Монголын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
[[Зураг:Hunnu - Mongolian National Atlas 2009.jpeg|thumb|right|150px|Хүннү]]
== Эртний түүх ==
Монгол орны байгаль газарзүйн шинж төрх эрт цагт бусад улс орны адилаар олонтоо хувьсан өөрчилөгдөж байжээ.[[:en:Era|Эрин]], [[:en:Period Geology|галав]] солигдох бүрд нэг бол сэрүүсч эсвэл бүр дулаарах, шинэ амьтан, ургамал үүсэх эсхүл мөхөх, шинээр уул нуруу үүсэх, үгүй бол тектоник хөдөлгөөнөөр газрын гадарга доош суух үйл явц тасралтгүй явагдаж байсан нь палеонтологи, геологийн судалгаагаар тогтоогддог.Жишээлбэл одоогийн Төв Оросын нутаг буюу Москвагаас [[Санкт-Петербург]] хүртэлхи нутаг элсэн цөл байсан бол Антарктид тив халуун дулаан чийглэг уур амьсгалтай, төрөл бүрийн ургамал, амьтнаар баялаг байжээ.Энэ үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Австрали тивийг зүүн хойд зүгт Хойд Америк руу аажимаар шилжиж буй гэж үздэг.Монголд [[амтосифэйл]], [[заламбдалестес]] тарбозавр зэрэг төрөл бүрийн [[Үлэг гүрвэл|үлэг гүрвэл]], хөхтөн амьтад эрт үед байжээ.Харин Алшад [[алшазавр]], Зүүнгарт [[синраптор]] зэрэг амьтад байжээ.Эртний элсэн манханд дарагдсан амьтны яс аажимаар чулуужин олон сая жил хадгалагдах боломжтой болдог.Иймээс Монгол болон Америкаас үлэг гүрвэлийн олдвор эртний элсэн манхнаас олддог байна.
{{гол|Балар эртний Монгол орон}}
 
Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг.<ref>Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт [http://www.archaeology.mas.ac.mn/index.php?option=com_content&view=article&id=56&Itemid=64]</ref>
Монгол нутгийн одоогийн цаг уурын шинж төрх нь [[:en:Pleistocene|Плейстоцены]] үед бүрэлдэн бий болсон бөгөөд Плейстоцены үед дэлхийн уур амьсгал олонтоо хүйтэрч байв.Гэвч мөстлөгийн үеийн дундуур завсрын шинжтэй дулаан үеүүд ч тохиолдож байжээ.
 
[[:en:Neogene|Неогений галавын сүүл]], [[:en:Quaternary|4-дөгч галавын эхээр]] Монголын газрын гадарга дээш өргөгдсөнөөр олон уул нуруунууд үүсчээ.Хянганы нуруу, Гималайн нуруу хоёр үүсч далайгаас ирэх чийглэг уур амьсгалыг хаасан нь Монголын цаг уур хүйтэрч, эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай болоход томоохон нөлөө үзүүлсэн юм.Гэвч тэр үед Монгол орон одоогийнхоос илүү чийглэг хур тунадастай байсан ба мөсөн голоос эхтэй олон тооны их устай гол мөрөн урсаж томоохон хэмжээний нуур намаг тогтож байжээ.
 
Одоогоос 100 000-40 000 жилийн хооронд болсон мөстлөгөөр Алтай, Хангай, Хэнтийн нурууны зарим хэсэг, Хөвсгөлийн уулс бүхэлдээ мөсөөр хучигджээ.Харин 40 000 жилийн өмнөөс цаг агаар дулаарч 15 000-10 000 жилийн өмнө мөстлөгийн үе бүрэн дуусчээ.Төв Ази хахир хатуу, хүйтэн, хуурай уур амьсгалтай болсон нь энэ бүс нутгийн бүх амьтан, ургамалд нөлөөлж халуун, чийглэг орны амьтан, ургамлаас овор хэмжээгээр арай бага, хүйтэн, гандуу нөхцөлд тэсвэртэй болжээ.Ийм хахир хатуу нөхцөлд байдаг Монгол орны мод халуун орныхоос удаан ургадаг нь ой модыг нөхөн төлжихөд ихээхэн хугацаа зарцуулахад хүргэдэг.
 
Төв Ази нь урд зүгийн халуун дулаан бүсээс амьтан, ургамлын аймгийн хувьд ядмаг цөөн төрөлтэй, өвс ургамал нь намхан тачир боловч хойд зүйгт тундр руу дөхөх тутам уур амьсгал бүр илүү хахир хүйтэн болдогоос Умард Ази нь Төв Азиас ч цөөн тооны амьтан, ургамалтай байдаг.
 
Монголд тэмээн хяруул, арслан заан, арслан, сэлмэн соёот бар, хирс зэрэг олон төрлийн амьтан
хэдэн 10 000 жилийн өмнө амьдарч байсан ч мөстлөгийн сүүлээр бүгд мөхжээ.Эрдэмтэд Азиас буга, аргаль зэрэг амьтад Умард Америк руу нүүн очсон гэж үздэг ба үүнээс улбаалан Монголд хүн анх үүссэн гэсэн таамаг гарсан ч батлагдаагүй.
 
Монгол орон нь [[Монголын тэгш өндөрлөг|Монголын тэгш өндөрлөгд]] оршдог бөгөөд Монголын тэгш өндөрлөг тектоникийн маш алгуур хэдэн сая жил үргэлжилсэн хөдөлгөөнөөр Төв Азид бий болсон юм.Монголын тэгш өндөрлөг нь Төв Азийн бусад хэсэг, Сибириэс илүү өндөр газарт байдаг тул Монголоос эх авч буй бүх гол мөрөн доошоо буюу далай руу чиглэн урсдаг.Иймээс Монголын нутаг нь Төв Ази, Сибирийн бараг бүх том гол мөрний эх болдог бөгөөд Монгол нь Төв, Умард Азийн экологийн аюулгүй байдал, цэвэр усны нөөцийг хадгалах, хамгаалахад маш чухал байр суурьтай стратегийн онцгой бүс нутаг юм.
 
Монгол оронд 850,000 жилийн тэртээ [[хүн]]ий өвөг амьдарч байжээ.<ref>Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт [http://www.archaeology.mas.ac.mn/index.php?option=com_content&view=article&id=56&Itemid=64]</ref> Гэвч чулуун зэвсгийн дээд үеийн хүний яс Монголоос ч, Төв Азиас ч бараг олддоггүй бөгөөд зөвхөн хүн амьдарч байсаны гэрч болох чулуун зэвсэг, сууц, хадны сүг зураг л олддог.Үүнийг Төв Азийн хахир хатуу уур амьсгалд хүний яс өгөршин алга болдогтой холбон тайлбарладаг.Эрт цагт Америк тивд Азиас олон тооны амьтан нүүн очсон байдаг ба Америкийн эрдэмтэн [[:en:Henry Fairfield Osborn|Г.Осборн]], [[:en:Roy Chapman Andrews|Р.Эндрьюс]] хоёр эртний хүн Монголд үүссэн гэж үзэн 1920-иод оны үед Монголын говьд судалгаа хийсэн ч үүнийг батлах нотолгоо олоогүй.Гэвч тэд олон тооны үлэг гүрвэлийн олдвор олсон нь палеонтологийн шинжлэх ухааны томоохон нээлт болжээ.
 
Баянхонгор аймгийн Нарийн голын 17Б дархны газрын чулуун зэвсгүүд баруун хойд Хятадын Сиходоу суурингийн 800,000 жилийн өмнөх дурсгалтай төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна.
 
Ойролцоогоор 6,000 жилийн өмнө эртний өвөг угсаатнууд задрах үед одоогийн бие даасан угсаатан үүсчээ.Энэ үед Алтайн өвөг угсаатнаас монгол, түрэг, тунгусууд , эртний европчуудаас [[:en:Germanic people|герман]], кельтүүд, [[:en:Indo - Aryan peoples|аричууд]] (иран, энэтхэгчүүд), [[:en:Slavs|славянчууд]] тус тус бие даан гарчээ.[[:en:Language family|Хэлний язгуур]] нь үндэстнүүдийн гарлыг тодорхойлдог.
 
Ан агнан амьдарч байсан эртний хүмүүс яваандаа зэрлэг амьтдыг гаршуулах болсоноор мал аж ахуй үүсчээ.Эртний хүмүүс хонийг анх МЭӨ 11 000-9 000 жилийн өмнө Баруун Азид,ямааг МЭӨ 8000 жилийн өмнө Иранд, сарлагийг МЭӨ 2500 жилийн өмнө Төвдөд, морийг МЭӨ 4 000 жилийн өмнө Төв Азид,нэг бөхт тэмээг МЭӨ 4 000 жилийн өмнө Арабд, [[:en:Bactrian camel#History|2 бөхт тэмээг МЭӨ 2500 жилийн өмнө]] Төв Азид зүүн хойд Афган, одоогийн Уйгурын зүүн өмнөд нутагт анх гаршуулан аж ахуйд хэрэглэх болжээ.Морийг гаршуулсан нь нүүдлийн мал аж ахуй үүсэхэд гол нөлөө үзүүлсэн бол харин тэрэг үүссэнээр нүүдлийн мал аж ахуй илүү дэвшилтэт хэлбэрд шилжин орсон бөгөөд үүнийг "сонгодог нүүдлийн мал аж ахуй" гэж нэрлэдэг бөгөөд монголчууд гол төлөөлөгчдийн нэг төдийгүй сүүлчийн голомт нь болоод байгаа билээ.
 
Төв Азийн хөрсний давхарга буюу үржил шимт хэсэг нь маш нимгэн байдаг учир тариалан эрхлэхэд тохиромжгүй байдаг ба хөрсний үржил шимт давхарга нь хамаагүй зузаан байдаг Европ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Баруун Ази, Өмнөд Азийг бодвол Төв Азийн хөрс амархан элэгдэж үржил шимгүй болон цөлжих аюултай байдаг.Ийм учираас Төв Азийнхан эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон байна.Харин хөрсний үржил шим сайтай, бороо хур их ордог Европ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийнхан, Бага Азийхан, Кавказчууд, [[Месопотам|Хоёр мөрнийхөн]] тариалангийн аж ахуй эрхэлж гаршуулж тэжээж болохоор амьтан байхгүй Умард Азийнхан, Америкийн уугуул иргэд, Австраличууд, Номхон далайн арлын орнууд [[:en:Hunter-gatherer|анчин түүвэрлэгчид]] болжээ.
 
МЭӨ 4 000-3 000 жилийн өмнө Амар мөрний хавийн овог аймгууд голчлон ан агнуурын аж ахуй эрхэлж байсан бол түүнээс зүүн зүг байсан Монголчууд ба бусад Төв Азийнхан хэдийнэ газар тариалан, мал аж ахуй эрхэлж байв.Энэ үед Байгаль нуурын хавийн аймгуудын зарим нь анчин зарим нь малчин, тариаланчид байсан байна.
 
Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь [[балар эртний үе]]д үүссэн ба
хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ.Дараад нь олон тооны аймгууд нь нэгдэн нийлсэнээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.
 
Одоогоос хэдэн 1000 жилийн өмнө морийг гаршуулж дараад нь модон тэргийг зохион бүтээж хэрэглэх болсоноор хүмүүс нааш цааш нүүдэллэх нь улам ихэсчээ.Тухайлбал Татар аймаг нэг хэсэг Тувад байж байгаад хамгийн сүүлд Буйр нуурт очсон байдаг.
 
Нүүдэлчид ийнхүү байнга нүүж байсан нь ямар аймаг, угсаатан хэзээ, хаана байсныг тогтооход бэрхтэй болгодог.Үүнийг тогтоохийн тулд [[археологийн соёл]], [[:en:ethnology|этнологи]], [[::en:antropology|антропологи]], [[:en:Culturology|соёл судлал]], [[:en:Genetics|генетик]]ийн судалгаа, [[түүх]]ийн сурвалж мэдээгээр хөөж үздэг.
 
Увс аймгийн Чандмань уулын соёлыг киргизтэй холбодог.Тэд монголоид, европоид холимог гентэй хүмүүс байсан бөгөөд цэвэр монголоид эсвэл европ гентэй хүн тэдний дунд ховор байжээ.<ref>[archaeology.ucoz.com/mongolyn_arkheologi-2.pdf МОНГОЛЫН АРХЕОЛОГИ, УБ, 2002]</ref>
 
[[:en:Khakassia|Хакас]], өмнөд Красноярскийн хязгаарт байсан [[:en:Tagar culture|Тагарын соёлын]] хүмүүсийг европжуу төрхтэй иран хүмүүс байсан гэдэг ба түрэг гэх хувилбар нь батлагдаагүй.[[:en:Afanasevo culture|Афанасьев]], [[:en:Andronovo culture|Андроновын соёлыг]] иранчуудынх гэж үздэг.
 
Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт
Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ.[[Казахстан]]ы хойд нутаг, Уулын Алтай, Украин, [[:en:European Russia|Төв Оросын ихэнх буюу зарим нутагт]] эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.
 
Шиньжяньд Төв Азийн бусад нутгаас харьцангуй хожуу буюу 4-5,000 жилийн өмнө хүн суурьшсан бөгөөд баруун, баруун өмнөд, хойд, баруун хойд талаас нь европчууд ба монголоид төрхтэй азийнхан нэгэн зэрэг шахуу нүүн ирсэн ч ази хүмүүс нь европчуудад уусчээ.
 
Тува, Хакасын эрт үеийн угсаатнуудын талаар мэдээ баримт хангалттай бус, самоедь зэрэг монголжуу угсаатнууд байсан бололтой бөгөөд Тува хавиар байсан самоедьчууд эрт болон дундад зууны үед өөр угсаатнуудад (иран, монгол, түрэг) уусчээ.
 
===Хүннү ===
Line 161 ⟶ 203:
==Нэмж унших==
*[[Археологийн соёл]]
{{гол|*[[Балар эртний Монгол орон}}үе]]
*[[Баянжаргалан сум (Дундговь)]]
*[[Дээд палеолитын үе]]
*[[Дөрвөлжин булш]]
*[[Мезолит]]
*[[Мезозой эрин]]
*[[Палеонтологи]]
*[[Ринченгийн Барсболд]]
*[[Төмөр зэвсгийн үеийн Монгол орон]]
*[[Хүрэл зэвсгийн үе]]
*[[Чулуун зэвсэг]]
*[[Чулуун зэвсгийн үе]]
*[[Буган чулуу]]
*[[Хүн чулуу]]
*[[Монголчуудын гарал үүсэл]]
*[[Төмөр зэвсгийн үе]]
*[[Чулуун зэвсэг]]
Line 169 ⟶ 222:
*[[Эртний нүүдэлчдийн нүүдлийн тухай домог зүй]]
*[[Түүх бичлэг]]
*[[:en:History of Asia|History of Asia]]
*[[:en:History of Central Asia|History of Central Asia]]
*[[:en:History of Siberia|History of Siberia]]
*[[:en:Nomad|Nomad]]
*[[:en:List of nomadic peoples|List of nomadic peoples]]
*[[:en:Geologic time scale|Geologic time scale]]
*[[:en:List of domesticated animals|List of domesticated animals]]
*[[:en:Laurasia|Laurasia]]
*[[:en:Pangaea|Pangea]]
 
==Зургийн цомог==
Line 187 ⟶ 249:
*[http://dn002.share.gogo.mn/download.aspx?fptr=MnUpRueriP58851383707769&secpass=d5407aee977a65851a91ec5b8a8a8e90&twopass=1394648874f8b663488a6c3b453888e84405fda7330399b35e Монголын түүх-ШУТИС]
*[http://books.google.mn/books?id=hG-iQwPn86EC&pg=PA14&lpg=PA14&dq=slab+grave+gansu&source=bl&ots=_d77SlJ-l2&sig=3Xlc3P-X7O68ZAYXaiZN-FN802g&hl=mn&sa=X&ei=daRGU5myK6Ta4wSOkYDgDg&ved=0CBsQ6AEwAA#v=onepage&q=slab%20grave%20gansu&f=false Eurasian Crossroads: A History of Xinjiang By James A. Millward]
*[http://www.sonin.mn/news/culture/15698 Монгол орны үлэг гүрвэлүүд]
*[http://www.sunselect.mn/mn-MN/link/Page/history_culture Түүх соёлын өвөөс]
*[http://altaixangai.blogspot.com/2009/03/blog-post_18.html Танилц, Үлэг гүрвэл! (2007 он) ]
*[http://www.mongolnews.mn/i/2123 Үлэг гүрвэл сүйрсэн шалтгаан тодорхой болов]
*[http://ikecult.wordpress.com/2012/01/26/%D1%85%D3%A9%D1%80%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%86-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80/ Хөрсний бүтэц, шинж чанар ]
*[http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%A6%D1%8D%D1%80%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B2 Цэрдийн галав]
*[http://chinggis_history.blog.gogo.mn/read/entry268453 Н.Мөнхсайхан - Монголын археологи хичээлийн лекц]
*[http://www.mongolcc.org/index.php?option=com_content&view=article&id=37:-----&catid=13:latest-research АМЕРИКИЙН АНХНЫ ОРШИН СУУГЧИД НЬ МОНГОЛ ]
*[http://www.shuum.mn/news/newsid/865/catid/17 Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу]
*[http://ktms08.blog.gogo.mn/read/entry45206 Индианчууд Монгол гаралтай юу]
*[http://news.gogo.mn/r/14449 Монголчууд гарал үүсэл, Өвөг монголчууд]
*[http://www.mongolnews.mn/i/20716 Монгол цусны АМЕРИК ТАСАРХАЙ]
*[http://www.shudarga.mn/?dazo=news&catid=26&newsid=6212 Монголын чулуун зэвсгийн үе]
*[http://www.wikimon.mn/content/5470.shtml Өвөг монголчууд Америк тивийг нээжээ]
*[http://www.mass.mn/10333.html Панмонгол үзлийг булшлах нь хэнд ашигтай вэ]
*[http://sonin.mn/news/culture/13545 А.Самбуу-Алтан ургийнхны удам Монголын агуу нэгэн угсаа мөн]
*[http://buddhist.blog.gogo.mn/read/entry188712 Төвд нэрсийг монголчилбол]
*[http://erkalecturer.blogspot.com/2011/01/blog-post_18.html Угсаатан хэмээх ойлголт, угсаатны зүйн ухааны судлах зүйл]
*[http://www.sonin.mn/blog/Munkhbayar/15471 Монголоид нууц төсөл гэж байна уу]
*[http://www.sonin.mn/news/culture/2060 Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл]
*[http://nominarhiv.blogspot.com/2010/03/blog-post_7083.html Монгол, Түрэг төрөл үү? Холбоотон уу? ]
*[http://www.zamdaan.com/index.php?option=com_content&view=article&id=667%3A2012-01-18-19-53-49&catid=16%3A2009-05-15-19-51-54 Чингис хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд]
*[http://sonin.mn/news/culture/8625 Эрдэмтэд Монгол нутагт биш Африкт хүн үүссэн гэж нотолсон]
*[http://undesten.mn/undesten/show/id/287 Эртний монголын түүхэн улбаа домогт эх Алангоо]
*[http://sodo.niitlelch.mn/content/3748.shtml Африкчууд ч хөх толботой]
*[http://news.gogo.mn/r/96723 Ж.Батсуурь: Монголчууд түүхийн баян, урт настай генийн санг тээж явна]
*[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=62822 Ж. Батсуурь: Генетикийн судалгаа хийж буй эрдэмтдийг хангалттай цалинжуулдаг болсон vед л Монголдоо ир гэж би шавь нартаа хэлсэн]
*[http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-47-02/1839-archive-story-1659 Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг єнєє цагт олон улсын эрдэмтдийн хийсэн ДНК-н шинжилгээгээр баталж байна]
*[http://www.24tsag.mn/content/6918.shtml С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй]
*[http://asubi.mn/knowledge/tuuh-niigem/130/1007190021 МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮЕЧЛЭЛ]
 
[[Ангилал:Монголын түүх| ]]