Буриад ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 61:
[[File:Peoples Siberia XVI.jpg|thumb|right|200px|16-р зууны Сибирь. Энэ зургийг зарим нэг алдаатай хийсэн бололтой. Балагад- буриадын нэг бүлэг. Калмыки-ойрдууд. 16-р зууны сүүлээр ойрдууд Сибирь рүү газраа тэлж халимагууд нүүж эхэлжээ. Телес, телеут нь [[Алтай ястан|Алтайчуудтай]] ойр төрөл угсаатан. Тэр үед [[киргиз үндэстэн|киргизүүд]] Тэнгэр уулын, Сибирийн киргиз гэсэн 2 хэсэгт хуваагдаж байв. Зарим монголчуудыг Лена мөрний дунд урсгал хавиар байсан гэж тэмдэглэжээ. Зурган дээрх байршлаар дагуурчууд (дауры) Онон мөрний дунд урсгалаас Амар мөрний урд эрэг, [[Ноон]], [[Сунгари]] мөрний сав газрыг бүхэлд нь хамран Номхон далай хүртэл тархсан байна. 1900 онд хийсэн зураг]]
 
Буриад зон эрт цагт Ойн иргэдийн дотор багтаж байлаа. Ойн иргэд [[Байгал нуур]]ын хоёр талаар, [[Сэлэнгэ мөрөн|Сэлэнгэ мөрний]] адаг, [[Зүлгэ мөрөн|Зүлгэ мөрний]] сав, [[Саяны нуруу|Саян]]ы уулс, [[Енисей мөрөн|Енисей мөрний эх]], Тагна (одоогийн [[Бүгд Найрамдах Тува Улс|Тува]]) газруудаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт [[Түмэд]], Буриадбуриад, [[Булгачинбулгачин]], [[Хэрэмчинхэрэмчин]] зэрэг буриадын өвөг болох овог аймгууд зарим нь ой тайгаар ан гөрөө хийж зарим нь мал маллаж аж төрж байв. Буриад нэртэй газар усны нэр зүүн тийш [[Өвөр Байгалийн хязгаар]]ын төв, өмнөд хэсэг, Эргүнэ мөрөн хүртэлх нутагт тааралддаг.
 
1207 онд тэд Чингис хааны байгуулсан [[Их Монгол Улс]]ын захиргаанд оржээ. Монголын [[Юань улс]]ын дараагаас [[Барга]], Буриадууд "Арын ганц модон" гэх отогууд буюу Дөрвөн [[Ойрд]]ын мэдэлд оров. 14-р зуунд Ойрд буюу Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын [[Батмөнх Даян хаан]]ы харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний нэг [[Урианхай түмэн]]ий бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон Байгал, Сэлэнгэ, [[Онон гол|Онон]], [[Хөлөнбуйр]], [[Хянган аймаг|Хянган]] нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон [[Халх]]ын [[Түшээт хан]], [[Цэцэн хан]]ы захиргаанд хамаардаг байв. Буриадууд хүн цөөтэй, Монголын төв нутгаас хол зайдуу байсан тул 12-р зууны дотоодын тэмцэл тулаан, 14-17-р зууны Халх-Ойрадын зөрчил, Монгол ноёдын дундах маргаан тэмцэлд төдийлөн оролцоогүй юм. Тэд Халхад алба төлөх байдлаар харилцаж байсан ба газар нутгийн байршлаас шалтгаалан Монголоос харьцангуй бие даасан байдалтай байсан бололтой. Мөн зарим нь үндсэн хэсгээсээ холдон нүүж нилээд зайдуу амьдарч байв. 16-17-р зууны үед Сибирийн хамгийн олон тоотой, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэг ард түмэн бол буриадууд байсан бөгөөд тэд ойр хавийн [[кеть]] зэрэг жижиг үндэстнийг захирч байв.