Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10:
===2-р дайны үе===
[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үед ЗХУ-д бүх талын тусламж илгээж байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 2-р дайнд морь чухал үүрэгтэй байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийн 5 морь бүрийн нэг нь монгол морь байв.
<ref name="хоёрдугаар дайн">[http://www.rusidea.org/?a=37 нэгэн буриад хүний коммент]</ref> Зөвлөлтөд Америк 665,000 тонн махан бүтээгдэхүүн, Монгол 500,000 тонн мах үнэгүй өгчээ.<ref name="хоёрдугаар дайн"/> Харин шинель өвлийн цагт төдийгүй зун цагт ч окопонд даарахгүй байхад чухал байсан ба АНУ 54,000 тонн хонины ноос, Монгол 64,000 тонныг Зөвлөлтөд бэлэглэсэн байна.<ref name="хоёрдугаар дайн"/> 1942-45 онд Зөвлөлтийн цэргийн 5 шинель бүрийн 1-ийг монгол ноосоор хийж байв.<ref name="хоёрдугаар дайн"/> [[Вольфрам]] нь Германы "Барс", "Ирвэс" танкуудын хуягийг нэвтлэхэд шаардлагатай сумыг хийх гол түүхий эд байсан бөгөөд Зөвлөлтөд хамгийн ойр вольфрамын орд Монголд байсан байна.<ref name="хоёрдугаар дайн"/> Ийнхүү их хэмжээний тусламж илгээсэн Монгол өөрөө хүнд байдалд орж 1944 оны өвөл Зөвлөлтийн зарим мужийн адил өлсгөлөнд нэрвэгджээ.<ref name="хоёрдугаар дайн"/> Квантуны армийн довтолгооноос сэрэмжлэн олон тооны цэрэг Алс Дорнодод байлгаж байсан Зөвлөлт тагнуулын мэдээгээр Япон ойрын үед довтлохгүй гэж мэдсэний дараа зарим цэргээ Германы эсрэг илгээжээ. Монгол улс эрэгтэй, эмэгтэй бүх хүн цэргийн алба хаах хууль гарган цэргийн тоогоо нэмсэн нь Алс Дорнод дахь хүчний харьцааг өөрчлөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.<ref name="хоёрдугаар дайн"/>
 
2-р дайнд оролцсон Зөвлөлтийн буриадуудаас 13,000 хүн амь үрэгдсэн нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 20% болжээ.<ref name="хоёрдугаар дайн"/>
 
Монгол улс [[1945 оны чөлөөлөх дайн]]ы үеэр Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхолын үүднээс АНУ, Англи нь Ялта болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагчнарын шахалтанд орсоны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тлхиролцоонд хүрчээ. [[Иосиф Сталин]]ы хүчтэй шахалтаар 1945 онд [[Чан Кайши]] дээрхи саналыг гарсан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд [[Бүгд Найрамдах Хятад Улс]] нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж. шинээр байгуулсан [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]тай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.