Алун Гуа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Алунгоо эхийн домог Ухей ул болно Алунгоо эхийн домог - нь Чингис хааны язгуур , дээд тэнгэр..."
 
No edit summary
Мөр 1:
 
Алунгоо эхийн домог
Ухей ул болно
Алунгоо эхийн домог - нь Чингис хааны язгуур , дээд тэнгэрээс заяатай төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Хоо марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж бүхүйд төрсөн Батачихан ажгуу. Батачиханы хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим борохул, Уужим борохулын хөвүүн Сали хачагу, Сали хачагугийн хөвүүн Их нүдэн, Их нүдэний хөвүүн Сэм сочи, Сэм сочийн хөвүүн Харчу.Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн, Монголжин гоо гэргийтэй ажээ. Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Борогчин гоо гэргийтэй. Боролдай суялби гэдэг залуутай, дайр, бор хоёр хүлэг агттай бүлгээ. Торголжины хөвүүн Дува сохор Добун мэргэн хоёр бүлгээ. Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүрийн газарт харах бүлгээ. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан халдун дээр гарав. Дува сохор Бурхан халдун дээрээс харж, Түнхэлиг горхи руу нэгэн бөлөг иргэн нүүж орж айсуйг харж үзэж өгүүлрүүн: Тэд нүүж айсуй иргэдийн дотор нэгэн харуутай тэрэгний өлжигт нэгэн сайхан охин буюу хүнд эс өгсөн бөгөөс Добун мэргэн дүүдээ, чамд гуйя хэмээж Добун мэргэн дүүгээ үзүүлэхээр илгээв. Добун мэргэн тэд иргэнд хүрвээс үнэнхүү гоо сайн, алдар нэр ихтэй, Алан гоо нэртэй хүнд өгөөгүй охин ажгуу. Тэд бөлөг иргэн бээр Хөл баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гоо нэртэй охиныг Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэнээ өгсөн ажгуу. Хорь түмэдийн газраа Ариг уснаа Хорилдай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан гоо нэрт охин тэр. Хорь түмэдийн Хорилардай мэргэний охин Ариг уснаа төрсөн Алан гоог тэнд гуйж Добун мэргэний авсан ёсон тийм. Алан гоо Добун мэргэнд ирж хоёр хүү төрүүлэв. Бүгүнүдэй, Бэлгүнүдэй нэрт бүлгээ. Нэгэн өдөр Добун мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарав. Ой дотор Урианхадай хүн чөх буга алж, хавирга авидыг нь шарж бүхүйд золгож, Добун мэргэн өгүүлрүүн: Нөхөр шорлогдоо хэмээжээ. Өгсүү хэмээж уушигт зүлд, арьсыг нь авч, чөх бугын мах бүгдийг Добун мэргэнд өгөв. Добун мэргэн тэр чөх бугыг ачиж ирэх зуураа нэгэн яданги хүн хөвүүнээ хөтөлж явахтай золгож, Добун мэргэн