"Монголчууд"-ны өөр хувилбарууд

no edit summary
=== Уг гарвал ===
[[Зураг:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|thumb|Өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэгч Эзэн Богд [[Чингис хаан]]]]
 
Монгол нутагт хүрлийн үед тархсан [[дөрвөлжин булш]]ны соёлын хүмүүс нь [[:en:Race (human classification)|антропологи төрхийн]] хувьд монголжуу төрхтнүүд байв. Зарим гадны эрдэмтэд монголчууд одоогийн нутагтаа [[:en:Urheimat#Mongolic_homeland|Карасукийн соёлыг мөхсөний дараа]] Хянган хавиас ирсэн гэж үздэг.Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол [[:en:Upper Xiajiadian culture|Дээд Сязядян]], [[:en:Lower Xiajiadian culture|Доод Сязядян]], [[:en:Zhukaigou culture|Жукайгоу]],
[[:en:Ordos culture|Ордосын соёл]]ууд юм. Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг [[Хүннү]]гийн өвөг, [[Дорнод Ху|Дунху]] нар нь бүгд монгол болно.[[Сяньби]] нарын хувьд эхэндээ уулын жунд багтаж байгаад Дунхуд нэгдсэн бололтой.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байв.Хэрэйд, Мэргид, Татарчуудыг [[Хятан гүрэн|Кидан]] улсын үед [[:en:Zubu|Зүбү]] хэмээн нэрлэж байв. Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг.Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг.<ref>Г.Сүхбаатар, Монголчуудын эртний өвөг, 1980</ref> [[Найман]], [[Онгууд, Онход|Онгуд]] , [[Хэрэйд]] гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. [[Их Монгол Улс]]ын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид [[зүрчид]], 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.
 
Эцгийн талаас өвлөгддөг генийг [[:en:Human Y-chromosome DNA haplogroup|Y хромосомын ДНХ]], эхийн талаас өвлөгддөг генийг [[:en:Mitochondrial DNA|митохондрийн ДНХ]] гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн [[:en:Blood type|цусны бүлгээр]] нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.
Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг.Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу [[:en:Haplogroup C-M217|C-M217 гаплогрупп]] юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас [[Баруун Ази]]-Энэтхэг-[[Зүүн Өмнөд Ази]]-[[Зүүн Ази]]-[[Төв Ази]] гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг)<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/439381/Paleo-Siberian|britannica.com]</ref> оруулан ангилдаг.
 
[[Зураг:Mongol gene.png|thumbnail|right|120px|Монгол генийн тархалт]]
[[Зураг:Mongoloid and Caucasoid genes (Y-DNA and mtDNA) in Turkic people.jpg|thumbnail|left|120px|Алтайн ген]]
[[Зураг:11liirs.jpg|thumbnail|right|80px|Төв,Зүүн Азийн ген]]
[[Зураг:2dv97y9.jpg|thumbnail|left|100px|Азийн ген]]
[[Зураг:12ssF4uyI.jpg|thumbnail|right|100px|Түрэг, Монголчуудын ген]]
[[Зураг:WorldHaplogroupsMaps1.png|thumbnail|left|100px|Y ДНХ]] [[Зураг:Mtdna.jpg|thumbnail|right|100px|Митохондрийн ДНХ]]
[[Зураг:Genetic clusters21.jpg|thumbnail|left|50px|Олон угсаатны генийг харьцуулсан нь]]
[[Зураг:Y-DNA Migration Pattern.jpg|thumbnail|right|120px|Y ДНХ-ийн тархалт]]
[[Зураг:Ydna-migration-map.jpg|thumbnail|left|120px|Y ДНХ-ийн тархалт-2]]
Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил мал аж ахуй эрхэлдэг монгол, түрэг болон анчин самоедь угсаатан оржээ.
 
[[:en:Tungusic languages|Умард Тунгусууд]] C3 голлосон гентэйгээрээ монголчуудтай төстэй мэт боловч тэднийг монгол хүнээс амархан ялгаж таниж болдог.Өмнөд тунгусуудын хувьд хятадтай нилээн холилджээ.Умард монголоидуудын умард Сибирийн төрхтөнд буюу палеоази төрхтөнд хамаарагдах [[:en:Yukaghir people|юкагир]], [[:en:Ket people|кеть]], [[:en:Nivkh people|нивх]], самоедь, [[:en:Eskimo |эскимосууд]] [[:en:Haplogroup N-M231|N]], [[:en:Haplogroup Q-M242|Q]] давамгайлсан гентэй учир өмнөд Сибирийн төрхтэй Төв Азичуудаас царай төрхөөрөө нилээдгүй ялгаатай.Тэдний бие галбир хүйтэн нөхцөлд амьдрахад зохицон өөрчлөгдсөн байдаг.
 
Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу, монголжуу төрхтний холимог шинжтэй хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг [[:en:Ethnogenesis|этногенез]] гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.<ref>Д.Түмэн, Б.Оюунгэрэл, М.Үүрийнцолмон, Монголын Хүннүгийн антропологи, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>
 
Монгол угсаатнуудаас [[буриад]]ууд өмнөд [[Сибирь]] хавьд байсан [[:en:Haplogroup N-M231|N]] гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг.Буриад хүний гавлын хэлбэр мөн халх хүнээс бага зэрэг ялгаатай, зарим тохиолдолд царай төрхөөрөө бусад монголчуудаас ялгарахгүй, зарим тохиолдолд буриад хүн гэдэг нь тодорхой анзаарагддаг.Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван (европжуу), хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай хамгийн төстэй.
Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн [[:en:Tocharians|тохар]], [[:en:Yuezhi|юэжи]], [[:en:Iranian peoples|иран угсааны]] [[:en:Scythians|скиф]]тэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.<ref>З.Батсайхан, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>Хүннүгийн харъяанд [[:en:Wusun|усунь]] , [[:en:Loulan Kingdom|лоулань]], хуцзе (цзеху), [[:en:Yuezhi|юэжи]] зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч [[Тэнгэр уул]]ын усуньчууд нь [[Долоон ус]]ны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арсьтны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ.
Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг [[:en:Gene pool|генийн сан]] гэдэг.Үндэстэн бүрт олон төрлийн ген байдаг ч үндсэн цөөн хэдэн генээрээ л бусдаас ялгардаг.
 
Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан ([[:en:Ethnic group|ethnicity]], ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн ([[:en:Nation|nation]]) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол [[:en:Ethnic nationalism|угсаатан төвтэй үндэсний үзэл ]], [[:en:Civic nationalism|иргэн төвтэй үндэсний үзэл]] 2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.
 
Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд [[Хятад|Хятадын]] сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хожим [[Монголын эзэнт гүрэн|Монголын эзэнт гүрний]] үед бичигдсэн "[[Монголын нууц товчоо]]", мөн Мин улсын үед зохиогдсон "[[Юань улсын судар]]" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, [[Кидан]] гүрэн [[Зүрчид|Зүрчидийн]] [[Алтан улс|Алтан улсад]] бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.
 
Монголын эзэнт гүрэн улам өргөжин [[Еврoази]]йн өнцөг булан бүрт монгол цэргийн морин туурай хүрсэн хэдий ч [[Дундад Ази]] болон [[Иран]], [[Кипчакын өндөрлөг]] зэргээр тархсан Монголчууд [[Түрэг|Түрэгүүдийн]] нөлөөнд орж, [[Исламын шашин|Исламын шашинд]] шүтэх болсноор уугуул нутаг дахь Монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна.
 
Эзэнт гүрний үед Монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, олон орны урчууд, эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж байлаа. [[Буддын шашин|Буддын шашинг]] нийтээр шүтэх болсон нь XVI зууны үед [[Алтан хан]] [[Төвд|Төвдийн]] шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж үздэг.Дундад зууны үеийн монгол айлууд дунджаар 5 хүнтэй байв.
 
=== Хагарал, доройтол, сэргэлсэргэлт ===
 
[[Хубилай хаан]]ы үүсгэн байгуулсан [[Юань улс]] [[1368]] онд Хятад дахь ноёрхлоо алдсанаар [[их хаадын үе]] дуусч, улмаар Ойрадууд хүчирхэгжин эзэнт гүрэнд "Дөрвөн Түмэн Ойрд", "Дөчин Түмэн Монгол" хэмээх хоёр туйлт хүч үүсч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна.
Монголчууд ханаар тусгаарлагдахгүй нэг гэртэй, байгаль дунд нүүдэлчин ахуйтай болохоор ахмадаа, газар усаа хайрлах ухаан, эрээ цээр, зан заншилтай. Тухайлбал «ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл» зэрэг зарчим, сургааль, хэлц үгсийг санаж явах ба «тогтмол усанд бие, хувцсаа угаахгүй» гэж цээрлэх, «нүүхдээ үлдэж буй бууриа сайн цэвэрлэдэг» гэх мэт олон зан үйл байдаг.<ref>[http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=62104 Ахмадаа хүндлэх ёс]</ref><ref>Одбаатарын блог – [http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=116751 Усаа хайрлан хамгаалдаг уламжлат ёс заншил, зан үйл].</ref><ref>[http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=80343 Монголчуудын байгаль хамгаалдаг улмажлалт ёс заншил, зан үйл]</ref>
 
Монгол дуу бүжиг дэлхийд хосгүй. [[Уртын дуу]]гаар сэтгэлийн жавраа, [[морин хуур]]аар гэрийн жавар үргээнэ.<ref>[http://www.unen.mn/content/8356.shtml Х.Эрдэнэцэцэг: Уртын дуу тэнгэрт хүрдэг].</ref> Усны дуу, хадны цуурай мэт [[хөөмий]]лж,<ref>[http://www.polit.mn/content/546.htm;jsessionid=0153A09B8544C6F7BCE7A9C20D9B9D19 Э.Сандагжав: Хөөмийг Монгол улсаараа овоглуулж чадсан]</ref> уран налархай [[биелгээ|биелдэг]].<ref>[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1229568 Монголын “Бий биелгээ” Геннисийн номонд бүртгэгдлээ].</ref> Нялх үрээ дугжраах «[[Бүүвэйн дуу]]»-наас эхлээд эцэс төгсгөлгүй мэт «[[Жангар]]» тууль ч бий.<ref>[http://hugjimiin_inder.blog.gogo.mn/read/entry245624 Монголын дуу, хөгжмийн үйлсийн тухай ойлголт].</ref>
 
Дэлхийн ихэнх үндэстэн бөө шүтлэгээ орхиж шашин шүтэх болсон байдаг бөгөөд монголчууд мөн адил бөө шүтлэгээс буддын шашинд шилжжээ.Бөө мөргөл бол шашин биш шүтлэг юм.
 
Л.Гумилев монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ.Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй.Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм"<ref>Ц.Цэцэгжаргал, Э.Эрдэнэчимэг, Монголчуудын хүрээлэн байгаа орчны талаарх, ойлголт, хандах хандлага, МУИС, Антропологи-Археологийн тэнхим,МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187, 93-р тал</ref> гэсэн байдаг.
 
== Зүүлт, тайлбар ==
File:Linguistic map of the Altaic, Turkic and Uralic languages.png
</gallery>
 
== Гадаад холбоос ==
*[http://medleg.zaluu.com/index_med.php?id=1367 Монголчуудын гарал үүсэл]
*[http://mongolugsaatan.blog.gogo.mn/read/entry471843 Монгол угсаатны удам гарал]
*[http://undesten.mn/undesten/show/id/281 Монгол гэдэг үг ямар үндэстний ямар утгатай үг болох тухай]
*[http://undesten.mn/undesten/show/id/282 Монгол гэдэг нэрийн тухай Хятадын түүхэнд юу гэж байдаг вэ?]
*[http://undesten.mn/undesten/show/id/284 Монголын түүхийн эх зохиолуудад юу гэж байдаг тухай ]
*[http://undesten.mn/undesten/show/id/280 Монгол гэдэг нэр хэрхэн үүссэн]
*[http://hugduudhuu.blogspot.com/2007/09/blog-post_9134.html МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭРХ БАЛАР ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ]
 
*[http://www.4shared.com/office/OhoQAYKD/mongol_ygsaatan_cydlal_lekts.html Монголын угсаатан судлалын лекци]
 
*[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1148254 Монголд хориод угсаатан бий]
*[http://ebugen.blog.gogo.mn/read/entry67500 Хүний үүсэл, хөгжил. Монгол нутаг дахь эртний хүмүүс (эхний хэсэг)]
*[http://ebugen.blog.gogo.mn/read/entry77816 Хүн төрөлхтний зам мөр (Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-дэд хэсэг)]
*[http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0034288 Afghanistan's Ethnic Groups Share a Y-Chromosomal Heritage Structured by Historical Events]
*[http://www.doktori.bibl.u-szeged.hu/1386/3/tezisfuzet_angol_CsanyiB.pdf Analysis of paternal genetic relationship of ancient Hungarian, modern Hungarian and modern Szekler population]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20186156 Ancient DNA from nomads in 2500-year-old archeological sites of Pengyang, China]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18951391 Ancient mtDNA from Jomon skeletons]
*[http://www.cristoraul.com/ENGLISH/readinghall/UniversalHistory/INDIA/Cambridge/I/CHAPTER_II.html THE CAMBRIDGE HISTORY OF INDIA - I - ANCIENT INDIA]
*Anthropology of Archaeological Populations from Northeast Asia, D.Tumen www.user.dankook.ac.kr/~oriental/Journal/pdf_new/49/11.pdf
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/3056831 Characteristics of Mongoloid and neighboring populations based on the genetic markers of human immunoglobulins]
*[http://www.postf.org/upload/200952816586766_1.pdf Department of Archaeology and Anthropology Cultural relationship]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16328082 Dual origins of the Japanese: common ground for hunter-gatherer and farmer Y chromosomes]
*[http://www.s155239215.onlinehome.us/turkic/60_Genetics/EasternHunGeneticsEn.htm EASTERN HUNS GENETICS]
*[http://s155239215.onlinehome.us/turkic/20Roots/201Altaians/Potapov-AltaiansEthnPart0En.htm ETHNIC COMPOSITION AND ORIGIN OF ALTAIANS]
*[http://leherensuge.blogspot.com/2010/02/eurasian-y-dna-note.html Eurasian Y-DNA note]
*[http://www.familytreedna.com/public/C3 C3 M217]
*[http://www.forumbiodiversity.com/showthread.php/37557-Finno-Ugric-facial-reconstruction Finno - Ugric facial reconstruction - ForumBiodiversity .com]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ The Genetic Legacy of the Mongols]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15716011 Genetic features of Mongolian ethnic groups revealed by Y-chromosomal analysis]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18322915x Genetic variation in the enigmatic Altaian Kazakhs of South-Central Russia- insights into Turkic population history]
*[http://www.sino-platonic.org/complete/spp065_loanwords_altaic.pdf Indo-European Loanwords in Altaic - Sino-Platonic Papers]
*[http://www.irpi.cnr.it/Progetto_Mongolia_CNR-MAE-Regione_Veneto/docs/Report%202007_english%20version%20photos.pdf Institute of Archaeology 2007 Report]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20823912 In the heartland of Eurasia-the multilocus genetic landscape of Central Asian populations]
*[http://www.iacd.or.kr/pdf/journal/10/Binder8.pdf International Journal of Central Asian Studies]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1207128/pdf/ge14241321.pdf Mitochondrial DNA Analysis of Mongolian Populationsand Implications for the Origin of New World Founder]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15638829 Mitochondrial DNA diversity in indigenous populations of the southern extent of Siberia, and the origins of Native American haplogroups]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/9271822 Molecular analysis of HLA polymorphism in Khoton-Mongolians]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180365/ Nuclear and Mitochondrial DNA Analysis of a 2,000-Year-Old Necropolis in the Egyin Gol Valley of Mongolia]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/10830914 Multiple origins of Tibetan Y chromosomes]
*[http:////www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19212099 The origin of the Japanese race based on genetic markers of immunoglobulin G]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12391892 Origin of caucasoid-specific mitochondrial DNA lineages in the ethnic populations of the Altai-Sayan region]
*[http://users.tmok.com/~tumble/jpp/japor.html Origin of the Japanese People and Language]
*[http://www.wa-pedia.com/history/origins_japanese_people.shtml The Origins of the Japanese people]
*[http://www.folklore.ee/folklore/vol18/paleoart.pdf Paleolithic art from the Danube to Lake Baikal.pdf]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16596591 Population origins in Mongolia: genetic structure analysis of ancient and modern DNA]
*[http://www.johnpool.net/yi2010science.pdf Sequencing of 50 Human Exomes Reveals Adaptation to High Altitude]
*[http://s155239215.onlinehome.us/turkic/60_Genetics/TurkicGeneticsGraphs.htm Türkic Genetic Charts]
*[http://www.ask.inwiki.org/Y-DNA_maps Y DNA maps]
*[www.familytreedna.com/pdf-docs/2010-ydna-migration-map.pdf]
*[http://dienekes.blogspot.com/ dienekes.blogspot.com]
*[http://frontiers-of-anthropology.blogspot.com/ frontiers-of-anthropology.blogspot.com]
*[http://worldanthropology.blogspot.com/ worldanthropology.blogspot.com]
*Антропологические характеристики калмыков hamagmongol.narod.ru/library/khoyt_2012_r.htm
*[http://www.gumilev-center.ru/v-tuve-issleduyut-svoi-rodoslovnye/ В Туве исследуют свои родословные]
*[http://www.tataroved.ru/publicat/turky.pdf Древние тюрки в Сибири и Центральной Азии]
*[http://www.rjgg.org/index.php/RJGGRE/article/download/28/35 Гаплогруппа С3 у казахов]
*[http://www.malyarchuk-bor.narod.ru/olderfiles/1/Doklady_06.pdf Разнообразие линий У-хромосомы у коренного населения Южной Сибири.pdf]
*[http://www.ru.rjgg.org/index.php/RJGGRE The Russian Journal of Genetic Genealogy (Русская версия)]
*[http://www.dis.podelise.ru/docs/index-44906.html Структура и филогеография генофонда коренного населения сибири по маркерам y-хромосомы]
*[http://www.ftp.anrb.ru/molgen/Lobov_AS.PDF СТРУКТУРА ГЕНОФОНДА СУБПОПУЛЯЦИЙ БАШКИР - ANRB]
*[http://www.hist.msu.ru/Science/Disser/Tregubova.pd Субэтнические группы бурят в прошлом и настоящем]
*[http://www.lib.tsu.ru/mminfo/000349304/08/image/08-112.pdf ТОТЕМИЧЕСКИЙ ЛЕКСИКОН НАРОДОВ ВОСТОЧНОЙ СИБИРИ-АСПЕКТЫ СЕМАНТИКИ]
*[http://www.protobulgarians.com/Russian%20translations/Rtveladze%20E.pdf Цивилизации, государства, культуры Центральной Азии]
*[http://www.library.bsu.ru/cgi-bin/irbis64r_81/cgiirbis_64.exe?C21COM=2&I21DBN=EL_RE&P21DBN=EL&Z21ID=&Image_file_name=e-book/bxrs0000003.pdf&IMAGE_FILE_DOWNLOAD=1 ЭТНИЧЕСКАЯ ГЕНЕАЛОГИЯ БУРЯТ]
*[http://www.scilance.com/library/book/24384 Этногеномика населения Сибири и Средней Азии.pdf]
*[http://www.bionet.nsc.ru/vogis/pict_pdf/2006/t10_1/vogis_10_1_02.pdf Этногеномика и филогенетические взаимоотношения народов Евразии]
 
[[Ангилал:Монгол үндэстэн| ]]
307

edits