Цэрэн-Очирын Дамбадорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 3 interwiki links, now provided by Wikidata on d:q2068095 (translate me)
image
Мөр 1:
[[File:Tseren-Ochiryn Dambadorji.jpg|right|200px]]
'''Цэрэн-Очирын Дамбадорж''' (1899-1934). “Ардын эрх”, “Үнэн” сонин, “Монгол ардын нам” сэтгүүлийн анхны эрхлэгч, сэтгүүлч, зохиолч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн. Амгаланбаатар хотод төрсөн. Хүрээний манж сургуульд сурч байгаад автономит засгийн үед Гадаад яамны дэргэд байгуулсан орос, монгол хэл бичгийн сургуульд орж, дараа нь Орост очиж суралцан цахилгаан мэдээний бичээчийн мэргэжил эзэмшжээ. 1921 онд Алтанбулаг хотноо очиж Ардын хувьсгалт нам ба ардын журамт цэрэгт нийлж, улмаар Намын Төв Хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. Энэ үед Ардын түр засгийн газраас Баруун хойт хязгаарыг тохижуулах төлөөний түшмэлээр томилогдож, цагааны цэрэгтэй байлдан хүндээр шархдаж явжээ. Улаанбаатарт эргэж ирээд Намын Төв Хорооны дэд, тэргүүн даргын албыг хашиж, Улсын бага хурлын гишүүн, тэргүүлэгчээр сонгогдож байжээ. 1932 онд ЗХУ-ын тусгай мэргэжлийн дээд сургуулийг төгссөн. Ц.Дамбадорж нам, засгийн төв хэвлэл “Ардын эрх”, “Үнэн” сонин, “Монгол ардын нам” сэтгүүлийн анхны эрхлэгчээр ажиллаж, Монголын хувьсгалт хэвлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан ардын ардчилсан шинэ Монгол улсын авьяас билэгтэй анхны сэтгүүлчдийн нэг байсан бөгөөд “Толбо нуур” түүхэн баримтат тууж, “Майн нэгний өдөр” зэрэг хэд хэдэн ном бичсэн зохиолч, Ф.Энгельсийн “Өрх гэр, өмчит хөрөнгө хийгээд засаг төрийн үүсгэл” зэрэг улс төр, утга зохиолын олон бүтээлийг орчуулсан шилдэг орчуулагч байв. Сэтгүүлчээр ажиллаж байсан хугацаанд нийгэм, улс төрийн сэдвээр 100 гаруй өгүүлэл, найруулал, нийтлэл хэвлүүлж, Монгол ардын хувьсгалын анхны жилүүдийн баатарлаг үйл явдлыг үнэн мөнөөр нь тусгаж, хойч үеийнхэнд үлэмж арвин бүтээл үлдээсэн байна.