"Балар эртний Монгол"-ны өөр хувилбарууд

Ancientsteppe (Яриа) хэрэглэгчийн 392259 засварыг цуцлах
(Хуудсыг '{{Устга|}}'-р сольж байна.)
(Ancientsteppe (Яриа) хэрэглэгчийн 392259 засварыг цуцлах)
 
{{Устга|}}
==Балар эртний Монгол орны байгаль уур амьсгал==
 
Монгол орны байгаль газарзүйн шинж төрх эрт цагт бусад улс орны адилаар олонтоо хувьсан өөрчилөгдөж байжээ.[[:en:Era|Эрин]], [[:en:Period Geology|галав]] солигдох бүрд нэг бол сэрүүсч эсвэл бүр дулаарах, шинэ амьтан, ургамал үүсэх эсхүл мөхөх, шинээр уул нуруу үүсэх, үгүй бол тектоник хөдөлгөөнөөр газрын гадарга доош суух үйл явц тасралтгүй явагдаж байсан нь палеонтологи, геологийн судалгаагаар тогтоогддог.Жишээлбэл одоогийн Төв Оросын нутаг буюу Москвагаас [[Санкт-Петербург]] хүртэлхи нутаг элсэн цөл байсан бол Антарктид тив халуун дулаан чийглэг уур амьсгалтай, төрөл бүрийн ургамал, амьтнаар баялаг байжээ.Энэ үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Австрали тивийг зүүн хойд зүгт Хойд Америк руу аажимаар шилжиж буй гэж үздэг.Монголд [[амтосифэйл]], [[заламбдалестес]] тарбозавр зэрэг төрөл бүрийн [[Үлэг гүрвэл|үлэг гүрвэл]], хөхтөн амьтад эрт үед байжээ.Харин Алшад [[алшазавр]], Зүүнгарт [[синраптор]] зэрэг амьтад байжээ.Эртний элсэн манханд дарагдсан амьтны яс аажимаар чулуужин олон сая жил хадгалагдах боломжтой болдог.Иймээс Монгол болон Америкаас үлэг гүрвэлийн олдвор эртний элсэн манхнаас олддог байна.
 
Монгол нутгийн одоогийн цаг уурын шинж төрх нь [[:en:Pleistocene|Плейстоцены]] үед бүрэлдэн бий болсон бөгөөд Плейстоцены үед дэлхийн уур амьсгал олонтоо хүйтэрч байв.Гэвч мөстлөгийн үеийн дундуур завсрын шинжтэй дулаан үеүүд ч тохиолдож байжээ.
 
[[:en:Neogene|Неогений галавын сүүл]], [[:en:Quaternary|4-дөгч галавын эхээр]] Монголын газрын гадарга дээш өргөгдсөнөөр олон уул нуруунууд үүсчээ.Хянганы нуруу, Гималайн нуруу хоёр үүсч далайгаас ирэх чийглэг уур амьсгалыг хаасан нь Монголын цаг уур хүйтэрч, эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай болоход томоохон нөлөө үзүүлсэн юм.Гэвч тэр үед Монгол орон одоогийнхоос илүү чийглэг хур тунадастай байсан ба мөсөн голоос эхтэй олон тооны их устай гол мөрөн урсаж томоохон хэмжээний нуур намаг тогтож байжээ.
 
Одоогоос 100 000-40 000 жилийн хооронд болсон мөстлөгөөр Алтай, Хангай, Хэнтийн нурууны зарим хэсэг, Хөвсгөлийн уулс бүхэлдээ мөсөөр хучигджээ.Харин 40 000 жилийн өмнөөс цаг агаар дулаарч 15 000-10 000 жилийн өмнө мөстлөгийн үе бүрэн дуусчээ.Төв Ази хахир хатуу, хүйтэн, хуурай уур амьсгалтай болсон нь энэ бүс нутгийн бүх амьтан, ургамалд нөлөөлж халуун, чийглэг орны амьтан, ургамлаас овор хэмжээгээр арай бага, хүйтэн, гандуу нөхцөлд тэсвэртэй болжээ.Ийм хахир хатуу нөхцөлд байдаг Монгол орны мод халуун орныхоос удаан ургадаг нь ой модыг нөхөн төлжихөд ихээхэн хугацаа зарцуулахад хүргэдэг.
 
Төв Ази нь урд зүгийн халуун дулаан бүсээс амьтан, ургамлын аймгийн хувьд ядмаг цөөн төрөлтэй, өвс ургамал нь намхан тачир боловч хойд зүйгт тундр руу дөхөх тутам уур амьсгал бүр илүү хахир хүйтэн болдогоос Умард Ази нь Төв Азиас ч цөөн тооны амьтан, ургамалтай байдаг.
 
Монголд тэмээн хяруул, арслан заан, арслан, сэлмэн соёот бар, хирс зэрэг олон төрлийн амьтан
хэдэн 10 000 жилийн өмнө амьдарч байсан ч мөстлөгийн сүүлээр бүгд мөхжээ.Эрдэмтэд Азиас буга, аргаль зэрэг амьтад Умард Америк руу нүүн очсон гэж үздэг ба үүнээс улбаалан Монголд хүн анх үүссэн гэсэн таамаг гарсан ч батлагдаагүй.
 
Монгол орон нь [[Монголын тэгш өндөрлөг|Монголын тэгш өндөрлөгд]] оршдог бөгөөд Монголын тэгш өндөрлөг тектоникийн маш алгуур хэдэн сая жил үргэлжилсэн хөдөлгөөнөөр Төв Азид бий болсон юм.Монголын тэгш өндөрлөг нь Төв Азийн бусад хэсэг, Сибириэс илүү өндөр газарт байдаг тул Монголоос эх авч буй бүх гол мөрөн доошоо буюу далай руу чиглэн урсдаг.Иймээс Монголын нутаг нь Төв Ази, Сибирийн бараг бүх том гол мөрний эх болдог бөгөөд Монгол нь Төв, Умард Азийн экологийн аюулгүй байдал, цэвэр усны нөөцийг хадгалах, хамгаалахад маш чухал байр суурьтай стратегийн онцгой бүс нутаг юм.
 
==Балар эртний Монголчуудын аж ахуй==
Ан агнан амьдарч байсан эртний хүмүүс яваандаа зэрлэг амьтдыг гаршуулах болсоноор мал аж ахуй үүсчээ.Эртний хүмүүс хонийг анх МЭӨ 11 000-9 000 жилийн өмнө Баруун Азид,ямааг МЭӨ 8000 жилийн өмнө Иранд, сарлагийг МЭӨ 2500 жилийн өмнө Төвдөд, морийг МЭӨ 4 000 жилийн өмнө Төв Азид,нэг бөхт тэмээг МЭӨ 4 000 жилийн өмнө Арабд, [[:en:Bactrian camel#History|2 бөхт тэмээг МЭӨ 2500 жилийн өмнө]] Төв Азид зүүн хойд Афган, одоогийн Уйгурын зүүн өмнөд нутагт анх гаршуулан аж ахуйд хэрэглэх болжээ.Морийг гаршуулсан нь нүүдлийн мал аж ахуй үүсэхэд гол нөлөө үзүүлсэн бол харин тэрэг үүссэнээр нүүдлийн мал аж ахуй илүү дэвшилтэт хэлбэрд шилжин орсон бөгөөд үүнийг "сонгодог нүүдлийн мал аж ахуй" гэж нэрлэдэг бөгөөд монголчууд гол төлөөлөгчдийн нэг төдийгүй сүүлчийн голомт нь болоод байгаа билээ.
 
Төв Азийн хөрсний давхарга буюу үржил шимт хэсэг нь маш нимгэн байдаг учир тариалан эрхлэхэд тохиромжгүй байдаг ба хөрсний үржил шимт давхарга нь хамаагүй зузаан байдаг Европ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Баруун Ази, Өмнөд Азийг бодвол Төв Азийн хөрс амархан элэгдэж үржил шимгүй болон цөлжих аюултай байдаг.Ийм учираас Төв Азийнхан эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон байна.Харин хөрсний үржил шим сайтай, бороо хур их ордог Европ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийнхан, Бага Азийхан, Кавказчууд, [[Месопотам|Хоёр мөрнийхөн]] тариалангийн аж ахуй эрхэлж гаршуулж тэжээж болохоор амьтан байхгүй Умард Азийнхан, Америкийн уугуул иргэд, Австраличууд, Номхон далайн арлын орнууд [[:en:Hunter-gatherer|анчин түүвэрлэгчид]] болжээ.
 
МЭӨ 4 000-3 000 жилийн өмнө Амар мөрний хавийн овог аймгууд голчлон ан агнуурын аж ахуй эрхэлж байсан бол түүнээс зүүн зүг байсан Монголчууд ба бусад Төв Азийнхан хэдийнэ газар тариалан, мал аж ахуй эрхэлж байв.Энэ үед Байгаль нуурын хавийн аймгуудын зарим нь анчин зарим нь малчин, тариаланчид байсан байна.
 
Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь [[балар эртний үе]]д үүссэн ба
хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ.Дараад нь олон тооны аймгууд нь нэгдэн нийлсэнээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.
 
Одоогоос хэдэн 1000 жилийн өмнө морийг гаршуулж дараад нь модон тэргийг зохион бүтээж хэрэглэх болсоноор хүмүүс нааш цааш нүүдэллэх нь улам ихэсчээ.Тухайлбал Татар аймаг нэг хэсэг Тувад байж байгаад хамгийн сүүлд Буйр нуурт очсон байдаг.[[:en:Dingling|Динлиньчүүд]] I зууны дундуур [[:en:Gansu|Ганьсу]] муж руу нүүсэн байдаг бөгөөд зарим нь Сяньбигийн бүрэлдэхүүнд орж бусад нь түрэгд уусчээ.
 
Нүүдэлчид ийнхүү байнга нүүж байсан нь ямар аймаг, угсаатан хэзээ, хаана байсныг тогтооход бэрхтэй болгодог.Үүнийг тогтоохийн тулд [[археологийн соёл]], [[:en:ethnology|этнологи]], [[::en:antropology|антропологи]], [[:en:Culturology|соёл судлал]], [[:en:Genetics|генетик]]ийн судалгаа, [[түүх]]ийн сурвалж мэдээгээр хөөж үздэг.
 
Увс аймгийн Чандмань уулын соёлыг киргизтэй холбодог.Тэд монголоид, европоид холимог гентэй хүмүүс байсан бөгөөд цэвэр монголоид эсвэл европ гентэй хүн тэдний дунд ховор байжээ.<ref>[archaeology.ucoz.com/mongolyn_arkheologi-2.pdf МОНГОЛЫН АРХЕОЛОГИ, УБ, 2002]</ref>
 
[[:en:Khakassia|Хакас]], өмнөд Красноярскийн хязгаарт байсан [[:en:Tagar culture|Тагарын соёлын]] хүмүүсийг европжуу төрхтэй иран хүмүүс байсан гэдэг ба түрэг гэх хувилбар нь батлагдаагүй.[[:en:Afanasevo culture|Афанасьев]], [[:en:Andronovo culture|Андроновын соёлыг]] иранчуудынх гэж үздэг.
 
Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт
Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ.[[Казахстан]]ы хойд нутаг, Уулын Алтай, Украин, [[:en:European Russia|Төв Оросын ихэнх буюу зарим нутагт]] эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.
 
Шиньжяньд Төв Азийн бусад нутгаас харьцангуй хожуу буюу 4-5,000 жилийн өмнө хүн суурьшсан бөгөөд баруун, баруун өмнөд, хойд, баруун хойд талаас нь европчууд ба монголоид төрхтэй азийнхан нэгэн зэрэг шахуу нүүн ирсэн ч ази хүмүүс нь европчуудад уусчээ.
 
Тува, Хакасын эрт үеийн угсаатнуудын талаар мэдээ баримт хангалттай бус, самоедь зэрэг монголжуу угсаатнууд байсан бололтой бөгөөд Тува хавиар байсан самоедьчууд эрт болон дундад зууны үед өөр угсаатнуудад (иран, монгол, түрэг) уусчээ.
 
==Нэмж унших==
*[[Археологийн соёл]]
*[[Балар эртний үе]]
*[[Баянжаргалан сум (Дундговь)]]
*[[Буган чулуу]]
*[[Дээд палеолитын үе]]
*[[Дөрвөлжин булш]]
*[[Мезолит]]
*[[Мезозой эрин]]
*[[Монголын түүх]]
*[[Палеонтологи]]
*[[Ринченгийн Барсболд]]
*[[Төмөр зэвсгийн үеийн Монгол орон]]
*[[Хүрэл зэвсгийн үе]]
*[[Чулуун зэвсэг]]
*[[Чулуун зэвсгийн үе]]
 
*[[:en:History of Asia|History of Asia]]
*[[:en:History of Central Asia|History of Central Asia]]
*[[:en:History of Siberia|History of Siberia]]
*[[:en:Nomad|Nomad]]
*[[:en:List of nomadic peoples|List of nomadic peoples]]
*[[:en:Geologic time scale|Geologic time scale]]
*[[:en:List of domesticated animals|List of domesticated animals]]
*[[:en:Laurasia|Laurasia]]
*[[:en:Pangaea|Pangea]]
 
==Холбоос==
*[http://www.sonin.mn/news/culture/15698 Монгол орны үлэг гүрвэлүүд]
*[http://www.sunselect.mn/mn-MN/link/Page/history_culture Түүх соёлын өвөөс]
*[http://altaixangai.blogspot.com/2009/03/blog-post_18.html Танилц, Үлэг гүрвэл! (2007 он) ]
*[http://www.mongolnews.mn/i/2123 Үлэг гүрвэл сүйрсэн шалтгаан тодорхой болов]
*[http://ikecult.wordpress.com/2012/01/26/%D1%85%D3%A9%D1%80%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%86-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80/ Хөрсний бүтэц, шинж чанар ]
*[http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%A6%D1%8D%D1%80%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B2 Цэрдийн галав]
 
[[Ангилал:Монголын археологи]]
[[Ангилал:Балар эртний Монгол]]
33,756

edits