Николай Коперник: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Суут [[астрономич]] Николай Коперник [[Польш]]ийн [[Торунь]] хотноо төржээ. Бага наснаасаа эцэг эхээс өнчирч хоцорсон түүнийг [[нагац ах]] нь хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэсэн байна. [[Хүүхэд]] байхаасаа сурч мэдэхэд сэтгэл санаагаа бүрэн зориулсан Н.Коперник эхлээд Польшид, дараа нь [[Итали]]д хос [[дээд боловсрол]] эзэмшжээ. Хэдийгээр түүний үзсэн эрдмийн ихэнхи нь [[шашны ном]][[ байсан боловч авхаалж самбаагаараа өмнөх болон өөрийн үеийн агуу их математикч]]ид, одон орны бүтээлтэй гүнзгий танилцжээ. Үүний зэрэгцээ [[гүн ухаан]], [[төр эрх]], [[анагаах ухаан]]д суралцаж алс нутгаас [[эх орон]]доо тал бүрийн өргөн мэдлэгтэй эргэж ирсэн байна. Н.Коперник нутагтаа ирэн [[Варми]] болон [[Фромборк]]т [[сүм хийд]]эд дээгүүр алба хаангуутаа [[инженер]]ийн ба [[эмнэлгийн алба]]нд өдрийн цагаа зарцуулан, шөнийн цагт чөлөө зав гарган [[одон орны судалгаа]]ны ажил хийж эхэлжээ. Тэрээр өвлийн хүйтэн, жавар салхийг тэвчин чадал муутай төхөөрөмжөөр ажиллаж, байсан боловч мохолгүй чармайсаар 40 эргэм насандаа агуу их нээлт хийж [["''Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай''"]] гэдэг алдарт бүтээлээ туурвижээ. Энэ бүтээлээрээ Н.Коперник дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог гэж үзэж, бусад одон ертөнц бурханы зохиолоор түүнд зориулагдан оршдог гэсэн урьдах үеийн ойлголтод [[хатуу цохилт]] өгсөн юм. Тэрээр [[Буд]], [[Ангараг]], [[Сугар]] болон бусад гаригууд нь [[дэлхий]]г тойрч байдаг биш, харин Дэлхийн хамт [[нар]]ыг тойрдог гэсэн дүгнэлт хийж [[Нарны системийн гаригуудын хөдөлгөөн]]ий байдлыг харуулсан [[зураг]] зохиосон билээ. Н.Коперник [[геометр]]ийн нарийн тооцоо [[томьёо]] хэрэглэн [[нар төвтэй системийн онол]]ыг бий болгсон нь [[Нар ба гаригуудын хоорондох харьцангуй зай]]г бодож гаргах, гариг Дэлхийн хоорондох зайнаас шалтгаалан оддын гялалзалт буурч, өөрчлөгддөг шалтгааныг үнэн зөв тайлбарлах боломж бүрдүүлжээ. Ийнхүү Н.Коперник олон зуун жил ноёрхсон [[Птолемейн сургаал]]ыг үгүйсгэснээр [[сүм хийд]]ийнхний галзуурсан эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэр үед [[шашны сургаал]]ын эсрэг боссон хэн боловч тэрсүү үзэлтэнд тооцогдож, тийм хүнд [[анафем]] хэмээх үзэшгүй муухай [[ял шийтгэл]] ноогддог байв. Н.Коперник [[шашны шийтгэл]]ээс болгоомжлон өөрийн [[бүтээл]]ийг хэвлүүлэхийг 30 гаруй жил хойш тавьсаар нас барахынхаа өмнөхөн хэвлэлд шилжүүлжээ. “Н.Коперникийн нээлт зөвхөн одон орны судлалд төдийгүй байгалийн шинжлэл, ертөнцийг үзэх үзэлд бүхэл бүтэн [[хувьсгал]] хийсэн бөгөөд ''Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай'' ном хэвлэгдэн гарсан явдал [[шашны номлол]]оор [[байгалийн хуул]]ийг тайлбарлах ямар ч боломжгүйг харуулснаараа чухал юм” гэж [[Фридрих Энгельс|Ф.Энгельс]] үнэлэн бичжээ.
 
 
[[Ангилал:Одон орон судлаачид]]
==Николай Коперникийн шинжлэх ухаань хувсалд оруулсан хувь нэмрүүд==
[[Дундад зууны европ]]т дэлхий ертөнцийн төв бөгөөд нар болон бусад гарагууд түүнийг тойрон эргэдэг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байв. Энэ [[үзэл баримтлал]] нь [[МЭ 2 – р зуун]]д Птоломейн [[геоцентрик]](дэлхий төвтөй) [[сансар огторгуйн систем]] зохион бүтээсэн тул [[МЭ 4 – р зуун]]д [[Аристотель]] энэ сансар огторгуйн систэмийг олонд танилцуулсан юм.
Мөр 24:
Алдарт математикч Ретикус болон ухаалаг Бруно шиг цөөн хэдээс өөр Коперникийн онолд аваргалах хүн байсангүй. Энэ нь сүүлд 1580 онд түүний үүнийг эзэмшсэн Иоханнэс Кэпплэрийн суу ухаан байсан юм. Хэдий тийм ч Коперникийн онолыг маш ач холбогдолтойгоор хөгжүүлсэн хамгаалсан хүн нь Галлилей Галлилео байсан юм. Тэрээр дурангаар тэнгэрийг ажиглах болсон бөгөөд Коперникийн онолыг ажиглалтаар хянадаг онол болгосон юм. Дараа нь тэр шинэ механикуудыг зохион бүтээсэн бөгөөд аристотлийнхийг шинэчлэх Ньютоны механикийн үндсийг тавьсан юм. Тэгснээрээ Коперникийн эсрэг хэлэлцлүүд оргүй хоосон болсон юм
Жиордано Бруно Коперникийн онолоос санаа дэвшүүлсэн нь ертөнцөд олон олон өөр ертөнцүүд байдаг ба тэдгээр нь өөрсдийн гэсэн нарнуудаа тойрон эргэдэг гэжээ. Энэ нь ертөнц бүхэн бие даан оршдог гэдэг санааг үүсгэж , тэд нь эмх замбраагүй байдлаас цэгцтэй болоод буцаад задардаг гэжээ. Коперникийн ертөнцийн хил хязгаар болон цаг хугацаа нь хязгаар үгүй оршин тогтнодог гэдгээс ертөнцийн талаар хүн төрөлхтөн тэс өөр ойлголттой болсон юм.
 
 
[[Ангилал:Одон орон судлаачид]]
[[Ангилал:Одон орон судлаачид]]