1945 оны чөлөөлөх дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
Японы эрх баригчид дэлхийн II дайны туршид Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэсний эсрэг Номхон далай ба Хятадад дайны ажиллагаа явуулж байв. ЗХУ болон Монголд довтлох стратегийи төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цаг мөчийг хүлээж байжээ.
 
==Дайны эхлэл==
 
Монгол, Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж Манжуур дахь Квантуны армийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг нь 1942 оны I дунд үед 1-2 сая болгосон нь Японы бүх цэргийн 35 орчим хувь болжээ, Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай армийн отряд буй болгож бактериологийн дайнд ч бэлтгэж байжээ. 1943 онд Монгол, Зөвлөлтийн цэргийг хилийн ойролцоо районд байлдах операцын төлөвлөгөөг бэлэн болгосон байжээ. Япон Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан байв. БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчсөөр байв.
Япон Монгол улсын тухай элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөр Монголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байжээ.
Line 13 ⟶ 16:
хамтран Квантуны армийг Манжуурын төв хэсэгт бүслэн бут цохих үүрэгтэй байв. Долоннуур-Жэхэгийн чиглэлийн бүрэлдэхүүнд Монголын талаас 5-р морьт дивиз, танкийн 3-р хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, мен 11, 12-р тусгай морьт хороо зэрэг анги нэгтгэл багтаж байв.
Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн чиглэл дэх Монгол-Зөвлөлтийн мотомеханикжуулсан анги нэптэлээс бүрдсэн хоёрдахь группт МАХЦ-ийн мотомеханикжуулсан 7-р хуягт бригад, их бууны 3-р хороо багтаж байжээ.
 
==Байлдааны үйл ажиллагаа==
 
1945 оны VIII сарын 9-нд Долоннуур-Жэхэгийн чиглэлд давших группийн гол хүч БНМАУ-ын хилийг давав. 10-13-ны өдрүүдэд МАХЦ-ийн 5, 6, 7, 8 дугаар дивиз Зөвлөлтийн армийн механикжуулсан группийн хамт дайсны эсэргүүцлийг няцааж, Шеншингийн овоо, Тайпуу усны худгаас зүүн тийших газрыг эзлэн Шанага, Арцагаан нуур, Яндуусүм, Тасын овоо зэргийг чөлөөлж, YIII сарын 13-нд Далай нуурын заагт хүрчээ.
Монгол-Зөвлөлтийн цэрэг тэндээс 150 гаруй км үргэлжилсэн Цахарын их элсэн манхны усгүй, бартаат замыг туулж, БНМАУ-ын хилээс 450 км-т орших Долоннуур хотод тулж очив. Тэнд Япон-Манжго-гийн хамгаалалтын том хүчний шургуу эсэргүүцлийг дарж, VIII сарын 16-нд Долоннуур хотыг чөлөөлжээ. Ингэснээр Монгол-Зөвлөлтийн цэрэг Их Хянганы нурууны хормойд хүрсэн байна.
Line 27 ⟶ 33:
байгуулсан дарга, байлдагч олноор төржээ. Монгол-Зевлөлтийн анги нэгтгэл ийнхүү 3 хоногийн ширүүн байлдааны эцэст Японы цэргийн бэхлэлтийг эвдэн дайсныг бут ниргэж, V I I I сарын 21-нд Чуулалт хаалганы районыг чөлөөлснөөр байлдааны ажиллагааг ялалтаар дуусгав. Энэ тулалдаан дайсан олон зуун цэрэг, даргаа алдан зэвсэг техникийн үлэмж хохирол хүлээж ухран зугатжээ. Цэргийн нам, улс төрийн байгууллагаас Өвөр Монгол, Хятадын ард түмэнд, Монгол-Зөвлөлтийн армиудын үүрэг зорилт, империалист Японы дайнч түрэмгий, колонийн бодлогыг тайлбарлан таниулж байв. БНМАУ-ын нутаг Тамсаг булаг, Халхын голын районоос) довтолгоонд орсон Улаан армийн Өвөр Байгалын анги нэгтгэлүүд усгуй элсэн цол хээр, Их Хянганы өндөр нурууг даван Солон, Хайлаарын чиглэлд дайсныг бут цохиод, VIII сарын 18, 19-нд Манжуурын аж үйлдвэр, засаг захиргааны чухал төвүүдэд тулж очжээ. Өвөр Байгалын фронтын ба Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын цэрэг, Амар мөрний нэгдсэн флотын хүч Манжуурын баруун хойд болон зүүн талаас зэрэг давшиж Японы хуурай замын цэргийн гол хүч Квантуны армийг бүслэн бут цохиж, зүүн хойт Хятад, Солонгосыг Японы дарлалаас чөлөөлжээ.
ЗХУ-ын Номхон далайн умард флотын цэрэг Сахалины өмнөт хэсэг, Курилийн арлуудыг дайснаас бас чөлөөлжээ. 1945 оны IX сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд МАХЦ-ээс алагдсан, сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 594000 хүн олзлогдсоноос МАХЦ-ийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн II дайн дуусав.
 
==Дайны үр дүн==
Японы милитаризмыг устгахын төлөө явуулсан тулалдаанд.эх оронч үзлээр хүмүүжсэн МАХЦ, улстөрийн өндөр ухамсартай, зориг хатуужилтай, байлдах уран чадвартай орчин үеийн арми болж төлөвшсөнийг яруу тод батлан харуулав. Байлдаанд онц гарамгай тулалдаж зориг баатарлагын үлгэр жишээ үзүүлсэн Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, М.Жанчив, Г.Дүүдэй, Д.Нянтайсүрэн, П.Чогдон нарын зэрэг хүмүүст БНМАУ-ын баатар
цол хүртээсэн юм. Түүнчлэн МАХЦ-ийн байлдагч, анги нэгтгэлийн дарга, улс төрийн ажилтан 2000 гаруй хүнийг БНМАУ-ын төрийн дээд
шагнал одон медалиар шагнажээ. Зөвлөлтийн Улаан армийн 800 шахам хүнийг монголын одон медалиар шагнажээ. Японы милитаризмыг бут цохих
нийтийн шударга тэмцэлд БНМАУ, зэвсэгт хүчнээ оролцуулж, Зөвлөлтийн Улаан армийн хамт Японы хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж, Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтрааж, энх тайван байдал тогтоох, дорно дахины дарлагдсан улс түмний эрх чөлөөгөө олох тэмцэлд дэмжлэг үзүүлж, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж учирч байсан аюулыг арилгав. Манай улс ариун шударга үйлсийн төлөөх тэмцэлд хүн хүчний болон эд материалын ихээхэн хохирол хүлээсэн юм. Японы зүгээс БНМАУ-ын эсрэг зарлаагүй дайныг эхэлсэн 1935 оноос 1939 оны Халхын голын байлдааныг дуусталх үе болон 1945 онд МАХЦ-ын явуулсан чөлөөлөх дайны хугацаанд олон зуун хүний амь үрэгдэж, 322 сая төгрөгийн эд материалын хохирол хүлээсэн юм.
 
==Монголыг нэгтгэх төлөвлөгөө=
Зөвлөлт Монголын талыг дайнд оролцохыг хүссэн нь Япоын армид олон тооны өвөр монголчууд байсантай холбоотой бөгөөд Монголын арми орсон тохиолдолд тэд байлдалгүй бууж өгнө гэж үзсэн байна. Сталин Чойбалсан нэгэн удаа та бол Ар Монголын төдийгүй Өвөр Монголын удирдагч гэж хэлж байсан ч Хятадын коммунистуудтай харилцаагаа муутгахгүйн тулд бодлогоо өөрчилжээ. Мао Өвөр Монгол хятадын коммунист хүчний эдийн засгийн ганц бааз тул түр нэгтгэхгүй байхыг Сталинаас хүсчээ. Коммунистууд өвөр монголчуудад илүү их эрх чөлөө өгөхөөр амласан тул Маог дэмжин Япон, гоминдантай тулалдаж байсан юм. Гэвч Хятад улс дайны дараа амлалтаасаа няцаж тэдний эрх чөлөөг
хаан боомилох бодлого явуулах болжээ. Дайны үеэр Чойбалсан өвөр монголчуудыг Монгол руу нүүхийг уриалсан ч Зөвлөлтийн цэрэг дүрвэгсдийн замыг хаасан байна. 1940-өөд онд цөөн тооны өвөр монголчууд, Шиньжяны ойрадууд нүүн иржээ.
 
 
== Түүнчлэн үзэх ==
* [[Хасан нуурын мөргөлдөөн]]