Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
{{Загвар:Монголын түүх}}
 
'''Бүгд Найрамдах Монгол Ард Улс''' бол 1924-1992 он хүртлэх [[Монгол улс]]ын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь [[Социализм|социалист]] нийгмийг дамжсан. 1989 оны сүүлээс эхлэн Монгол улс нь Ардчилсан нийгмийг зарлан тунхаглаж, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар '''Бүгд найрамдах''' нэрээ халж '''Монгол Улс''' болсон.
 
==Түүх==
Богд хаан 1924 онд гэнэт таалал төгссөн байна. Ингэснээр Богд хаант Монгол улс буюу Хэмжээт эрхэт хаант засаглал дуусгавар болсон билээ. Богд хааны хойт дүрийг тодруулахыг Ардын засгийн газраас хориглосон шийдвэр гаргасны үр дүнд Бүгд найрамдах төрийг тунхаглах үндэс бүрдсэн байна. Үүний дараа 1924 оны намар МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулж үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг тогтоохооор шийдвэрлэсэн бөгөөд энэ Их хурлын үеэр Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалын талыг баримтлагч Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин С.Данзанг Зөвлөлт орос улсын болон Коминтерний төлөөлөгчдийн шууд удирдлагаар баривчилан буудан хороосон байна. 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулийг баталсан байна. 1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж бйасан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Щвейцарь шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэднартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйггүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг монголд урьж ажиллуулж байжээ. БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан [[Догсомын Бодоо]], [[Солийн Данзан]], Дамбадорж, Шижээ, Бадрах, Гэндэн, Амар нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. Мөн төрийн эсрэг хуйвалдаанууд чзохион байгуулагдаж байсан байна. Энэ нь нэг талаас дотоодын эсэргүүцэл байсан бөгөөд үүнийг гадаадаас япон, хятадын удирдлага дэмжиж өөгшүүлж байжээ. ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд [[Хорлоогийн Чойбалсан]] төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн [[Их Хэлмэгдүүлэлт (Монгол)|Их Хэлмэгдүүлэлтэд]] 30,000 гаруй хүн алагджээ.
 
БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцатсан байсан бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминдааны Засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталжбайсан байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай дипломат харилцаатогтоогүйбайсан бөгөөд БНМАУ-д Элчин-Консул л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг хоёр улсын хооронд байгуулаагүй байна. Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр дүнд манжуур японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан туслалцах протоколыг л байгуулсан байна. Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу япон болон японы байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн цэргийн хүчээр блаан эзэлсэн байна. Хилийн мөргөлдөөныг зохицуулахын тулд БНМАУ болон Япон-Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх протоколын дагуу 57-р армийн корпусыг монголын нутагт байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны [[Халх голын дайн]]д хүргэж энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин [[Япон]]ы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. [[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үед ЗХУ-д бүх талын тусламж илгээж байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. Монгол улс [[1945 оны чөлөөлөх дайн]]ы үеэр Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм.
Дэлхийн хоёрдугаар дайнд японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхолын үүднээс АНУ, Англи нь Ялта болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагчнарын шахалтанд орсоны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тлхиролцоонд хүрчээ. [[Иосиф Сталин]]ы хүчтэй шахалтаар
1945 онд [[Чан Кайши]] дээрхи саналыг гарсан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд [[Бүгд Найрамдах Хятад Улс]] нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж. шинээр байгуулсан [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]тай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
 
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан [[Москва]] хотод нас барахад [[Юмжаагийн Цэдэнбал]]д эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд [[Нэгдсэн Үндэстний Байгуллага|НҮБ-ийн]] гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Харин 1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа хүйтрэн сөргөлдөх болсон үед Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ.Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж бүх нийтээрээ бичиг үсэгд тайлагдсан Азийн анхны улс болжээ. Үүнээс гадна БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж чадсан байна. Эдгээрийн үр дүнд монгол нь социалист улсуудад хөдөө аж ахуйн болон уул уурхайнхямд түүхий эд нийлүүлэгч түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн хөрөнгөөр нөхөж байжээ. ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирсэнээр социализмыг Шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Үүнд аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ б аримтлан 1984 онд Цэдэнбал Москвад эмчилгээнд байхад нь Монгол дах КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКНы-н шууд заавраар тайван эргэлтыг Монголын эдийн засгийн шинэчлэгч нарын гараар хийлгэсэн байна. Үүний үр дүнд [[Жамбын Батмөнх]]ийг Монголын удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем
устахад ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс төр-эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын үр дүнд БНМАУ нь ардчилал ялж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна. Түүничлэн Үндсэн хуулийг шинээр дахин боловсруулж Монгол улс гэж нэрлэн Парламентын засаглал бүхий улс болохыг зааж тусгасан байна.
==Соёл==
 
Line 35 ⟶ 44:
* [[Азийн морин дивизд гарсан бослого]]
* [[Азийн морин дивиз Манжуур луу гарсан нь]]
* [[БНМАУ-ыг тунхагласан нь]]
* [[БНМАУд хөрөнгөтний бус нийгмийг байгуулах тэмцлийн түүх]]
* [[БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүх]]
* [[Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого]]
* [[Бүх ард түмний тусгаар тогтнолын төлөө санал хураалт]]
* [Халхын голын байлдаан]]
* [[1945 оны чөлөөлөх дайн]]
* [[Бүх нийтээр бичигтэн болсон түүх]]
* [[БНМАУ-ын соёлын довтолгооны түүх]]
* [[БНМАУ-ын нэгдэлжүүлэх хөдөлгөөний түүх]]
* [[Ю.Цэдэнбалыг төрийн удирдлагаас зайлуулах ажиллагаа]]
 
 
 
[[Ангилал:Түүхэн монгол улс]]