Дундад зууны монгол аймгууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
[[Уйгурын хаант улс]] 840 онд унасны дараа [[Киргизийн хаант улс]] Монголд 924 он хүртэл ноёрхож байсан гэдэг ч Судрын чуулганд дурьдсанаар [[Татар]] аймаг хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм. Зарим [[түрэг]] судлаачид монголчуудыг 12-р зууны үед одоогийн Монгол улсад бараг байгаагүй, тухайн үеийн монголчуудыг Монголын зүүн хойд хэсэг, [[Бүгд Найрамдах Буриад Улс|Буриад]], [[Өвөр Байгалын хязгаар]], [[Эрхүү муж]], Хятадын [[Хянган аймаг]] хавиар байсан цөөн тооны [[буриад]], [[түмэд]], ойрад, баяд, тайчууд, [[барлас]], жадран зэрэг овог аймгууд бүрэлдүүлж байсан бусад [[хэрэйд]], [[найман]], [[жалайр]], хонгирад, (хонгирадын салбар овгууд болох горлос, ихирэс, хонхлууд, олхонуудыг оролцуулан), [[онгуд]], [[татар]]уудыг түрэгүүд байсан гэж тайлбарладаг. Мөн тэд эдгээр түрэг овог аймгууд яваандаа монголчуудад ууссан тул одоогийн монголчуудын дийлэнх нь түрэг гаралтай хүмүүс гэж үздэг. Гэвч дэлхийн эрдэмтдийн дийлэнх нь Түрэгийн захиргааны 300-аад жилд (555-840) түрэг, монголчууд холилдож түрэг, монгол холимог овог аймгууд үүссэн байж болох ч эдгээр овог аймгууд бүгдээрээ монголчууд гэсэн үзлийг баримталдаг. Учир нь дээрх овог аймгуудын нутаг нь эрт үеэс монголчууд нутаглаж байсан мөн эртний [[монгол улсууд]]ын захиргаанд байсан нутагтай таардаг. Мөн [[Кидан улс]] 924 онд [[Киргизийн хаант улс]]ыг бут цохин Монголоос шахсанаар Монгол дахь түрэгийн нөлөөг бүрмөсөн дуусгасан гэдэгтэй дэлхийн эрдэмтэд ерөнхийдөө санал нийлдэг. Киданы довтолгооноос хойш 1200 он хүртэл 200 орчим жил өнгөрсөн учир монголчууд төрөлх нутагтаа нөлөөгөө эргүүлэн тогтоох хангалттай хугацаа өнгөрчээ. Мөн [[Хар Кидан]]д түрэг угсааны [[Уйгур]]ын [[Идигүдийн улс]], [[Харлуг улс]] эзлэгдсэн нь Төв Ази дахь түрэгүүдийн хүчийг улам сулруулжээ.
 
Чингис хаан овгийн зохион байгуулалтыг эвдэж өөр овгуудыг нэг засаг захиргааны нэгжид оруулах болсоноор Монгол дахь овгийн зохион байгуулалт байхгүй болжээ. Энэ нь засаг захиргааны нэгжийг шинээр зохион байгуулах, овог аймгаараа хуваагдан зөрчилдөхөөс сэргийлэх зорилготой байсан ба үүнээс хойш овгийн удирдагчийн байр суурь илт суларч хошуу, отог зэрэг шинэ засаг захиргааны нэгж улс төрийн бутралын үед гарч иржээ. Харин [[казах]]уудын дунд овгийн зохион байгуулалт, овгийн ахлагчийн байр суурь хүчтэй хэвээр үлдсэн байдаг. 13-р зууны үед ИМУ байгуулагдсаны дараа овог аймгууд бутран алга болох, шинэ овог аймаг бий болох, аймгууд нүүх үйл явц эрчимтэй өрнөсний үр дүнд [[1368-1691 оны Монгол орон]]ы аймаг угсаатны бүлгүүд бүрджээ. Одоогийн монгол овгийн байршилтай харьцуулахад тэр үеийн овгийн байршил зарим талаар таарах төдийгүй зарим овог аймгууд тэр үеийн нутагтаа үлдсэн нь харагддаг. Жишээ нь [[горлос]] овог Өвөр Монголын хойд хэсгээр байсан нь одоо Өвөр Монголын горлос хэмээх нэг ястан болжээ. Харин хэрэйд, найман, хонгирад, жалайр зэрэг аймаг 13-р зуунд баруун тийш нүүсэнээс Монголын хүн ам цөөрч нутаг нь эзэнгүйрэхэд нөлөөлжээ. Монголын байлдан дагууллын үед монголчууд голдуу Төв Азийн бусад оронд нүүж очсон байдаг бөгөөд Хятадын гүн рүү олон тооны монголчууд очиж суурьшаагүй бололтой. Монголчуудын тоо 12-р зуунд 1,5-2 сая гаруй байсан учир монголчуудын гадагш хийсэн нүүдлийн цар хэмжээ тийм ч их биш гэж үздэг бөгөөд үндсэн хүн ам нь Монголдоо үлдсэн бололтой.
==МНТ-д дурьдагдсан овог аймгууд ==
 
Line 13 ⟶ 15:
 
===Ойн аймгууд===
*Буриад
*
*Ойрад
*Түмэд
*[[куштеми]] - Түүхч Х.Пэрлээ 12-р зууны монгол овог аймгуудын тархалтын талаар
бичсэн номондоо куштемичуудын ул мөрийг хайсан ч олоогүй гэсэн байдаг.
 
==Бусад овог аймгууд==
Эдгээр овог аймгууд Чингис хаанаас өмнө аль ханлигт багтаж байсан нь тодорхойгүй.
*Хонгирад, түүний салбар овгууд. Хонгирад нар ИМУ байгуулагдахаас өмнө Хамаг Монголд дагаар оржээ.
 
 
==Судрын чуулганд дурьдагдсан овог аймгууд ==