Манчестер Сити: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
Анх [[1880]] оны арваннэгдүгээр сард ''St. Mark's (West Gorton)'' нэртэйгээр тоглолтоо хийж байсан гэдэг бөгөөд [[1887]] оноос [[1894]] оныг хүртэл ''Ardwick Association Football Club (Эрдрюкийн Хөлбөмбөгийн баг)'' нэрээр явсаар өнөөгийн нэрээ олсон түүхтэй юм. Тус баг [[1960]] оны сүүл болон [[1970]] оны эхэн дунд үеүүдэд шилдэг амжилтуудаа үзүүлж байсан бөгөөд энэ хугацаанд «Лигийн АШТ», «[[Английн хөлбөмбөгийн холбоо|АХХ-ны]] цом», «Лигийн цом» болон [[УЕФА Аваргуудын Лиг|Европын цомтой багуудын цом]] зэрэг том тэмцээнүүдэд [[Жо Мерсер]], Малкольм Аллисон нарын удирдлаган дор Колин Белл, Майк Саммерби болон Францис Ли нарын шилдэг тоглогчдоор ахлуулсан бүрэлдэхүүн аваргалсан байдаг байна.
 
Манчестер Сити [[1976]] онд «Лигийн цомд» түрүүлсэнээс хойш томоохон тэмцээний түрүүг аваагүй л байгаа. [[1995-96 оны Премьер лиг|1995-96]] оны улирлаар хангалтгүй тоглолт үзүүлэн Премьер лигээс унаж гурван жилийн хугацаанд доод дивизүүдэд тоглохдоо мөн л адил тааруухан амжилт үзүүлж байсныг дурдах юун. [[2008]] онд «Абу Даби Юнайтед групп»-т худалдагдсанаар энэ багийн санхүүгийн байдал хүчирхэгжин олон тооны шилдэг тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн наймааг дараалан хийсээр байгаа юм. Тус багийг одоо [[Итали]]йн шилдэг мэргэжилтэн [МануэлРоберто ПеллегриниМанчини]] дасгалжуулж байгаа.
== Түүх ==
Манчестер Сити багийн үүсэл 1880 онд [[Манчестер]]ийн зүүн хэсгийн «Гордон» дүүрэгт Анна Коннел бусад нөхдийн хамтаар байгуулсан хөлбөмбөгийн «St. Mark's (West Gorton)» багаас эхэлнэ. [[1875]] он болон түүнээс өмнөх жилүүдэд «Гэгээн Маркын сүмийн» нэр дээр тоглодог байсан [[Крикет|крикетийн]] спортын багийг сүмийн ажилтан Уильям Бийстоу<ref>{{cite book |last=James |first=Gary |title=Manchester – A Football History |publisher=James Ward |location=Halifax |year=2008 |isbn=978-0-9558127-0-5}} p58</ref> гэгч хэлбэрийг нь өөрчлөн ийн байгуулсан гэдэг. [[1887]] онд «Эрдрюк» дүүргийн «Хайд Роуд» цэнгэлдэх хүрээлэнд эзэн багийн тоглолтоо хийхээр болж, багийн нэрээ «Ardwick Association Football Club» болгон өөрчилсөн<ref>{{cite book |last=James |first=Gary |title=Manchester City – The Complete Record |publisher=Breedon |location=Derby |year=2006 |isbn=1-85983-512-0}} p23</ref> бөгөөд [[1892]] онд «Английн хөлбөмбөгийн лигийн» гишүүнээр элсэн шинээр зохиогдох болсон «хоёрдугаар дивизээс» мэргэжлийн гараагаа эхэлжээ. ''1893-94'' оны улирал санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өөрчлөлт хийсэн бөгөөд бүр нэрээ хүртэл сольсон юм. Энэ үеэс «Хөлбөмбөгийн Манчестер Сити баг» нэртэйгээр тоглох болсон түүхтэй.<ref>Ward, ''The Manchester City Story'', p8</ref>