Буриад ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 77:
Буриад нь 1923-1958 он хүртэл Буриад-Монголын Автономит БНУ нэртэй байв. Зөвлөлтийн удирдагч [[:en:Nikita Sergeyevich Khrushchev|Хрущёв]]ээс нэг хүн танайд яагаад Буриад-Монгол гэсэн нэртэй улс байгаа юм бэ гэж асуусны дараа Хрущёв Москвад буцаж ирээд Буриад-Монголын Автономит БНУ гэсэн нэрнээс Монгол гэсэн үгийг, [[:en:Karelo-Finnish Soviet Socialist Republic|Карели-Финийн Автономит БНУ-н]] нэрнээс Фин гэсэн нэрийг хасчээ. Энэ нь монгол, буриадууд мөн [[:en:Karelians|карели]], [[:en:Finns|фин]] зэрэг угсаа нэгт ард түмнийг хоорондоо холбоогүй мэтээр харагдуулахыг зорьсонтой холбоотой юм. Зөвлөлтийн зүгээс нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа монголчууд Буриадад амьдардаггүй гэж тайлбарласан байдаг бол зарим эрдэмтэд дундад зууны үед буриадууд монголчуудын нэг хэсэг байсан тул нэр өөрчлөх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж байв.<ref>[http://sun.tsu.ru/mminfo/000063105/295/image/295_130-131.pdf Этническая история бурят в свете этнодемографических процессов]</ref><ref>Ш. Чимидоржиев. "Бурят-монголы: история и современность" Улаан-Үд. 2001</ref> Зөвлөлтийн ЗГ-тай холбоотой ажиллаж байсан зарим эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж тэдэнд итгүүлэхийг оролддог байв. Мөн одоо ч буриад, халимагуудыг монгол гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийх оролдлого гардаг.
 
2008 онд Оросын ерөнийлөгч Путиний заавраар [[:en:Ust-Orda Buryat Okrug|Усть-Ордын Буриадын тойргийг]] [[Эрхүү муж]]тай, [[:en:Agin-Buryat Okrug|Агийн Буриадын тойргийг]] [[Өвөр Байгалийн хязгаар]]тай нэгтгэх санал асуулга явуулан уг хоёр тойргийг өөр мужтай нэгтгэн автономит эрхийг нь хасчээ. Буриадууд нэгтгэх ажиллагааг эсэргүүцэж байсан ч ОросынВ.Путины ЗГ хүлээн аваагүй ба бусад үндэсний цөөнхүүдийн автономит эрхтэй БНУ, тойргуудыг орос мужуудтай [[:en:Federal_subjects_of_Russia#Further_proposals_for_mergers|үргэлжлүүлэн]] [[:ru:Объединение регионов России|нэгтгэхээр]] төлөвлөөд байна. Ингэснээр үндэстний цөөнхүүдийн автономит эрх байхгүй болж бие даасан байдал нь улам бүр алдагдаж үндэстнийхээ хувьд оршин тогтнох боломжгүй болох аюултай юм. Оросын ЗГ [[Буриад орон|Буриадын БНУ]], [[Өвөр Байгалийн хязгаар]], [[Эрхүү муж]]ийг Байгаль гэсэн шинэ мужид нэгтгэхийг оролдож байгаа бол харин [[Алтайн Бүгд Найрамдах Улс]], [[Кемерово муж]], [[Алтайн хязгаар]]ыг [[Кемерово гэсэн муж байгуулан]]ид нэгтгэхээр оролдож байна.
 
== Хүн ам ==