Хэрэйд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 15:
Монголын казахууд хэрэйд, найман гэсэн 2 том овгоос бүрддэг бөгөөд 1990-ээд онд Монголын зарим казахууд 12-р зууны хэрэйд, найман аймгийн нутаг одоогийн Монголын төв, баруун хэсгийг бүхэлд нь хамарч байсан тул Монголын нутаг бол казахын нутаг гэж зарлахыг оролдож байв. Казахууд 18-20-р зуунд Шиньжянь, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18-р зуунд Шиньжяньд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шиньжянь руу дүрвэсэн байна. 20-р зууны эхний Хаант Оросын хавчлага, Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж олон казахууд Шиньжяньд иржээ. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны [[уйгур]]ын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шиньжяньд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяхлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ. Шиньжяний сая гаруй казахуудын дийлэнх нь найманчууд бол үлдсэн хэсгийн нилээд нь кереи, [[дулат]] (долоод) зэрэг монгол гаралтай байж болох хүмүүс юм.
 
Казахын хэрэйд гаралтай гэдэг кереи, кереит гэсэн 2 овог бий. Казахстаны баруун талын бага ордод байдаг кереит хэмээх овгийн нэр хэрэйдтэй бараг ижил учир тэд хэрэйд гаралтай гэдэг нь тодорхой. Харин кереи гэсэн нэр хэрэйдийн нэртэй арай төс багатай тул тэд хэрэйд гаралтай гэдэгт судлаачид төдийгүй зарим түрэгүүд эргэлздэг. Тэд кереи овгийн гарлыг хэрэйдтэй холбох юм уу эсвэл [[хар татар]] гэсэн нэрний хар (түрэгээр кара) гэсэн үг сунжирч кереи болсон гэж өөр өөрөөр тайлбарладаг. Хар татар бол 12-13-р зууны зарим монголчуудын нэр бөгөөд түрэгүүд тэднийгтэдний монгол биш түрэгүүдбүрэлдэхүүнд байсан гэж тайлбарладаг. Мөнхэрэйд, [[татар]]ыг, кереин[[тайчууд]] гаралтайхүмүүс холбодогтүрэгүүд байсан гэж тайлбарладаг.
 
== Мөн үзэх==