Дагуур ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 23:
Киданы Дахэ овог Дагуур болсон гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дагуурчууд нь жижиг ард түмэн байсан боловч баргууд Байгаль хавиар байх үед тэднийг захирч байв. Баргууд хожим нь дагуурчуудын захиргаанаас гарч одоогийн нутаг болох Хөлөнбуйрт нүүн ирсэн ба барга нь буриадтай гарал нэг учир хэл яриа, ёс заншил ойр байсан ч буриадаас холдож өвөрмонгол, халхтай хамт удаан сууснаас хэл аялга нь халх, өвөрмонгол, буриадын завсрын шинжтэй болжээ.
 
Дагуурчууд 17-р зуунд [[:en:Agin-Buryat Okrug|Агийн Буриадын тойргоос]] Амар мөрний 2 эргийн дагуу түүний дунд урсгал хүртэл нутаглаж байв. Нутгийнх нь зүүн зах нь Амар мөрөнд хойд талаас нь цутгадаг [[:en:Zeya River|Зея]], [[:ru:Бурея (река)|Бурея]] гэсэн 2 голын дунд урсгалд хүрч байжээ. Орос 17-р зууны эхээр Буриадыг довтолсоны дараа дагуурын нутгийг эзэлж эхэлжээ. Цөөхөн хүнтэй дагуурчууд Оростой удаа дараа хүч тэнцвэргүй тулалдаан хийн энгийн номхон олон иргэнээ алдан урагш Амар мөрөн гатлан ӨвөрмонголдНоон буюумөрний одоогийндагуух нутагтааӨвөр Монголын нутагт нүүн ирж манжийн захиргаанд оржээ. Амар мөрний хойд эрэг дээрх [[:ru:Албазино|Албазин]] бол дагуурчуудын хот байсан ба 1651 онд Орост эзлэгджээ. Орос тэднийг алба төлөхийг шаардахад бид хэдийнэ манжийн албат болсон тул өөр улсад алба төлөхгүй гэж мэдэгджээ. Тэд 20-р зуун хүртэл уламжлалт соёл ахуйгаа сайтар хадгалсан хэвээр байжээ.
 
[[Бөөгийн шашин|Бөөгийн]] болон [[Буддын шашин]] шүтдэг. Саяхан Дагуурыг өвөг Монгол хэлт [[Хятан]]ы хамгийн ойр угсааны хойчис гэж үзэх генетикийн судалгаа хийгджээ.<ref>Li Jinhui (08/02/2001). "DNA Match Solves Ancient Mystery". china.org.cn</ref> Монгол угсаатантай хамгаас ойр төрөл, Монголын дотор багтах учиртай гэдгээс бас '''Дагуур Монгол''' гэж нэрлэгддэг.