"Дөрвөлжин булш"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
 
==Тархац==
Дөрвөлжин булшны соёл нь Монгол орны төв, зүүн хэсэг, Буриадын бүх нутаг, [[Эрхүү муж]]ийн өмнөд хэсэг ([[ЕнисейАнгар]]д цутгадаг Уда, [[Бирюса]] голуудын эхээс [[Байгаль нуур]]ын хойд эрэг хүртэл), [[Бүгд Найрамдах Тува Улс|Тува]]гийн зүүн тал, [[Өвөр Байгалийн хязгаар]]ын өмнөд нутаг ([[Амар мөрөн]] хүртэлх нутаг), [[Өвөр Монгол]]ын ихэнх нутаг, Хятадын баруун хойд хэсэгт ([[Наньшан]] уул хүртэл буюу [[Цинхай]] мужийн хойд хил [[Ганьсу]] мужтай залгаж байгаа хэсэг хүртэл) тархжээ . Хойд зах нь Якутын Куда гол хүрнэ. Дөрвөлжин булшны дээр хавтгай чулуунуудыг тойруулан босгосон байдаг тул энэ соёлыг дөрвөлжин булшны соёл гэж нэрлэдэг.Булшны эргэн тойронд оршуулгын, тахилгын байгууламж, эртний хүмүүсийн сууц, хадны сүг зураг байраас гадна талийгаачдад зориулан дагалдуулсан эд өлгийн зүйлс, малын яс олддог.Эдгээр булшны ихэнх нь МЭӨ VI зуунд хамаарах бөгөөд сүүлийнх нь МЭӨ II зууных буюу Хүннүгийн үеийнх байдаг.
 
Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд [[Манжуур]] ([[Гирин]], [[Хармөрөн]], [[Ляонин]] мужууд), Өвөр Монгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна.<ref name="history"/>
580

edits