Аттила хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж, Византид цөлөгдсөн, Ромын Хонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж асан. Хэрэв Хонория гүнжтэй гэрлэвэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордох аян шалтаг болов. Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ тогтоогдож асан. Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв.
Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй.
Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн авч энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол буюу дундад зууны эхэлжээ.Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ийн алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл гуж ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэнгүй.Аттила нь "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэлсэн юм
 
[[Ангилал:Түүх]]