Wikipedia:Хурал/Ерөнхий: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 34:
 
Тайлбар: 1) Хэлэлцүүлэг бол хэлэх, хэлцэх, хэлцээ, хэлцэл, хэлэлцээ, хэлэлцээр, хөөрөх, хөөрөө, хөөрөлдөөн, ярих, яриа, ярилцлага, зөвших, зөвшилцөх, зөвлөлдөөн, зөвлөгөөн, хурал, хуралдаан, мэтгэх, мэтгээ, мэтгэлцэх, мэтгэлцээн, зэрэг үгсээс бүр хожуу үүссэн шинэ үг шүү дээ. Ерөөсөө л хэлцээ, хөөрөлдөөн гэсэн үгсийн уртсаж сунжирсан хэлбэр юм. Тэгээд бас бусдаар үйлдүүлж байгаа хэв. Гэтэл Википедиад хэн нэгний шийдвэрээр тогтсон цагт хуран чуулж шүүн хэлцдэггүй. 2) Загвар гэдэг бол юмны байдлыг үзүүлсэн үлгэр, хэв загвар гэсэн үг. Жишээ нь: байшингийн загвар, хувцасны загвар. Хэв гэдэг үг олон утгатайгаас нэг утга нь [http://toli.query.mn/words/20027 ном зураг зэргийн бар] (хэв гэдэг нь хуучнаар бар, хэвлэл - хуучнаар барлах) гэдэг. Одоо Википедиад загварыг хоёр янзаар хэрэглэж байна. Нэг нь infobox буюу мэдээлэх хүснэгт, танилцуулах маягт, нөгөө нь мөрийн доорх navbox буюу шилжих, холбох хүснэгт юм. Энэ хоёрын тухайд бичих хэв юм. Аливаа цаасан дээрх бичгийг А4, А3 хэмжээ гэх мэтээр тодорхой тогтсон хэвэнд бичээд түүнийгээ хэвлэн (ном, сонин, хэвлэл) олшруулж тараадаг шүү дээ. Харьцуулаад үзэхээр ийм төрлийн хуудсууд нь ямар нэгэн юмны загвар биш бөгөөд харин бичих хэв байгаа юм. 3) Ангилал гэдэг үг аливаа юмыг анги анги болгон хуваасан үйлийн нэр. Одоогийн бүтцийг харахад Ангилал гэдэгт тэрхүү ангилал бус харин анги бүлгийн бүрэлдэхүүн байгаа юм. Анги гэдэг үг нь өөрөө уул нь давхраа гэсэн утга илтгэнэ. 1-р ангиас 2-р анги болж дэвших гэх мэт. Илүү зохилтой нь бүлэг. Ангилал гэсэн үг бүр гээгдэхгүй. Ангилал гэсэн үгийг хуудасны хамгийн доор мөрөнд бичих нь тохиромжтой. Жишээлбэл: Найдангийн Түвшинбаяр гэдэг хүн нэг талаас Монголын тамирчин мөн. Нөгөө талаас өмнөхтэй хамаагүй буюу 1984 онд төрсөн хүн мөн. Ийм тохиолдолд анги анги болгонд оруулж байгаа гэдгээр Ангилал: гээд бичнэ. Харин Хуудасны төрлийн гарчигт байгаа Ангилал:Монгол улсын аймгууд гэдгийг Анги:Монгол улсын аймаг гэвэл илүү цэгцтэй юм. Магадгүй анги гэхийн оронд бүлэг гэх юм уу уртаар хуудасны анги, хуудасны бүлэг, анги бүлэг гэж оруулвал илүү тодорхой болох байх.--[[Хэрэглэгч:MongolWiki|MongolWiki]] ([[Хэрэглэгчийн яриа:MongolWiki|talk]]) 02:32, 14 Дөрөвдүгээр сар 2014 (UTC)
 
==Засаг захиргааны хуваарь ==
Аймаг гэдгийг ер нь Монголд л хамааруулж хэрэглэдэг. Mongolwiki энэ хуудсуудыг бичсэн юм бна. [[:Ангилал:Япон улсын аймаг]]. "Үндсэн [[Франц]] орон 22 «регион» (муж) болж хуваагдана. Дотроо 96 «департмент» (аймаг)-тай." Мужийн дараах хуваарийг манайхан дүүрэг гэж бичдэг. Бүх википедиа ер нь гишүүнгүй цөөн хэдэн админтай байвал дээр юм бна. Гишүүдийн байр суурь нэгэнт хамаагүй хойно. Хаавал таарна.