Олноо Өргөгдсөн Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 83:
1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Жавзандамба хутагт, Халхын хан нар нэр хамтарсан бичигтээ Гадаад монгол, Өвөр монгол, Барга, Урианхайн хязгаарыг багтаасан Их Монгол улсыг байгуулахдаа Орос улсаас тусламж авах, худалдааны зэрэг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Монголын төлөөлөгчдийг Орос улсын Гадаад явдлын яамны хэргийг түр эрхлэгч [[А.Нератов]], Сайд нарын зөвлөлийн дарга [[П.А.Столыпин]], [[II Николай хаан]] хүлээн авч уулзжээ. Оросын засгийн газар манжаас тусгаарлахыг дэмжилгүй, "Шинэ засгийн бодлого"-ыг зогсооход Хятад Монголын хооронд зуучлах амлалт өгсөн байна. Тэр үед Бээжинд сууж байсан [[элчин Коростовец]], Оросын Гадаад явдлын яамны Алс Дорнодын газрын дарга, Монголын талаарх бодлогод шийдвэрлэх үүрэгтэй байсан [[Ж.А. Козаков]]т хэд хэдэн чухал санаа хэлж нөлөөлөхийн зэрэгцээ, шинэ засгийн бодлогоо зогсоохыг хятадуудаас шаардаж байв.
 
Монголчууд мөн оныхоо арван хоёрдугаар12-р сард Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ны өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулав. Ийнхүү "монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах" , Монголын тусгаар тогтнолыг хоёр их хөрш болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө уйгагүй тэмцлээ. Манж Чин гүрний захиргаанд байсан монгол овогтнууд Хүрээний засгийн газарт нэгдэхээ илэрхийлэн дагаар орж байсан боловч, дөнгөж байгуулагдаж байсан Дундад Иргэн улс өөрийгөө Манж Чин улсыг залгамжлагч, монголыг өөрийн нэг муж гэж үзэж байв. Богд хааны засгийн газар Франц, Англи, Герман, Америк, Япон зэрэг улсын засгийн газарт тусгаар тогтнолоо сэргээсэн тухайгаа мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй тул хойд хөрш Орос улсад найдахаас өөр зам үлдсэнгүй. Тиймээс хоёр том гүрний завсар тэсч үлдэхийн төлөө тэмцсэн монголын ард түмний түүх эдгээр орнуудын түүхтэй харилцан хамааралтай өрнөлөө.
 
1912 оны нэгдүгээр сарын 21-нд Улиастай хотын манж жанжин, сайд нар бууж өгсөн ба [[ Хатанбаатар Магсаржав]] гүн, [[Манлайбаатар Дамдинсүрэн]] гүн, [[Тогтох гүн]], Хайсан гүн, Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын удирдсан цэргүүд хятад цэрэгтэй 3 сар гаруй тулалдаж, 1912 оны наймдугаар сарын 7-д Ховд хотыг бүрэн чөлөөлснөөр баруун хязгаарт манжийн засаг захиргааг устгасан байна.