Эволюци: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 37:
Зориудын шалгарал нь хүн үүссэн цагаас буюу хүний оролцоотой бий болдог , Байгалын шалгарал гэдэг нь амьд бие үүссэн цагаас эхлэн бий болсон гэж үздэг байна.
Мөн зориудын шалгарлыг дотор нь аргачилсан ба санамсаргүй гэж хуваана. Аргачилсан хэлбэр нь тодорхой зорилт тавин түүнийгээ хэрэгжүүлнх үйл ажиллагаа юм.
Түүхэн хувьсах хөгжлийн морфологийн зүй тогтлууд
Конвергенц (ижилсэх).Удам төрлийн хувьд ойрын холбоогүй,ангилал зүйн янз бүрийн бүлэг,нэгжид хамаарах амьд бие махбодод бие биеэс үл хамааран адил төстэй шинжүүд макроэволюцийн явцад үүсэхийг конвергенц буюу шинж тэмдгийн хувьд ижилсэх хувьсал гэнэ.Амьдралын адил төстэй орчинд дасан зохицох,байгалийн шалгарлын чиглэл төстэй байсан зэргээс шалтгаалж амьд бие махбод шинж тэмдэг буюу дасан зохилдлогооны хувьд ийнхүү ижилсдэг.
Амьтны аймгийн 2 өөр хүрээнд багтдаг сохор номин,хүн хорхой хоёр газар малтахад гойд зохицсон хүчирхэг урд мөчөөрөө тун төстэй.Өөр өөр ангид хамаарах аврага загас,халим,далайн гахай,загасан гүрвэл зэрэг нь усан орчинд амьдрах болсонтой холбогдон биеийн хэлбэрээрээ аварга загастай мөн л ижилссэн байна.Бас амьдралын дотоод үйл ажиллагааны шинж тэмдгээрээ төсөөтэй болдог.
Конвергенц-латин хэлний “convergere”-ойртох,ижилсэх гэсэн үгнээс гаралтай.
Усанд даарч хөрөхөөс хамгаалж,арьсан дороо их өөхөлдөг зохилдлого халим,сэлүүр шийртэнд адилхан байдаг.Ууттан болон ихэст сүүн тэжээлтнүүд бие биеэс үл хамааран, адил төстэй болжээ.
Дивергенц (салан холдуулах).Энэ нь шалгарлын замаар шинж тэмдгүүд салж холдох үйл явц юм. Амьдрах орчны нөхцлийн янз бүр байдал нь дивергенц явах үндсэн хүчин зүйл болно.Дивергенц нь конвергенц ийн эсрэг үзэгдэл юм.Дивергенцийн үр дүнд зүйлээс баг хүртэлх ангилал зүйн бүлгүүд шинээр үүсэх боломжтой.
Дивергенц – Латин хэлний “divergere” –холдох салах гэсэн үгнээс гаралтай.
Параллелизм (зэрэгцэн хөгжих).Нэг ерөнхий өвөгтэй,удам төрлийн хувьд ойр зүйлүүд амьдрах орчны адил төстэй нөхцөлд амьдрах болсонтой холбогдон шинж тэмдгийн хувьд бие биеэс үл хамааран,ижилсэх үзэгдлийг параллелизм буюу зэрэгцсэн хувьсал гэнэ.Зэрэгцсэн эволюцийн жишээ байгальд нэн элбэг.Тухайлбал,ургамлын хатуулаг хэсгээр хооллохтой холбогдон мэрэгчид,туулай хэлбэртний шүдний хөгжил бие биеэс хамаарах байдлаар зэрэгцэн явсны эцэст , хэлбэр бүтцийн хувьд тун адил төстэй болсон байдаг.Далайн муур,далайн морь,далайн хаванд адилхан сэлүүр үүссэн нь усан орчинд шилжин амьдрах болсонтой холбоотойгоор зэрэгцсэн хувьсал явагдсаны үр дүн болно.Ийнхүү байгалийг шалгарал адил чиглэлд үйлчилснээр эволюци нэг шугамаар зэрэгцэн явж бие биеэс үл хамааран адил төстэй шинжүүд хөгждөг.
Параллелизм – Грек хэлний “parallelismos” -зэрэгцэх,хослох гэсэн үгнээс гаралтай.
 
[[Ангилал:Биологи]]