"Хүннү улс"-ны өөр хувилбарууд

no edit summary
МЭӨ 209 – МЭ 460 оршиж байсан.
Анх Модунь Шаньюй хан болж байгуулсан.
Мандан бадрал: МЭӨ 198 онд [[Хань улс]]тай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба авч байсан, Торгоны их замыг хяналтандаа байлгасан.Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу [[Модун]] шанью хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог.Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг.Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгал нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс [[Модун шаньюй]]д алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд хатан (яньжи) болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Үүнд нь хууртсан [[Хань улс]]ын элч [[Хүннү]]гийн цэргийн хүчийг басамжлан үзэж дайн зарласан боловч тус улсын цэрэг Хүннүгийн цэрэгт хиар цохиулж байжээ. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм.Хүннүгийн шаньюй өглөө наранд өдөр тэнгэрт, үдэш саранд мөргөдөг байсан гэдэг. Тухайн үед тэнгэр шүтлэг Хүннүгийн төрийн шашин болж байв. Модунь шаньюйгийн тогтоосон хэв маяг дэлхийн олон оронд 300 жилийн турш хадгалагдаж ирсэн гэж судлаачид үздэг. Хөрш дунху нар Модунь хаанаас сайн морь, хатнаа өгөхийг шаардахад эвийг эрхэмлэж шаардлагыг нь биелүүлж байсан ч хүн нутагладаггүй хилийн зурвас газрыг өгөхийг шаардахад тэр "газар бол төрийн үндэс" хэмэн шууд цэрэг хөдөлгөн хилээ хамгаалж байжээ. Хүннүгийн захирагаанд байсан [[:en:Dingling|Динлиньчүүд]] I зууны дундуур [[:en:Gansu|Ганьсу]] муж руу нүүсэн байдаг бөгөөд зарим нь Сяньбигийн бүрэлдэхүүнд орж бусад нь түрэгд уусчээ.
 
== Хүннүчүүдын гарал үүсэл ==
307

edits