Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
== Түүх==
Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааныг үе үе эсэргүүцэн босч байсан
тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.<ref>[http://books.google.com/books/about/Ойрад_хуримын_ёс.html?id=1xGdNAAACAAJ А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”]</ref> XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.<ref>[http://www.oirad.mn/%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%85%D0%B0%D0%B9%D0%BD-%D1%83%D0%B4%D0%B0%D1%87%D0%B8-%D0%BD%D0%BE%D1%91%D0%BD-%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D1%81-%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%B0%D0%BB%D1%82/ Урианхайн Удачи ноён Чингис хааны алтан яс, Бурхан халдун уулыг сахиж байгаа]</ref> Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.<ref>[Олон ястны өлгий-Ховд http://www.khovd.gov.mn/home/index.php?option=com_content&view=article&id=563&Itemid=145 Олон ястны өлгий-Ховд ]</ref> Тэд олон зуун жил Ойрадын дотор сууснаас ойрадын аман аялгуу, эдийн хийгээд оюуны соёлын нөлөөг авсан аж.
 
[[Тува]]чууд [[Найман]]ы ханлиг унасны дараа урагш нүүн Монголын баруун аймгуудаар 1750-иад он хүртэл Алтайн Урианхайтай хил залган суурьшиж байв. Дөрвөдүүд Зүүнгарын Даваач хааны бодлогод дургүйцэн [[Зайсан нуур]] дахь нутгаасаа нүүж Манжид бууж өгөхөд тэднийг Улаангомд суулган тэнд байсан тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэн суурьшуулжээ. Тувачууд Алтайн Урианхайг тува хүмүүс байсан ч манжийн нүүлгэн шилжүүлэлтийн үед тувачууд хуваагдаж Алтайд үлдсэн тувачууд Алтайн Урианхай нэртэй болж тува хэл соёлоо мартсан гэж үздэг.