Их Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 138:
[[Лев Николаевич Гумилев]] "Их талын байгаль ба хүмүүс" бүтээлдээ "Төв Азийн үндэстнүүд хятадын соёлд таагүй ханддаг байв. Жишээ нь түрэгүүд хятадын уусгах бодлогын эсрэг тусгайлсан бодлого баримталдаг байв. Уйгурууд манихейн, харлугууд лал, басмал, онгудууд несторын, төвдүүд буддын шашныг хятадаар дамжуулалгүйгээр шууд Энэтхэгээс хүлээн авч хятадын соёл Цагаан Хэрэмнээс гадагш нэвтэрч чадсангүй. Хүннү, түрэг, монголчууд нь хоорондоо зөрчилдөн тэмцэлддэг байсан ч хятадын уусгах аюулын эсрэг хаалт болж байв" гэж бичжээ.<ref>[http://gumilevica.kulichki.net/articles/Article16.htm ЛЮДИ И ПРИРОДА ВЕЛИКОЙ СТЕПИ] "Примечательно общее для всех народов Центральной Азии неприятие китайской культуры. Так, тюрки имели собственную идеологическую систему, которую они отчетливо противопоставляли китайской. После падения Уйгурского каганата уйгуры приняли манихейство, карлуки - ислам, басмалы и онгуты - несторианство, тибетцы - буддизм в его индийской форме, китайская же идеология так и не перешагнула через Великую стену"..."Так малочисленные монголы победили огромный Китай, объединив те дальневосточные народы, которые не соглашались стать объектом китаизации"..."Возвращаясь к более ранней эпохе и подводя некоторые итоги вышесказанному, отметим, что, хотя хунны, тюрки и монголы весьма разнились между собой, все они оказались в свое время барьером, удерживавшим натиск Китая на границе степей"</ref>
 
Цагадайн улс XIII зууны сүүл үеэс Самарканд хотоор төвлөрсөн суурин соёл иргэншилтэй Мавереннахр, Долоон мөрөн, Турфаны хөндийгөөр төвлөрсөн нүүдлийн соёл иргэншилтэй Моголистан хэмээх хоёр хэсэгт хуваагдаж, XIV зууны туршид хоорондоо тэмцэлдсээр байв. 1340-өөд оноос Мавереннахрт доголон хэмээх хочтой Монголын Барулас овгийн угсааны эмир Төмөрийн улс бий болсон боловч XV зууны эхэн үед доголон Төмөрийн нас барсны дараа олон жижиг эзэмшил болон хуваагдсан ба улмаар Алтан ордноос нүүж ирсэн Үзбекүүдийн довтолгоонд өртөж, мөхжээ. [[Доголон Төмөр]]ийн угсааны Бабур ноён Үзбекүүдэд шахагдан [[Энэтхэг]]т очиж, Их Могол улсыг байгуулсан юм. Хожим 1859 онд Их Моголын улс Британичуудад цохигдон мөхжээ. Моголистан XVI зууны үеэс суурин соёл иргэншилд орж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны Мухаммед хаан захирагдагсаддаа чалма малгай өмсөхийг хүчээр тулган хүлээлгэсэн ба Таш-Рабат хотыг байгуулж, суурин байдлаар амьдрах болов. Моголистаны баруун талаас Үзбекүүдээс тасарсан Казахууд, зүүн талаас Ойрадууд довтолж шахамдуулах болсон тул Моголистаны Султан Саид хаан XVI зууны үед нийслэлээ Яркенд хотод шилжүүлж, улсаа Яркендын хаант улс хэмээн нэрийджээ. XVII зуунд Яркендын хаант улс Зүүнгарын хаант улсын захиргаанд орсон юм. Алтан орд XIV зууны эхэн үеэс хямралд орж, олон хан солигджээ. Улмаар XV зууны үед Алтан орд [[Түрэг]] хэлт нүүдэлчдийн ордууд болон задарчээ. Алтан ордны улсаас [[Казань]], [[Крым]], [[Астрахань]], [[Ногайн орд]], [[Сибир]]ийн улсууд тасран гарчээ. Алтан ордны үлдэгдэл болох Их орд 1501 онд мөхжээ. Алтан ордны улсаас тасран гарсан улсууд XV-XVIII зууны үед бүгдээрээ Оросод эзлэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн бие даасан улс болох Крымийн хаант улс 1784 онд [[Орос]]од эзлэгджээ. Юань улсын хаад цагаан хэрмийн ард зугатаж ирсэний дараа Монгол хаан Аюушридар Юань улсын цагаан хэрэмнээс хойших нутгийг эрх мэдэлдээ барьсаар байлаа. Гэвч 1389 онд Юань улсын хаан [[Төгстөмөр]] Мингийн цэрэгт ялагдан зугатаж яваад Аригбөхийн угсааны Есүдэр ноёнд алагдсанаар Юань улсын нэгдмэл хүч үгүй боллоо. Монголчууд олон жижиг ноёдын эзэмшлүүдэд хуваагджээ. Эдгээрээс Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд, Чорос аймгийн ноёдын толгойлсон [[Ойрад]]ууд давамгайлан гарч ирж, хоорондоо тэмцэлдэх болжээ. Энэ хоёр хүчин зарим үед нэгдэж байсан боловч удалгүй задардаг байлаа. XVII зууны үед Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд [[Манж Чин улс]]ад дагаар орсоноор Юань улсын улбаа ариллаа. XVIII зуунд Ойрадуудын байгуулсан [[Зүүнгарын хаант улс]] Манж Чин улсад эзлэгдсэнээр Евразийн их тал нутгийннутагт хэмжээнд Монгол хэлт нүүдэлчидмонголчууд ноёрхох явдал үгүй болжээ.
 
== Мөн үзэх ==