямарч сайн жүжиг муу болох нь тодохой байдаг тухай өгүүлжээ. С.Буяннэмэх шинээр ирсэн жүжигчид болон найруулагчдын идэвхи, оролдлого,авьяас чадварыг улам сайн хөгжүүлвэл театрын уран сайхан хөгжих магадлал их байгааг тэмдэглэжээ . Зохиолч найруулагч Ши.Аюуш 1935 онд “Театрын уран сайхан” гэсэн театр судлалын онолын өгүүлэлдээ жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчдийн уран сайхны асуудлаар тус бүрд нь ангилан тэдгээрийн ялгаа, холбоо, зорилго,гүйцэтгэх үүргийг тайлбарлан дүгнэлтээ өгчээ. Энд найруулагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хорин зүйлээр ангилан тодорхойлжээ. Театрын найруулагчийг тэрбээр тодорхойлохдоо ”Театрын найруулагч бол театрын уран сайхны олон төрлийн уран сайхнуудыг хураангуйлан нэгтгэж улс төр, уран сайхны талаар нэг биетэй уран сайхан болгон бүтээгч болно” гэжээ. Зохиолч Д.Намдагийн хэлснээр анх театрын урлагт хөл тавихдаа ”тэмтрэгч” байсан Ц.Гомбожав богинохон хугацаанд орос багшийн удирдлагын дор найруулагчийн мэргэжлийг эзэмшин дотоод гадаадад нэр хүндтэй театрын томоохон зүтгэлтэн болжээ. Өнөөгийн бидний өндөрлөгөөс дүгнэж үзвэл түүний найруулсан бүтээлүүд нь үлэмжийн чанарт хүрсэн гэж хэлэхэд хол байгаа юм. Гэхдээ түүний найруулсан жүжгүүд нь\ “Үнэн”,”Маргааш”, “Арван жил”,”Усгүй хар архи”\ шинэ театрын өнгө төрх, театрын хөгжлийн нэгэн үеийг тодорхойлж байсан юм. Жүжигчид хэтрүүлэгтэй тоглож, биеийн үйлдлийг гол зорилго болгон ажиллаж, тайз чимэглэл гэдэг зүйлийг туршиж бэлгэдэл, зүйрлэл, харьцуулал , томьёлол гэсэн хийсвэрлэх урлагийн шинж төрхийг тайзнаа гаргаж үзүүлжээ. Нөгөөтэйгүүр “Мөнжийн хууль”,”Энэ ямар ёс вэ”,”Баруун зүүний нугалаа”, “Харанхуй засаг” жүжигт ардын зан үйл, ёс заншлыг хуулбарлан үзүүлэх, хуулийн заалтыг тэр чигээр нь үзүүлэх, хувцас,тайзны жижиг хэрэглэлийг тэр чигээр нь тайзан дээр авч хэрэглэх зэрэг натуралист чиглэлийн хандлага байсан нь үнэн юм. Хэдий тийм байвч найруулгын хувьд жүжигчидтэй сайн ажиллаж Ц.Цэгмид, Д.Ичинхорлоо, Ё.Шаравдоо, Л.Дамдинбазар,Ч.Лувсансодном,З.Цэндээхүү,Ч.Цэвээн гээд олон сайхан тэр үеийн авьяаслаг жүжигчдийг уран чадварыг нь хөгжүүлсэн билээ. Театрын ахмад зүтгэлтэн Ц.Гомбожав найруулагч шинэ үеийн театрын соёлыг 1922 онд үүсхээс эхлэн 1931 онд мэргэжлийн театр болтол нь удидан зохион байгуулж авьяас билгээ зориулсан хүн юм.”Театрын урлаг, ялангуяа найруулагчийн урлаг гэдгийг төдийлөн төсөөлөхгүй байсан уран сайханчдыгхөтлөн дагуулж, жүжиглэхүй ухаанд сурган, тайзан дээр дуулах, хөгжимдөх, бүжиглэх уран чадварыг тэдэнд эзэмшүүлж чадснаараа эрхэм гавьяатай билээ” хэмээн С.Дашдондог үнэлжээ. Ц.Гомбожав найруулагч ньнэгд, Монголын тайзны урлагийн үндэс болох жүжгийн зохиолч, жүжигчин, найруулагч, зураачийн урлагийг үүсгэн хөгжүүлэхэд, хоёрт,Монголын театрын уран бүтээлчдийн мэргэжил чадварыг дээшлүүлэх, сахилга бат, дэг журмыг бэхжүүлэх, уран бүтээлч гэсэн нэр төрийг сахин хамгаалахад,гуравт, Монголын театрт хөгжимт драмын урлагийг ардын үндэсний уламжлал дээр тулгуурлан хөгжүүлэхэд, дөрөвт, Монголын театр судлалын үндэс суурь тавихад, тавд, Монголын театрыг гадаадад сурталчилахадонцгой хувь нэмэр оруулсныг бид мартах ёсгүй билээ. Орчин үеийн Монголын театрын урлагийг үүсгэн хөгжүүлэх үйл хэрэгт тасралтгүй 16 жил ажиллахдаа үндэсний жүжгийн зохиолыг бий болгох, жүжигчдийн уран чадварыг дээшлүүлэх, театрын урлаг олон түмэнд таниулах талаар их ажил хийсэн билээ. Ц.Гомбожав 1927 онд Ц.Гомбожавын ”Өнчин хүү”, 1928 онд хамтын бүтээл ”Зургаан сарын цас”,С.Буяннэмэхийн ”Марал Шар”, 1931онд ”Үнэн” ”Маргааш”, Ё.Шаравдоогийн ”МОПР”, 1932 онд С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Ч.Раднаабазарын ”Энэ ямар ёс вэ?”, хамтын бүтээл “Улаан дээл”, 1933 ондС.Буяннэмэхийн “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, ”Шөнийн буг”, 1935 онд Ч.Раднаабазарын ”Манжийн хууль” жүжгийг найруулан тавьжээ.