Ойрад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
Ойрд монголчууд XIII зууны эхнээс [[Их Монгол улс]]ын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр [[бага хаадын үе]] эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж зайдуухан байх болжээ. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд [[дөрвөн ойрад]] гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан ойрдын төр улс XVII зуунаас [[Зүүнгар улс]], [[Хошуудын хант улс]], [[Халимагийн хант улс]]ыг байгуулан үргэлжилж XVII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад дийлдэн манж [[Чин улс]], хаант [[Оросын эзэнт гүрэн|Орос улсын]] харьяанд хуваагдснаас 300 гауй жил болоход дахин улс байгуулсангүй. Өдгөө [[Монгол]], [[Хятад]], [[Орос]] гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой, бүгд 700 мянга гаруй ойрдын яс аймгийн хүн амьдарч байна.
 
Монгол улсын ойрдууд орон даяар, тэгэхдээ [[Увс]], [[Ховд]], [[Баян-Өлгий]] аймагт голдуу сууж байна. [[Баяд]], [[дөрвөд]], [[захчин]], [[мянгад]], [[өөлд]], [[торгууд]], [[урианхай]], [[хотон]] гээд хуучин хошуу, одооны ястны нэрээрээ бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 187 мянган хүн байв. Хятад улсын хуучин [[Зүүнгар нутаг|Зүүнгар]], одоогийн Шиньжян орны [[Бортал тойрог|Бортал]], [[Баянгол тойрог]], [[Ховогсайр шянь|Ховогсайр]] нутаг, [[Хөхнуур]] муж болон Өвөр Монгол орны [[Алшаа аймаг|Алшаа]] аймаг, [[Хөлөнбуйр]] хотын нутагт амьдарч, яс аймгаар бус «монгол үндэстэн» гэж ерөнхий нэрээр бүртгэгдэж байна. Тооцож багцаалснаар 250 мянга байна. Үүнд [[торгууд]], [[хошууд]], [[урианхай]] яс голлодог. Ойрдын уг нутгаас 6000 км алслагдсан [[Европ]] тив, [[Каспийн тэнгис|Каспийн]] тэнгисийн эрэгт Оросын ойрдууд буюу [[халимаг]] хэмээх шинэ нэртэй гурав дахь хэлтэс байна. Гурван улсын ойрдоос ганц халимагууд өөртөө засах нэгдүгээр зэргийн нутагтай байна. Орос улсын хэмжээнд 183 мянга, түүнээс [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]] оронд 163 мянган халимаг тус орныхоо хүн амын 58 хувийг эзлэн сууж байна. Одоо «халимаг» гэж бүртгэгддэг бөгөөд уг нь [[торгууд]], [[дөрвөд]], [[хошууд]], [[хойд]], [[бузава]] ястнаас бүрджээ. XIX зуунд Шиньжянгаас уул даваад Хиргис оронд суусан цөөн тооны [[сарт халимаг|хотон халимаг]], XX зуунд гадаад руу цагаачласан хүмүүс бас бий.
 
Ойрдын хэл аялгуу гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч [[Шадавын Лувсанвандан|Ш. Лувсанвандан]] 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж [[монгол хэл]]ний [[Ойрд–Халимаг аялгуу бичиг|өрнөд аялгуугаар]] Шиньжянгийн ойрд, Ижилийн ойрд (халимаг) хэлцэж байна. Монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгуугаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн ойрд, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн ойрд хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрд эртнээс [[монгол бичиг|худам монгол]] үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил [[буддын шашин]]д сүсэглэн бурхны ном судлан [[самгарди хэл|самгарди]], [[төвөд хэл|төвөд]] бичгээс монголчилж, бичигт мэргэшсэнд 1646 онд [[Зая бандид Намхайжамц]] тухайн үеийн монгол хэл, тэр тусам ойрд аялгуунд тааруулсан бичгийн дүрэм баталж, үсэг зохиож хэл бичгийг ойртуулж тодруулсан нь [[тод бичиг|тод үсэг]] юм. Орост халимаг кирилл, Монголд монгол кирилл нэвтрэх XX зууны эхэн хүртэл тод үсгээр л бичиж байлаа. Харин Шиньжянгийн ойрд өдгөө албан хэрэгт худам үсэг, амины зүйлдээ тод үсгээ хэрэглэсээр байгаа гэнэ. Ойрдууд биелэх (''бий''), хөөмийлөхдөө сайн. «[[Жангар]]» тууль хайлдаг.