Хэрэйд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
 
== Орчин үед ==
=== Монголчуудын дунд ===
 
== Монголчуудын дунд ==
Хэрэйд хэмээг нэртэй овог аймаг өдгөө [[Монгол улс]]ын [[Халх]] ястан дунд, мөн [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон]] дахь [[Ордос]], [[Баарин]] ястнууд дунд [[Манж Зүрчид]],[[Татар]] болон [[Хамниган]]чуудын дотор бас байдаг. Монголчуудын дундах хэрэйдийн гол төлөөлөгч нь [[торгууд]] болон [[халимаг]]ын торгууд юм. Торгуудын ноёд угийн бичгээ Хэрэйдийн Тоорил ханаас эхлүүлэн бичдэг байжээ. Торгуудын ноёд махчин хэрэйд зэрэг овогтой байв.
 
=== Түрэгүүдийн дунд ===
Мөн одоогийн [[Kазах]]ийнказахийн дунд ордод хэрэйд овогтой хүмүүс байдаг бөгөөд тэдний зарим нь Монголд бий. Зарим казах хүн Казахстан улс түүхэн газар нутгийн­хаа 1/3 хувийг алдсан гэж үздэг ба үүний ихэнх хэсгийг Орос, Хятадад алдсан бол бусад газар нь Төв Азийн бусад ор­нуудад оржээ.<ref>[http://undestnii-uzel.blogspot.com/2010/03/blog-post_03.html Казахууд гэж хэн бэ]</ref>
Казахууд нутаглаж байсан [[Оренбург муж]] тэднийг 18-р зуунд Орост дагаар орох үед Оросын бүрэлдэхүүнд оржээ. [[Түрэг]]үүд Хэрэйд, [[Найман]] зэрэг аймгууд түрэг аймгууд байсан гэж үздэг. Одоо Найман, Хэрэйдүүд [[монгол]]чууд болон казахын бүрэлдэхүүнд хуваагдан орсон байдаг бөгөөд казахуудын дунд хэрэйд хэдэн зуун мянга, найман овгийн мөн хэдэн зуун мянган хүн байдаг. Түрэг сайтад бичсэнээр [[Их Монгол Улс]]ын үед казахын хэрэйд гаралтай гэгддэг кереи овог [[Шиньжян]]ий хойд хэсгийн [[Алтайн нуруу]], [[Хар Эрчис]] мөрөн хавиар нутаглаж байхад нь [[ойрад]]ууд довтлон баруун тийш нь шахжээ. Иймд [[Зүүнгар]] унасны дараа Шиньжянь, Алтайн нуруунд ирсэн казахууд уугуул нутагтаа байгаа гэж түрэгүүд үздэг.<ref>[http://www.bayanulgii.mn/mn/news/57-monkazakh.html Монголын казахуудын гарвал түүх]</ref> Монголын казахууд хэрэйд, найман гэсэн 2 том овгоос бүрддэг бөгөөд 1990-ээд онд Монголын зарим казахууд 12-р зууны хэрэйд, найман аймгийн нутаг одоогийн Монголын төв, баруун хэсгийг бүхэлд нь хамарч байсан тул Монголын нутаг бол казахын нутаг гэж зарлахыг оролдож байв. Казахууд 18-20-р зуунд Шиньжянь, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18-р зуунд Шиньжяньд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шиньжянь руу дүрвэсэн байна. 20-р зууны эхний Хаант Оросын хавчлага, Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж олон казахууд Шиньжяньд иржээ. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны [[уйгур]]ын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шиньжяньд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяхлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.