"Балар эртний Монгол"-ны өөр хувилбарууд

no edit summary
МЭӨ 4 000-3 000 жилийн өмнө Амар мөрний хавийн овог аймгууд голчлон ан агнуурын аж ахуй эрхэлж байсан бол түүнээс зүүн зүг байсан Монголчууд ба бусад Төв Азийнхан хэдийнэ газар тариалан, мал аж ахуй эрхэлж байв.Энэ үед Байгаль нуурын хавийн аймгуудын зарим нь анчин зарим нь малчин, тариаланчид байсан байна.
 
Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь [[балар эртний үе]]д үүссэн ба
хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ.Дараад нь олон тооны аймгууд нь нэгдэн нийлсэнээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.
 
Одоогоос хэдэн 1000 жилийн өмнө морийг гаршуулж дараад нь модон тэргийг зохион бүтээж хэрэглэх болсоноор хүмүүс нааш цааш нүүдэллэх нь улам ихэсчээ.Тухайлбал Татар аймаг нэг хэсэг Тувад байж байгаад хамгийн сүүлд Буйр нуурт очсон байдаг.[[:en:Dingling|Динлиньчүүд]] I зууны дундуур [[:en:Gansu|Ганьсу]] муж руу нүүсэн байдаг бөгөөд зарим нь Сяньбигийн бүрэлдэхүүнд орж бусад нь түрэгд уусчээ.
 
Нүүдэлчид ийнхүү байнга нүүж байсан нь ямар аймаг, угсаатан хэзээ, хаана байсныг тогтооход бэрхтэй болгодог.Үүнийг тогтоохийн тулд [[археологийн соёл]], [[:en:ethnology|этнологи]], [[::en:antropology|антропологи]], [[:en:Culturology|соёл судлал]], [[:en:Genetics|генетик]]ийн судалгаа, [[түүх]]ийн сурвалж мэдээгээр хөөж үздэг.
 
Увс аймгийн Чандмань уулын соёлыг киргизтэй холбодог.Тэд монголоид, европоид холимог гентэй хүмүүс байсан бөгөөд цэвэр монголоид эсвэл европ гентэй хүн тэдний дунд ховор байжээ.<ref>[archaeology.ucoz.com/mongolyn_arkheologi-2.pdf МОНГОЛЫН АРХЕОЛОГИ, УБ, 2002]</ref>
 
[[:en:Khakassia|Хакас]], өмнөд Красноярскийн хязгаарт байсан [[:en:Tagar culture|Тагарын соёлын]] хүмүүсийг европжуу төрхтэй иран хүмүүс байсан гэдэг ба түрэг гэх хувилбар нь батлагдаагүй.[[:en:Afanasevo culture|Афанасьев]], [[:en:Andronovo culture|Андроновын соёлыг]] иранчуудынх гэж үздэг.
 
Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт
Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ.[[Казахстан]]ы хойд нутаг, Уулын Алтай, Украин, [[:en:European Russia|Төв Оросын ихэнх буюу зарим нутагт]] эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.
 
Шиньжяньд Төв Азийн бусад нутгаас харьцангуй хожуу буюу 4-5,000 жилийн өмнө хүн суурьшсан бөгөөд баруун, баруун өмнөд, хойд, баруун хойд талаас нь европчууд ба монголоид төрхтэй азийнхан нэгэн зэрэг шахуу нүүн ирсэн ч ази хүмүүс нь европчуудад уусчээ.
 
Тува, Хакасын эрт үеийн угсаатнуудын талаар мэдээ баримт хангалттай бус, самоедь зэрэг монголжуу угсаатнууд байсан бололтой бөгөөд Тува хавиар байсан самоедьчууд эрт болон дундад зууны үед өөр угсаатнуудад (иран, монгол, түрэг) уусчээ.
 
==Нэмж унших==
*[[Мезолит]]
*[[Мезозой эрин]]
*[[Монголчуудын гарал үүсэл]]
*[[Монголын түүх]]
*[[Палеонтологи]]
307

edits