Хеопсын пирамид: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 17:
=== Aжиллах хүч ===
 
Агуу пирамидбөыгпирамидыг барихад хэдий хэмжээний ажиллах хүч оролцсон талаар өөр хоорондоо ялгаа бүхий маш олон мэдээллүүд байдаг. МЭӨ V зуунд амьдарч асан Эртний Грекийн түүхч [[Геродот]] [[Пирамид]] барих 20 жилийн хугацаанд 100000 ажилчин шаардагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Саяхан пирамидыг барьсан ажилчид өндөр мэдлэг бүхий хүмүүс байсан байх ёстой хэмээн баталж байна. [[Польш]]ийн архитекторч В.Кочински 1,5 тонн чулуун шоонуудыг тээвэрлэх, байрлуулахад дор хаяж 20 хүн шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүн дээрээ тулгуурлан 300000 ажилчин байрлан ажиллаж, байнгын бус 60000 хүн нэмж ажиллуулж байж пирамидыг барьсан гэж тооцсон байна.
XIX зууны үед амьдарч байсан Египет судлаач [[Вилъям Флиндерс Петри]] эртний Египетийн хөдөөгийн хүн ам болон [[боол]]ууд Нил мөрний дагуу газар тариалан эрхэлж, хүнсээр хангаж байсан тул уг байгууламжид ажиллаж байгаагүй гэж таамаглал дэвшүүлж байв. Харин Египет судлаач [[Мирослав Вернер]] өөрийн таамаглалдаа ажилчдыг шатлан захирах ёсны зохион байгуулалттай байсан ба тус бүр нь 20000 хүн бүхий ур чадвар, ажлын хэлбэрээрээ ялгаатай 5 бүлэгт хуваагддаг байсан гэсэн санаа дэвшүүлсэн байдаг.
Мөн математикч [[Курт Мендельсон]] хамгийн ихдээ 50000, судлаач [[Людвиг Бронкарт]], Луйс Кроон нар 36000, Вернер 30000 хүн ажиллаж байсан гэж таамагласан байдаг.