Дөрвөлжин булш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Uvug Mongolchuud - Hurel zevsgiin ue.jpeg|thumb|right|150px|МЭӨ 16-11-р зууны монголчууд]]
[[Зураг:Mongolchuud - Hurel zevsgiin ued.jpeg|thumb|right|150px|[[Дөрвөлжин булш]]ны соёлын тархалт]]
Дөрвөлжин булшны соёл нь Монгол орон дахь [[хүрэл зэвсгийн үе]]ийн сүүл, Төмөр зэвсгийн эхэн үеийн буюу МЭӨ 1100-300 жилийн өмнөх [[археологийн соёл]] юм. Энэ соёл нь [[Сэлэнгэ-Дагуурын соёл]]-ын соёлын сууринд дээр бий болсон соёл байж болох юм.
 
Гадны зарим судлаачид энэ соёлыг Байгаль хавиар байсан Тунгусуудын [[Глазковын соёл]]ын үргэлжлэл хэмээн үздэг.Л.Гумилевийн үзэж буйгаар тунгусууд өмнө зүгээс [[Байгаль нуур]] руу нүүн ирж тэнд байсан палеосибирь хэлт Юкагируудыг хойд зүгт шахан суурьшжээ. Дөрвөлжин булш нь [[Хүннү]] нарын өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ.<ref name="history">[http://mongolian-history-social.blogspot.com/2014/02/blog-post_8708.html Хүрлийн үе mongolian-history-social.blogspot.com]</ref> Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ.<ref name="history"/>
 
==Тархац==
Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв, зүүн хэсэг, Буриадын бүх нутаг, [[Эрхүү муж]]ийн өмнөд хэсэг ([[Ангар]]д цутгадаг Уда, [[Бирюса]] голуудын эхээс [[Байгаль нуур]]ын хойд эрэг хүртэл), [[Бүгд Найрамдах Тува Улс|Тува]]гийн зүүн тал, [[Өвөр Байгалийн хязгаар]]ын өмнөд нутаг ([[Амар мөрөн]] хүртэлх нутаг), [[Өвөр Монгол]]ын ихэнх нутаг, Хятадын баруун хойд хэсэгт ([[Наньшан]] уул хүртэл буюу [[Цинхай]] мужийн хойд хил [[Ганьсу]] мужтай залгаж байгаа хэсэг хүртэл) тархжээ . Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын хүмүүсийн зарим хэсэг баруун аймгууд руу нүүн суурьшиж байжээ. Харин баруун аймгуудад байсан [[хиргисүүр]]ийн соёлын хүмүүсээс цөөн хэсэг нь зүүн тийш мөн Буриад руу нүүсэн нь дөрвөлжин булшныханд уусчээ. Иймээс хиргисүүр, дөрвөлжин булшны соёлын тархалт зах хэсгээрээ давхцдаг.

Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.
 
Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд [[Манжуур]] ([[Гирин]], [[Хармөрөн]], [[Ляонин]] мужууд), Өвөр Монгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна.<ref name="history"/>