</ref> БНМАУ-д зэвсэгт бослого дахин гаргах оролдлого бүтэлгүйдсэн учраас гадаадын түрэмгийлэгчид зүүн хилийн будилаанууд, улмаар 1939 онд Халх голын байлдаан гаргасан байна.Зэвсэгт бослогоос учирсан хохирол бол мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй зарим хүний үгүйсгэж, гуйвуулж ярьж бичдэг шиг маргаад өнгөрч, мартаад орхиж болохгүй асуудал мөн.Зэвсэгт бослого нь “Ардын бослого” гэж тайлбарлагчид ардын төр засгаа устгах нь зөв байсан гэж арай хэлж бичиж зүрхлэхгүй биз.Зэвсэгт бослогыг дарсан нь 1939 оны Халх голын байлдааны ялалттай бараг дүйцэх ач холбогдолтой атал түүнийг гуйвуулснаас түүх будилаантаж, залуу үеийг төөрөгдүүлж, эх оронч үзэл санааг нь бууруулах хор холбогдолтой болж байгааг анхаарч үнэн зөв ойлголттой болгох шаардлага тавигдаж байна.
===Судалгааны бүтээл===
===Энэ бүхнээс үндэслэж санал дэвшүүлбэл===
# Хэлмэгдсэн лам нар голдуу олон мян ган хүнийг цагаатгаж, нөхөн олговор олгох хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг дайчин шуурхай шийдвэрлэсэн ЦАУЗБУК-т талархлаа илэрхийлье. Харин Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэргийг тусгаар лаж түүний мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэхгүйгээр Түвдийн Банчин Богд, гадаа дын тагнуулын холбоотойгоор нууцаар удирдалцсан эсэхийг гүнзгийрүүлэн судалж, хянан үзэх шаардлагатай гэж бага зэрэг судалсны хувьд үздэг. Бас цагаатгах ажлыг толгойлогчдыг цагаатгахаас өмнө цагаатгах хууль зүйн үндэслэл бүрэн байсан холбогдогч, хамаарагчдаас эхэлсэн бол зөв зүйтэй, илүү оновчтой байх байсан болов уу гэж боддог юм.
# Олон мянган хүнийг хэлмэгд үүлс нийхээ төлөө Монгол Улсын төр засаг, эрх баригч байсан МАХН / МАН/ ард түмнээсээ уучлалт гуйсан шиг Шамбалын шар цэргийн дайны учруулсан хохирол, 6000 орчим хүнийг алж, алуулсны төлөө зэвсэгт бослогыг дарсны 80 жилийн ойг тохиолдуулан монголын бурхан шашны төв нүглээ наманчилж буян үйлдэж сүсэгтэн олон, ад иргэдээсээ уучлалт гуйж, тэдэнд зориулсан суварга босгож, сургамж болгох.
# Төр, засгаас энэ ойг баяр ёслолын хэмжээнд биш гэхэд судалгаа сурталчилгааны оновчтой тодорхой ажлуудыг зохиож залуу хойч үедээ түүхийн үнэн зөв ойлголт, мэдлэг хүмүүжил олгох талаар шийдвэр гаргахыг 1932 онд амь нас, эрүүл мэнд, ахуй амьдралаар хохирсон хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлж хүсэн хүлээж байна.
== Мөн үзэх ==
|