Хэрэйд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Mongol Empire 1207.png|thumb]]
{{Загвар:Монголын түүх}}
'''Хэрэйд''' маш эртний аймаг бөгөөд Хүннү улсын үе нэгэн хүчирхэг аймаг байсан байна. Хүннү болон Сянби хоёрын дундаас үүссэн гэдэг бөгөөд тэдний шүтлэг нь Хэрээ байсан бөгөөд хожим нь омог отгын нэр болон өөрчилөгдсөн байна. НТӨ III зууны үед Хэлүнь гэдэг аймаг байсан хожмын хэрэйдын өвөг болсон гэж үздэг. Хожим нь XII зууны үед нэлээд хуваагдмал байдалтай байсан байна. Нэг хэсэг нь Хэрэйдийн ханлиг улсад, үлдсэн нь Язгуурын Монгол аймгийн бүрдэхүүнд, нөгөө хэсэг нь Зүрчин болон Кидан улсын харьяaнд орж байсан байна. Хэрэйдийн ханлиг нь [[Орхон гол|Орхон]], [[Хэрлэн гол]]уудын хооронд, [[Найман]]ы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь [[Туул гол]]ын эрэг дээр голлон нутаглаж байсан гэдэг.
 
Line 6 ⟶ 7:
 
== Орчин үед ==
 
Хэрэйд хэмээг нэртэй овог аймаг өдгөө [[Монгол улс]]ын [[Халх]] ястан дунд, мөн [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон]] дахь [[Ордос]], [[Баарин]] ястнууд дунд [[Манж Зүрчид]],[[Татар]] болон [[Хамниган]]чуудын дотор бас байдаг.
== Монголчуудын дунд ==
Мөн одоогийн Kазах үндэстний дунд жүзд хэрэйд овогтой хүмүүс байдаг бөгөөд Одоо цаг Монголын 21 аймаг 20 ястан дунд аж төрж амьдарч байна.
Хэрэйд хэмээг нэртэй овог аймаг өдгөө [[Монгол улс]]ын [[Халх]] ястан дунд, мөн [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон]] дахь [[Ордос]], [[Баарин]] ястнууд дунд [[Манж Зүрчид]],[[Татар]] болон [[Хамниган]]чуудын дотор бас байдаг. Монголчуудын дундах хэрэйдийн гол төлөөлөгч нь [[торгууд]] болон [[халимаг]]ын торгууд юм. Торгуудын ноёд угийн бичгээ Хэрэйдийн Тоорил ханаас эхлүүлэн бичдэг байжээ. Торгуудын ноёд махчин хэрэйд зэрэг овогтой байв.
 
== Түрэгүүдийн дунд ==
Мөн одоогийн [[Kазах]]ийн дунд ордод хэрэйд овогтой хүмүүс байдаг бөгөөд тэдний зарим нь Монголд бий. Зарим казах хүн Казахстан улс түүхэн газар нутгийн­хаа 1/3 хувийг алдсан гэж үздэг ба үүний ихэнх хэсгийг Орос, Хятадад алдсан бол бусад газар нь Төв Азийн бусад ор­нуудад оржээ.<ref>[http://undestnii-uzel.blogspot.com/2010/03/blog-post_03.html Казахууд гэж хэн бэ]</ref>
Казахууд нутаглаж байсан [[Оренбург муж]] тэднийг 18-р зуунд Орост дагаар орох үед Оросын бүрэлдэхүүнд оржээ. [[Түрэг]]үүд Хэрэйд, [[Найман]] зэрэг аймгууд түрэг аймгууд байсан гэж үздэг. Одоо Найман, Хэрэйдүүд [[монгол]]чууд болон казахын бүрэлдэхүүнд хуваагдан орсон байдаг бөгөөд казахуудын дунд хэрэйд хэдэн зуун мянга, найман овгийн мөн хэдэн зуун мянган хүн байдаг. Түрэг сайтад бичсэнээр [[Их Монгол Улс]]ын үед казахын хэрэйд гаралтай гэгддэг кереи овог [[Шиньжян]]ий хойд хэсгийн [[Алтайн нуруу]], [[Хар Эрчис]] мөрөн хавиар нутаглаж байхад нь [[ойрад]]ууд довтлон баруун тийш нь шахжээ. Иймд [[Зүүнгар]] унасны дараа Шиньжянь, Алтайн нуруунд ирсэн казахууд уугуул нутагтаа байгаа гэж түрэгүүд үздэг.<ref>[http://www.bayanulgii.mn/mn/news/57-monkazakh.html Монголын казахуудын гарвал түүх]</ref> Монголын казахууд хэрэйд, найман гэсэн 2 том овгоос бүрддэг бөгөөд 1990-ээд онд Монголын зарим казахууд 12-р зууны хэрэйд, найман аймгийн нутаг одоогийн Монголын төв, баруун хэсгийг бүхэлд нь хамарч байсан тул Монголын нутаг бол казахын нутаг гэж зарлахыг оролдож байв. Казахууд 18-20-р зуунд Шиньжянь, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18-р зуунд Шиньжяньд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шиньжянь руу дүрвэсэн байна. 20-р зууны эхний Хаант Оросын хавчлага, Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж олон казахууд Шиньжяньд иржээ. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны [[уйгур]]ын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шиньжяньд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяхлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.
 
Казахын хэрэйд гаралтай гэдэг кереи, кереит гэсэн 2 овог бий. Казахстаны баруун талын бага ордод байдаг кереит хэмээх овгийн нэр хэрэйдтэй бараг ижил учир тэд хэрэйд гаралтай гэдэг нь тодорхой. Харин кереи гэсэн нэр хэрэйдийн нэртэй арай төс багатай тул тэд хэрэйд гаралтай гэдэгт судлаачид төдийгүй зарим түрэгүүд эргэлздэг.
 
 
== Мөн үзэх==
*
 
== Ишлэл ==
{{лавлах холбоос|2}}
 
[[Ангилал:Монгол үндэстэн]]