Алтай ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 18:
 
== Түүх ==
Алтай ястны өөртөө засах нутаг нь 1922-1948 онд Ойротын автономит муж нэртэй байсан бол 1948-1992 онд Уулын Алтайн автономит муж нэртэй байв. Ойротын автономит мужийн нийслэл нь Ойрот-Тура (Горно-Алтайск) байв. 20-р зууны үед тэдэнд өөрсдийгөө [[ойрад]] монголчуудтай холбох үзэл хүчтэй хадгалагдаж байв. 1922 онд автономит муж байгуулагдах үед дараах мэдэгдлийг гаргажээ.
 
"Ойрадууд нэгэн цагт өөлд, дөрвөд, торгууд, тэлэнгит зэрэг олон ард түмнээс бүрдэж байсан билээ. Эдгээр ард түмний ихэнх нь Монголын хилийн дагуу үлдсэн нь Орост байна. Алтайчуудын хамгийн ойрын хөрш нь өөлд, дөрвөд, ойрад, урианхай нар юм. Хэдийгээр олон саад тотгор тохиолдсон ч эдгээр ард түмний сэтгэл зүрхний холбоо таслагдан үгүй болоогүй юм. 2-р сарын хувьсгал (1917 оны) алтайчуудад үндэсний хөдөлгөөн өрнүүлэх боломж олгоогүй билээ. Зөвлөлт засаг ойрадын автономит муж байгуулсан нь Монголын ойрадуудын анхаарлыг татаж байгаа нь тодорхой. Урианхай хязгаарын тувачууд (ойрадын ард түмний нэг хэсэг) мөн бусад ойрадуудтай нэгдэхийг эрмэлзэж байна. Гэвч Алтай нутаг дахь цагаантны цэргийн үйл ажиллагаа нь Алтай дахь ойрадуудыг Оросын бүрэлдэхүүнд байсан тохиолдолд аливаа хавчлага хэлмүүлэгдэлтээс ангид байж болохыг харуулж байна" <ref>«Советская Сибирь» № 219 (869). 1922 он. Ново-Николаевск.</ref>