Ойрад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 26:
Монгол улсын ойрдууд орон даяар, тэгэхдээ [[Увс]], [[Ховд]], [[Баян-Өлгий]] аймагт голдуу сууж байна. [[Баяд]], [[дөрвөд]], [[захчин]], [[мянгад]], [[өөлд]], [[торгууд]], [[урианхай]], [[хотон]] гээд хуучин хошуу, одооны ястны нэрээрээ бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 236 мянган хүн байв. Хятад улсын ойрдууд хуучин [[Зүүнгар нутаг|Зүүнгар]], одооны Шиньжян орны [[Бортал тойрог|Бортал]], [[Баянгол тойрог|Баянгол]], [[Ховогсайр шянь|Ховогсайр]] нутаг, [[Хөхнуур]] муж болон Өвөр Монгол орны [[Алшаа аймаг|Алшаа]], [[Хөлөнбуйр]] нутагт амьдарч, яс аймгаар бус ерөнхий «монгол үндэстэн» үгээр бүртгэгдэж байна. Тооцож багцаалснаар 250 мянга байна. Үүнд [[торгууд]], [[хошууд]], [[урианхай]] яс голлодог. Ойрдын уг нутгаас 6000 км алслагдсан [[Европ]] тив, [[Каспийн тэнгис|Каспийн]] тэнгисийн эрэгт Оросын ойрдууд буюу [[халимаг]] хэмээх шинэ нэртэй гурав дахь хэлтэс байна. Гурван улсын ойрдоос ганц халимагууд нэгдүгээр зэргийн өөртөө засах нутагтай байна. Оросын хэмжээнд 183 мянга, түүнээс [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]] оронд 163 мянган халимаг тус орныхоо хүн амын 58 хувийг эзлэн байна. «Халимаг» (᠋''калмыки'') гэж бүртгэгддэг бөгөөд уг нь [[торгууд]], [[дөрвөд]], [[хошууд]], [[хойд]] аймаг, шинэ [[бузава]] ястнаас бүрджээ. XIX зуунд Шиньжянгаас уул даваад [[Кыргызстан|Хиргис]] оронд суусан цөөн тооны [[сарт халимаг|хотон халимаг]], XX зуунд гадаад руу цагаачилсан хүмүүс бас бий.
 
Ойрдын хэл аялгуу гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч [[Шадавын Лувсанвандан|Ш. Лувсанвандан]] 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж [[монгол хэл]]ний [[Ойрд–Халимаг аялгуу бичиг|өрнөд аялгуугаар]] Шиньжянгийн ойрд, Ижилийн ойрд (халимаг) хэлцэж байна. Монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгуугаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн ойрд, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн ойрд хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрд эртнээс [[монгол бичиг|худам монгол]] үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил [[буддын шашин]]д сүсэглэн бурхны ном судлан [[самгарди хэл|самгарди]], [[төвөд хэл|төвөд]] бичгээс монголчилж, бичигт мэргэшсэнд 1646 онд [[Зая бандид Намхайжамц]] тухайн үеийн монгол хэл, тэр тусам ойрд аялгуунд тааруулсан бичгийн дүрэм баталж, үсэг зохиож хэл бичгийг ойртуулж тодруулсан нь [[тод бичиг|тод үсэг]] юм. Орост халимаг кирилл, Монголд монгол кирилл нэвтрэх XX зууны эхэн хүртэл тод үсгээр бичиж байлаа. Харин Шиньжянгийн ойрд өдгөө албан хэрэгт худам үсэг, амины зүйлдээ тод үсгээ хэрэглэсээр байгаа гэнэ. Ойрдууд [[биелгээ|биелэх]] (''бий''), [[хөөмий|хөөмийлөх]]лөх дуртай. «[[Жангар]]» тууль хайлдаг.
 
{{Олон нэр