Леонардо да Винчи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 182.160.54.93 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 3:
 
== Намтар ==
Леонардо да Винчи нь [[Итали]] улсын [[Флоренц]] хотын ойролцоо [[Винчи (Итали)|Винчи]] гэдэг газар [[1452]] онд нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд мэндэлжээ. Леонардо Да Винчиг Кристина гэдэг Эмэгтэй тариачин байсан гэж зарим тариачид үздэг байна. хүмүүс Леонардо Да Винчигийн насыг нь ч мэддэггүй байна.Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг [[арифметик|арифметикийн]] ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь [[Андрей Верокио]] гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш [[Полаяла Анатоли]] хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг онцгой татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ.
 
Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн "сурагчийн" амьдралаа үдэж [[Милан|Миланд]] очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов.