Хэрэйд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 13:
Мөн одоогийн [[казах]]ийн дунд ордод хэрэйд овогтой хүмүүс байдаг бөгөөд тэдний зарим нь Монголд бий. Зарим казах хүн [[Казахстан]] улс түүхэн газар нутгийн­хаа 1/3 хувийг алдсан гэж үздэг ба үүний ихэнх хэсгийг Орос, Хятадад алдсан бол бусад газар нь Төв Азийн бусад ор­нуудад оржээ.<ref>[http://undestnii-uzel.blogspot.com/2010/03/blog-post_03.html Казахууд гэж хэн бэ]</ref> [[Түрэг]]үүд Хэрэйд, [[Найман]] зэрэг аймгууд түрэг аймгууд байсан гэж үздэг. Казахуудын дунд хэрэйд овгийн байж болох хэдэн зуун мянга, найман овгийн сая гаруй хүн байдаг. Түрэг сайтад бичсэнээр [[Их Монгол Улс]]ын үед казахын хэрэйд гаралтай гэгддэг кереи овог [[Шиньжян]]ий хойд хэсгийн [[Алтайн нуруу]], [[Алтай тойрог]], [[Хар Эрчис]] мөрөн хавиар нутаглаж байсан ба хожим нь [[ойрад]]ууд довтлон баруун тийш нь шахжээ. Иймд [[Зүүнгар]] унасны дараа Шиньжянь, Алтайн нуруунд ирсэн казахууд уугуул нутагтаа байгаа гэж түрэгүүд үздэг.<ref>[http://www.bayanulgii.mn/mn/news/57-monkazakh.html Монголын казахуудын гарвал түүх]</ref> Шиньжяний Алтай тойрог зэрэг казахууд нүүж ирсэн нутагт [[манжийн үе]]д казах, ойрадуудын дунд газар нутгийн маргаан гарч байсан бөгөөд манж нар үүнийг зориуд дэвэргэж өөрийн талд ашигтайгаар эргүүлэхийг оролдож байв. Алтай тойрог нь Монголын [[Ховдын хязгаар]]ын харъяаны нутаг байжээ. Шиньжяний казахууд хэрэйд нар энэ нутагт байсан гэж үзэж байсан бол ойрадууд ч мөн адил өөрсдийн нутаг хэмээн үзэж байв.
 
Монголын казахууд хэрэйд, найман гэсэн 2 том овгоос бүрддэг бөгөөд 1990-ээд онд Монголын зарим казахууд 12-р зууны хэрэйд, найман аймгийн нутаг одоогийн Монголын төв, баруун хэсгийг бүхэлд нь хамарч байсан тул Монголын нутаг бол казахын нутаг гэж зарлахыг оролдож байв. Казахууд 18-20-р зуунд Шиньжянь, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18-р зуунд Шиньжяньд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шиньжянь руу дүрвэсэн байна. 20-р зууны эхний Хаант Оросын хавчлага, Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж олон казахууд Шиньжяньд иржээ. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны [[уйгур]]ын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шиньжяньд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяхлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ. Шиньжяний сая гаруй казахуудын дийлэнх нь найманчууд бол үлдсэн хэсгийн нилээд нь кереи, [[дулат]] (долоод) зэрэг монгол гаралтай байж болох хүмүүс юм.
 
Казахын хэрэйд гаралтай гэдэг кереи, кереит гэсэн 2 овог бий. Казахстаны баруун талын бага ордод байдаг кереит хэмээх овгийн нэр хэрэйдтэй бараг ижил учир тэд хэрэйд гаралтай гэдэг нь тодорхой. Харин кереи гэсэн нэр хэрэйдийн нэртэй арай төс багатай тул тэд хэрэйд гаралтай гэдэгт судлаачид төдийгүй зарим түрэгүүд эргэлздэг. Тэд кереи овгийн гарлыг хэрэйдтэй холбох юм уу эсвэл [[хар татар]] гэсэн нэрний хар (түрэгээр кара) гэсэн үг сунжирч кереи болсон гэж өөр өөрөөр тайлбарладаг. Хар татар бол 12-13-р зууны зарим монголчуудын нэр бөгөөд түрэгүүд тэднийг монгол биш түрэгүүд байсан гэж тайлбарладаг. Мөн [[татар]]ыг кереин гаралтай холбодог.