Ойрад: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
тойм хэсгийг өргөтгөв |
No edit summary |
||
Мөр 24:
Ойрд монголчууд XIII зууны эхнээс [[Их Монгол улс]]ын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр [[бага хаадын үе]] эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж зайдуухан байх болжээ. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд [[дөрвөн ойрад]] гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан ойрдын төр улс XVII зуунаас [[Зүүнгар улс]], [[Хошуудын хант улс]], [[Халимагийн хант]] улсыг байгуулан үргэлжилж XVII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад хүчинд автаж манж [[Чин улс]], хаант [[Оросын эзэнт гүрэн|Орос улсын]] хараанд хуваагдаад 300 гаруй жил өнгөрөхөд дахин улс байгуулсангүй. Өдгөө [[Монгол]], [[Хятад]], [[Орос]] гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой бүгд 700 мянга гаруй ойрдын яс аймгийн хүн амьдарч байна.
Монгол улсын ойрдууд орон даяар, тэгэхдээ [[Увс]], [[Ховд]], [[Баян-Өлгий]] аймагт голдуу сууж байна. [[Баяд]], [[дөрвөд]], [[захчин]], [[мянгад]], [[өөлд]], [[торгууд]], [[урианхай]], [[хотон]] гээд хуучин хошуу, одооны ястны нэрээрээ бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 187 мянган хүн байв. Хятад улсын хуучин [[Зүүнгар нутаг|Зүүнгар]], одоогийн Шиньжян орны [[Бортал тойрог|Бортал]], [[Баянгол тойрог]], [[Ховогсайр шянь|
Ойрдын хэл аялгуу гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч [[Шадавын Лувсанвандан|Ш. Лувсанвандан]] 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж [[монгол хэл]]ний [[Ойрд–Халимаг аялгуу бичиг|өрнөд аялгуугаар]] Шиньжянгийн ойрд, Ижилийн ойрд (халимаг) хэлцэж байна. Монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгуугаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн ойрд, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн ойрд хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрд эртнээс [[монгол бичиг|худам монгол]] үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил [[буддын шашин]]д сүсэглэн бурхны ном судлан [[самгарди хэл|самгарди]], [[төвөд хэл|төвөд]] бичгээс монголчилж, бичигт мэргэшсэнд 1646 онд [[Зая бандид Намхайжамц]] тухайн үеийн монгол хэл, тэр тусам ойрд аялгуунд тааруулсан бичгийн дүрэм баталж, үсэг зохиож хэл бичгийг ойртуулж тодруулсан нь [[тод бичиг|тод үсэг]] юм. Орост халимаг кирилл, Монголд монгол кирилл нэвтрэх XX зууны эхэн хүртэл тод үсгээр л бичиж байлаа. Харин Шиньжянгийн ойрд өдгөө албан хэрэгт худам үсэг, амины зүйлдээ тод үсгээ хэрэглэсээр байгаа гэнэ. Ойрдууд биелэх (''бий''), хөөмийлөхдөө сайн. «[[Жангар]]» тууль хайлдаг.
|