Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр юм.
Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд Ганжуур, Данжуур үүний нэг нотолгоо болно.
Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийгХорчойнжүнбүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар]] [[гэвш]] Лувсанчүлтэм, Зава Дамдин гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бжрханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:
1) Хүннү гүрнээс Хядан гүрэн хүртлэх үед Энэтхэгээс шууд болон Дундад Азиар дамжин Бага, Их хөлгөний урсгалууд дэлгэрсэн үе буюу аргын тооллын өмнөх II зуунаас аргын тооллын XI зууныг хамрах бурхны шашны түрүү дэлгэрлийн үе
Мөр 10:
3) Төвдөөс Богд Зонховын шашин дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг хамрах бурхны шашин дэргэрсэн гуравдугаар үе гэсэн өөр хоорондоо залгамж холбоо бүхий гурван үеийг хамардаг
Энэ гурван үе тус бүр тухайн үеийнхээ нийгэм, соёл, эдийн засаг, оюун санааны байдалтай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй. Гэхдээ аль ч үед нь бурхны шашны ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал агуулагдсаар ирсэн байна. Түүний зэрэгцээ нэгэн онцлог нь энэхүү түүхэн үйл явц дунд Монгол онцлог бүхий Буддизм бүрэлдэн тогтсон билээ.
 
==Эх сурвалж==
'''Буддын уламжлалт мэдлэг ухааны үндэс''' номноос