Алтай сум (Ховд): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 29:
==Эх сурвалж==
{{reflist}}
Газар зүйн байршил
'''АЛТАЙ СУМЫН ТАНИЛЦУУЛГА'''
 
 
Алтай сум Алтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж байсан захчин ястнуудын бүрдэл болж 1924 онд “Их асгат” гэдэг газар “Эрдэнэ уулын” сум нэртэйгээр Засаг захиргааны 4 орон тоотойгоор байгуулагдаж Бодончийн Бор үзүүрт 1925 онд байрлан “Алтай сум” гэж нэрлэгджээ. Алтай сум 1373 кв.км нутаг дэвсгэртэй, 81248 га эдэлбэр газартай, үүний дотор 121 га хадлангийн талбай эзэлдэг. Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг, далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн нам дор газар нь Бор Цонж 1126 метрт оршдог. Өвөлдөө -40 -45 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай. Байгалийн төрөл бүрийн баялаг, ашигт малтмал, ой мод, ан амьтан, түүх дурсгалт газрууд элбэгтэй. Хувьсгалт тэмцлийн гавъяат, ахмад зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан алдар цуутнуудын өлгий нутаг билээ.
 
Улсын Их хурлын 2004 оны 05 дугаар сарын 06-ны 26 дугаар тогтоолоор сумын төвийг Боомын аманд шилжүүлэн суурьшуулах шийдвэр гарч, 2009 онд 33 км нүүж суурьшин хөгжин дэвжиж байгаа шинэ сумын нэг юм.
 
Засаг захиргааны 4 баг, төсвийн албан газар 6, аж ахуйн нэгж 16 763 өрх, 3099 хүн ам, 82676 толгой малтайгаар аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 2010 онд Төрөлх нутгаа 2010-2024 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны “Хөгжлийн хөтөлбөрөө” боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
21 төлөөлөгч бүхий ИТХ, 22 орон тоо бүхий Засаг даргын Тамгын газар, 703 сурагч, 57 багш ажилчид бүхий дунд сургууль, 120 хүүхэд бүхий 16 багш ажилчидтай Хүүхдийн цэцэрлэг, 28 эмч ажилчид бүхий 15 ортой Хүн эмнэлэг, 5 орон тоо бүхий Соёл мэдээллийн төв, 3 орон тоо бүхий Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн захиргааны Алтай сум дахь хэсэг, Хувийн хэвшлийн 3 Мал эмнэлэг зэрэг төсвийн албан газрууд болон ХААН банк, Хадгаламж банк, бусад салбар аж ахуйн нэгжүүд ажиллахын зэрэгцээ хувиараа бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 16 байна.
* Bulleted list item
зүйн байршил
 
Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.