Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
PNG -> SVG (GlobalReplace v0.3)
No edit summary
Мөр 89:
 
== Түүх ==
{{Гол|Оросын түүх}}
[[Зураг:Kievan Rus en.jpg|thumb|left|150px|XI зууны [[Киевийн Русь]]]]
Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед [[Каспи]], [[Хар тэнгис]]ийн эрэг, нам доор газраар [[Скиф]], [[Авар]], [[Хүн]] гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд [[Новгород]]ын эзэн (гүн) Рюрик гэгч [[викинг]] хүн [[Хазар]] [[Түргүүд]]ийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, [[Днепр мөрөн|Днепр]] мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, [[Зүүн Славууд]]ын түүхэн дэх анхны төрт улс [[Киевийн Русь]] болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь [[Слав угсаатан]] байжээ. Энэ үед [[Византийн эзэнт гүрэн|Визант]] ([[Грек]])-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор [[Христосын шашин|Христосын шашныг]] дагаж, аажмаар энд [[Үнэн алдартны шашин]] салбарлан хөгжжээ. 11-р зууны [[Цэцэн Ярослав]]ын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. [[Бурангуй нийгэм]] ([[феодализм]])-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд [[Монголчууд]] халдаар ирж [[Владимир]], [[Киев]]ийг шатааснаар [[Зүчийн улс]]ад зуу илүү жил дарлагдсан. Түлхэгдсэн Оросын төв [[Новгород]] болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс [[Их Монгол Улс|Монгол]]-[[Алтан Орд|Татарыг]] сөрөх [[Москва]], [[Доод Новгород]], [[Тверь]] зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан [[Доны Дмитрий]] 1380 оны шийдвэрлэх [[Куликовын тулалдаан]]аар [[Мамай]]н цэргийг дарснаар [[Орос үндэстэн|Оросууд]] бусдын өмнө дахиж сөхрөөгүй.