"Хүн"-ны өөр хувилбарууд

no edit summary
б (Bot: Migrating 161 interwiki links, now provided by Wikidata on d:q5 (translate me))
[[Зураг:Skeleton diagram.svg|thumbnail|200px|Эрэгтэй хүний [[араг яс]]ны диаграмм (эртний зураг)]]
{{Гол|Хүний биологи}}
 
=== Арьстан ===
Хүмүүс гурван үндсэн арстанд хуваагддаг. Монголоид төрхтөн өмнөд, умард салбарт хуваагддаг. Умард салбарт монголчууд ордог бол өмнөд салбарт (Номхон далайн салбар) хятад, япон, солонгосчууд, [[Өмнөд Ази]]йн монголоид төрхтнүүд, [[Зүүн Өмнөд Ази]]чууд орно. Үүнээс царай төрхийнх нь төстэй байдлаар нь Төвд, [[Балба]], [[Бутан]], [[:en:Ladakh|Ладакх]], [[:en:South Asian ethnic groups|Энэтхэгийн зүүн хойд мужийн ази төрхтэй угсаатнуудыг]] Өмнөд Азийн дэд бүлэг, япон, солонгос, хятадыг Зүүн Азийн дэд бүлэг , Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийг Зүүн Өмнөд Азийн дэд бүлэг болгон хуваадаг. Зүүн Өмнөд Азийнхан дотроо олон хэлний бүлэгт хуваагдах ба ижил төстэй хэлтэй үндэстнүүд нь адил төстэй төрхтэй байна.Тухайлбал [[:en:Ethnic Malays|Малайз]], [[Бруней]], [[Индонез]]ичууд ойролцоо төрхтэй бол [[Камбож]], [[Вьетнам]] 2 төстэй байдаг.
[[Зураг:Sherpa. 2.jpg|thumbnail|left|100px|Шерпачууд]]
[[Зураг:Papuans.jpg|thumbnail|right|60px|Австралоид хүн-Папуа]]
Эх газрын буюу умард монголоидууд өмнөд монголоидуудаас нуруугаар илүү өндөр, илүү өндөр хамартай, толгойн хэлбэр илүү зууван буюу европжуу, шүд тэгш, хацрын товгор хэсэг нь илүү тод зэрэг [[:en:Anthropometry|краниологиийн]] шинжээрээ ялгардаг. Харин өмнөд монголоид хүмүүс нуруу нам, хацар нь тийм ч товгор биш, дорсгор шүдтэй байх нь их байдаг. Тэдний хацар тийм их товгор биш, толгойн хэлбэр умард монголоид хүнээс илүү бөөрөнхий байдаг нь [[:en:Yellow river|Шар мөрнөөс]] [[Хөх мөрөн|Хөх мөрний]] урд эрэг хүртэлх нутагт байсан монголоид төрхтэй хүмүүс Зүүн Өмнөд Ази руу нүүж тэндхийн уугуул [[:en:Australoid race|австролоид]] төрхтэй хүмүүстэй холилдон уусгаснаас үүдэлтэй юм. Эдгээр австралоид хүмүүсээс [[:en:Papuan people|Папуачууд]] зэрэг цөөн тооны үндэстэн үлджээ. Папуачууд тусгаар тогтносон Папуа Шинэ Гвиней улс байгуулсан ч баруун папуачууд Индонезиэс салан тусгаарлахын төлөө ширүүн зэвсэгт тэмцэл хийсээр байна. Австралоид хүмүүсийн толгойн хэлбэр монголид төрхтөнүүдээс хамаагүй бөөрөнхий, халуун агаарыг хөргөхөд дасан зохицсон өргөн, навтгар, том хамартай байдаг.Яг ийм шинж тэдэнтэй холилдож өөртөө уусгасан зарим Зүүн Өмнөд Азийн хүмүүс, өмнөд хятадууд, зүүн төвдийн хүн амд маш тодорхой ажиглагддаг.Мөн иймэрхүү төрх солонгос, япон, [[:en:Ainu people|айнучуудад]] ажиглагддаг. [[Айну]]чууд австралоид төрхтэй учир тэднийг Зүүн Өмнөд Азиас нүүж ирсэн гэж үздэг.Умард хятадууд урагш нүүж австралоид төрхтэй хүмүүстэй төдийлөн холилдоогүй тул гавлын хэлбэр нь арай зуувандуу, өмнөд хятадуудаас биеэр арай том байдаг. Хятад, япон, солонгосчуудын генийн сангийн ихэнх хувийг [[:en:O-M175|О3]] гапло бүлэг эзэлдэг. Япон, хятад, солонгосчууд төстэй харагддаг ч ихэнх тохиолдолд тэднийг амархан ялгаж таниж болно. Энэтхэг, Бутан, Балбын монголжуу төрхтнүүд, Төвдүүдийн хувьд австралоидуудтай төдийлөн холилдоогүй тул гавал нь илүү зууван, хамар нь зүүн, зүүн өмнөд азичуудаас илүү өндөр байдаг. Төвд хүний хамар хүйтэн агаарыг хөргөхөд зохицож илүү өндөр болжээ. Генийн мутацийн өөр нэг жишээ бол Германд эрт үед монголоид төрхтний шинжтэй хүмүүс бий болж байгаад буцаад европоид төрхтэй болон хувирсан явдал юм.
 
[[Зураг:Newar humuus, Balba.png|thumbnail|left|130px|Ази, европ холимог төрхтэй Неварчууд]]
[[Зураг:Khanty family.jpg|thumbnail|right|130px|Холимог төрхтэй Ханты хүмүүс]]
[[Зураг:Y-MAP of India.jpg|thumbnail|left|140px|Энэтхэгчүүдийн ген]]
 
Энэтхэг, Балбын монголжуу төрхтнүүд европ гаралтай энэтхэгчүүдтэй нилээн холилдсоноороо төвдүүдээс ялгардаг ба тэдний соёл, үндэсний хувцас, царай төрх нь энэтхэгчүүдтэй багагүй төстэй болжээ.Зүүн, Зүүн Өмнөд Азичуудын генийг [[:en:O-M175|О]] гаплогрупп голлон бүрдүүлсэн бол төвд, балба, бутан зэрэг Өмнөд Азийнханд О-с гадна [[:en:Haplogroup D-M174|DM174]] гаплогруппийн ген нилээд их байдаг учир Өмнөд Азийн эдгээр үндэстэн хоорондоо нилээн төстэй харагддаг.
 
Арьстнууд нь цэврээрээ байхаас гадна арьстнуудын хил залгаа нутагт өөр арьстнууд холилдсоноос [[:en:Multiracial|холимог арьстан]] үүсдэг.Үүний жишээ бол [[:en:Turanoid race|тураноид арьстан]] буюу түрэг угсааны татар, чуваш, узбек, уйгур, туркмен, кавказийн түрэгүүд, [[:en:Finno-Ugric languages|ихэнх фин-угорууд]] мөн [[:en:South Asian ethnic groups|Индо-монголоидууд]] буюу европжуу энэтхэгчүүдтэй холилдсон Энэтхэг, Балбын монголоид төрхтэй үндэстнүүд болно.
 
=== Физиологи ба генетик ===
307

edits