Гомбожаб Цэбекович Цыбиков: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 17 interwiki links, now provided by Wikidata on d:q1255243 (translate me)
Мөр 3:
 
== Намтар ==
Хорь буриадын НохойНохойрго Хүбдүүд овогтой тэрээр 1899 онд Санкт-Петербургийн Их Сургуулийн дорно дахины факультетыг алтан медальтай төгссөн. 1899—1902 онд Монгол, Төвдөөр зорчиж аялсан. Тэрээр [[Төвд хэл|төвд]] ярианы хэл сайн сурсан онцлогтой хүн тул [[1905]] онд Английн цэрэг Төвдөд нэвтрэхэд 13-р [[Далай лам]] зугтаж [[Монгол]]ын [[Их хүрээ]] орон Оросын талаас тусламж хүсэх тухай хэлэлцээрт оролцон орчуулагч хийж байжээ. Дараа нь 1917 он хүртэл Владивосток хотын Их сургуулийн дорно дахины институтын Монгол, Төвд хэлний тэнхимийн анхны профессороор ажилласан. Владивостокт, Гомбожав Цыбиков монгол, төвд хэлний олон ном заах материал гаргаснаас гадна Богд [[Зонхов]]ын "[[Бодь мөрийн зэрэг]]" номын эхний хоёр ботийг орос хэл рүү орчуулсан.
 
1917 оны хувьсгалын дараа, тэр [[Улаан-Үд]]эд ирж Буриадын автономийг бий болгоход их үүрэг гүйцэтгэсэн юм. Улаан-Үд дэх шинэ Буриадын Хэл, Зохиол, Түүхийн Хүрээлэнгийн үүсэн байгуулагчдын нэг, хамгийн алдартай гишүүн нь байв. Мөн тэрээр Эрхүүгийн Их Сургуулийн профессор байж, монгол соёл, хэл зохиолын холбогдолтой өгүүлэл олныг бичсэн хүн юм.
 
== Зохиол ==