1945 оны чөлөөлөх дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 40:
нийтийн шударга тэмцэлд БНМАУ, зэвсэгт хүчнээ оролцуулж, Зөвлөлтийн Улаан армийн хамт Японы хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж, Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтрааж, энх тайван байдал тогтоох, дорно дахины дарлагдсан улс түмний эрх чөлөөгөө олох тэмцэлд дэмжлэг үзүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж учирч байсан аюулыг арилгав. Манай улс ариун шударга үйлсийн төлөөх тэмцэлд хүн хүчний болон эд материалын ихээхэн хохирол хүлээсэн юм. Японы зүгээс БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайныг эхэлсэн 1935 оноос 1939 оны Халхын голын байлдааныг дуусталх үе болон 1945 онд МАХЦ-ын явуулсан чөлөөлөх дайны хугацаанд олон зуун хүний амь үрэгдэж, 322 сая төгрөгийн эд материалын хохирол хүлээсэн юм.
 
==Монголыг нэгтгэх төлөвлөгөө==
Зөвлөлт Монголын талыг дайнд оролцохыг хүссэн нь Япоын армид олон тооны өвөр монголчууд байсантай холбоотой бөгөөд Монголын арми орсон тохиолдолд тэд байлдалгүй бууж өгнө гэж үзсэн байна. Сталин Чойбалсан нэгэн удаа та бол Ар Монголын төдийгүй Өвөр Монголын удирдагч гэж хэлж байсан ч Хятадын коммунистуудтай харилцаагаа муутгахгүйн тулд бодлогоо өөрчилжээ. Мао Өвөр Монгол хятадын коммунист хүчний эдийн засгийн ганц бааз тул түр нэгтгэхгүй байхыг Сталинаас хүсчээ. Коммунистууд өвөр монголчуудад илүү их эрх чөлөө өгөхөөр амласан тул Маог дэмжин Япон, гоминдантай тулалдаж байсан юм. Гэвч Хятад улс дайны дараа амлалтаасаа няцаж тэдний эрх чөлөөг
хаан боомилох бодлого явуулах болжээ. Дайны үеэр Чойбалсан өвөр монголчуудыг Монгол руу нүүхийг уриалсан ч Зөвлөлтийн цэрэг дүрвэгсдийн замыг хаасан байна. 1940-өөд онд цөөн тооны өвөр монголчууд, Шиньжяны ойрадууд нүүн иржээ.