Буриад ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 69:
[[Дагуур]] монголчууд одоогийн [[Өвөр Байгалийн хязгаар]]ын [[:en:Agin-Buryat Okrug|Агийн Буриадын тойргоос]] Амар мөрнйи дунд урсгал хүртэлх нутагт тархан сууж байсан ба тэд Оросын цэрэгт шахагдан Өвөрмонголд дүрвэн очсон тул эзгүйрсэн нутагт нь буриадууд суусан байна.
 
Буриад отгуудын түрүүч, ноёд хуралдаад ямар улсыг түшэх тухай гэж зөвшилцөөд Халх, Манж, Оросыг дагах гэсэн гурван санал гаргацгаажээ. Орос буриадыг 1656 онд сайн дураараа дагаар орж 1689 онд албан ёсоор нэгдсэн гэдэг ч буриадууд зэвсэг дутмаг, хүн цөөний улмаас 1620-иод оноос эхлэн Оростой хийсэн тулаануудад хүнд хохирол амсан эрэгтэй, эмэгтэй, хөгшид хүүхдийг оролцуулан олон хүнээ алдсан байдаг бөгөөд тэд эхнээсээ Оросын түрэмгийллийг эсэргүүцэж байсан юм. Орос цэргүүд буриадуудыг эсэргүүцсэн тохиолдолд хайр найргүй хядаж байв. 17-р зууны эхэнд буриадын хүн ам ойролцоогоор 77,000 байв. 1767 онд [[:ru:Ока (приток Ангары)|Ока]] голын буриадууд бослого гаргасан ба эдгээр бослого тэмцэл дарагдсаны дараа 18-р зууны сүүлээр Буриадыг бүрэн нэгтгэж дуусчээ.<ref>[http://books.google.mn/books?id=FIvp2uSOsIYC&pg=PA49&source=gbs_toc_r&cad=4#v=onepage&q&f=false Владимир Хамутаев. Присоединение Бурятии к России: история, право, политика]</ref>
 
Цаашид олон ядуу Орос тариачдыг Цагаан хааны зарлигаар суурьшуулан үржил шимтэй газар нутгийг нь аажим аажимаар эзлэжээ. Ингэж Буриадууд Оросуудад эзлэгдсэн түүхтэй. 1727 оны гэрээгээр хилийн шугамын овоод босгогдож, Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон юм.<ref>Шираб Чимитдоржиев. [http://kizhinga.ru/index.php/ru/smi/130-interes/1334-2011-01-17-10-41-47 Монголын Буриад зон]</ref>
 
1900-аад оны эхнээс буриадууд Оросын цэргийн хавчлага хэлмэгдүүлэлтэд ихээр өртөх болсоноос Монгол руу дүрвэж эхэлжээ. 1920-иод он гэхэд Буриадын голоох удирдах зүтгэлтнүүд Монголд ирсэн учраас энгийн олон иргэн өрх гэрээрээ дагалдан ирж, БНМАУ-ын харьяалалд оржээ. 1925 оны 9 дүгээр сарын мэдээгээр Халхын голын хошуунд 450 өрх, Улз голын хошуунд 1700 өрх, Онон голын хошуунд 1250 өрх, Хэрлэн голын хошуунд 400 өрх, Ерөө голын хошуунд 500 өрх, Улаанбаатарт 2000 орчим буриад иргэн , нийтдээ 15800 буриад Монголд сууршсан ажээ. Нөгөөтэйгүүр ,БНМАУ-д шилжин суурьшсан буриад иргэдийн тоо бүртгэлийг гаргах, тэдний дотроос цагаантным үеийн алба ба цэргийн албан хаагчид , нударган , гэмт хэрэг үйлдэгчдийг судлан тогтоох зорилгоор ДХГ-т ДХАТ-ын төлөөлөгч сургагч сууж, Буриадаас тэдний удирдлагад ажиллах нууц ажилтны (сексот) нарыг ирүүлсэн байна. Ийм нууц ажилтны нэг болох Дашцэрэн Жалсоныг 1924 онд ирүүлжээ.<ref> [http://www.gia.gov.mn/articles/medee/1065 С.Баттогтох - Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд]</ref> 1930 онд Орос буриадуудын нүүдлийг зогсоосон байна. 1927 онд буриадууд Оросын дарангуйллын эсрэг [[Буриадын ард түмний бослого|бослого]] гаргав. Уг бослогийн үеэр 35,000 буриад хүн хөнөөгдсөн байна. Орос улс буриадын үндэсний үзэл хүчтэй болохоос болгоомжилж байсан тул Сталиний тушаалаар 1937 онд 10,000 буриад хүнийг буудан хороожээ. Буриадын эрдэмтэд буриадын бичгийн хэл зохиохдоо халх аялгуунд хамгийн ойр сонгоол аялгуун дээр түшиглэхийг зорьж байсан ч Орос буриадуудыг монголтой ойртохоос болгоомжлон халх аялгуутай хамгийн төсгүй хорь аялгуун дээр буриадын орчин үеийн бичгийн хэлийг зохиохыг тулгажээ. Сонгоолууд 1689 оны Халх-Ойрадын дайнаар буриадын нутагт дүрвэн очсон халхууд байв. Тэд яваандаа буриадуудын дунд ууссан ч халхуудын адилаар хэл яриандаа "с" үсгийг түгээмэл хэрэглэдэг хэвээр байсан ба харин эртний буриад аймаг болох хорь буриадуудын хэл ярианд "с" үсэг бараг хэрэглэгддэггүй харин "с"-г "х"-р дууддаг байна. Жишээ нь сайн-хайн г.м
 
Буриад нь 1958 он хүртэл Буриад-Монголын Автономит БНУ нэртэй байв. Зөвлөлтийн удирдагч [[:en:Nikita Sergeyevich Khrushchev|Хрущёв]]ээс нэг хүн танайд яагаад Буриад-Монгол гэсэн нэртэй улс байгаа юм бэ гэж асуусны дараа Хрущёв Москвад буцаж ирэнгүүтээирээд Буриад-Монголын Автономит БНУ гэсэн нэрнээс Монгол гэсэн үгийг, [[:en:Karelo-Finnish Soviet Socialist Republic|Карели-Финийн Автономит БНУ-н]] нэрнээс Фин гэсэн нэрийг хасчээ. Энэ нь монгол, буриадууд мөн [[:en:Karelians|карели]], [[:en:Finns|фин]] зэрэг угсаа нэгт ард түмнийг хоорондоо холбоогүй мэтээр харагдуулахыг зорьсонтой холбоотой юм. Зөвлөлтийн зүгээс нэрийг өөрчлөх болсон шалтгаанаа монголчууд Буриадад амьдардаггүй гэж тайлбарласан байдаг бол зарим эрдэмтэд дундад зууны үед буриадууд монголчуудын нэг хэсэг байсан тул нэр өөрчлөх шаардлагагүй гэсэн байр суурь илэрхийлж байв.<ref>[http://sun.tsu.ru/mminfo/000063105/295/image/295_130-131.pdf Этническая история бурят в свете этнодемографических процессов]</ref><ref>Ш. Чимидоржиев. "Бурят-монголы: история и современность" Улаан-Үд. 2001</ref>
 
2008 онд Оросын ерөнийлөгч Путиний заавраар [[:en:Ust-Orda Buryat Okrug|Усть-Ордын Буриадын тойргийг]] [[Эрхүү муж]]тай, [[:en:Agin-Buryat Okrug|Агийн Буриадын тойргийг]] [[Өвөр Байгалийн хязгаар]]тай нэгтгэх санал асуулга явуулан уг хоёр тойргийг өөр мужтай нэгтгэн автономит эрхийг нь хасчээ. Буриадууд нэгтгэх ажиллагааг эсэргүүцэж байсан ч Оросын ЗГ хүлээн аваагүй ба бусад үндэсний цөөнхүүдийн автономит эрхтэй БНУ, тойргуудыг орос мужуудтай [[:en:Federal_subjects_of_Russia#Further_proposals_for_mergers|үргэлжлүүлэн]] [[:ru:Объединение регионов России|нэгтгэхээр]] төлөвлөөд байна. Ингэснээр үндэстний цөөнхүүдийн автономит эрх байхгүй болж бие даасан байдал нь улам бүр алдагдаж үндэстнийхээ хувьд оршин тогтнох боломжгүй болох аюултай юм. Оросын ЗГ [[Буриад орон|Буриадын БНУ]], [[Өвөр Байгалийн хязгаар]], [[Эрхүү муж]]ийг Байгаль гэсэн шинэ мужид нэгтгэхийг оролдож байгаа бол харин [[Алтайн Бүгд Найрамдах Улс]], [[Кемерово муж]], [[Алтайн хязгаар]]ыг Кемерово гэсэн муж байгуулан нэгтгэхээр оролдож байна.