Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
 
== Түүх==
Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааны төвлөрүүлэнхааныг захирахыгүе байнүе байнэсэргүүцэн эсэргүүцсэнбосч байсан
тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захирлагадзахиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.<ref>[http://books.google.com/books/about/Ойрад_хуримын_ёс.html?id=1xGdNAAACAAJ А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”]</ref> XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.<ref>[http://www.oirad.mn/%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%85%D0%B0%D0%B9%D0%BD-%D1%83%D0%B4%D0%B0%D1%87%D0%B8-%D0%BD%D0%BE%D1%91%D0%BD-%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D1%81-%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%B0%D0%BB%D1%82/ Урианхайн Удачи ноён Чингис хааны алтан яс, Бурхан халдун уулыг сахиж байгаа]</ref>
 
[[Тува]]чууд [[Найман]]ы ханлиг унасны дараа урагш нүүн Монголын баруун аймгуудаар 1750-иад он хүртэл Алтайн Урианхайтай хил залган суурьшиж байв. Дөрвөдүүд Зүүнгарын Даваач хааны бодлогод дургүйцэн [[Зайсан нуур]] дахь нутгаасаа нүүж Манжид бууж өгөхөд тэднийг Улаангомд суулган тэнд байсан тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэн суурьшуулжээ. Тувачууд Алтайн Урианхайг тува хүмүүс байсан ч манжийн нүүлгэн шилжүүлэлтийн үед тувачууд хуваагдаж Алтайд үлдсэн тувачууд Алтайн Урианхай нэртэй болж тува хэл соёлоо мартсан гэж үздэг.
 
Анхандаа Бурхан Халдуны их хаадын хоригийг сахиж дараа нь зүүн монголын ард түмний нэг түмэн нь гэгдэж явсан урианхай нараас бөөн бүлгээрээ үлдэж, хожим хүртэл өөрийн уугуул нэрээ хадгалж ирсэн нь дээрх хоёр хошууны урианхай нар юм. Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат сумдыг, Дархан засгийн хошуугаар Ховд аймгийн Цэцэг сумыг байгуулсан ажээ. Өөрөөр хэлбэл урьдын зүүн монголын урианхай нарын үр хойчис нь дээрхи сумдын голлон оршин суугчид нь болжээ. Манжийн эрх баригчид урианхай нарыг 4 хошуу зохион, тува урианхай нараар 3 хошуу зохион, бүгд 7 хошуу болгон, Ховдын Манж сайдын газарт захируулжээ. Монгол урианхайн дөрвөн хошуу гэвэл
1. Зүүн амбаны хошуу
2. Зүүн гарын мэйрэн засгийн хошуу
3. Баруун амбаны хошуу
4. Гомбо даагийн хошуу болой.
Дээрх дөрвөн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай, Бугат, Алтанцөгц, Сагсай, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумыг байгуулжээ. БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Алтай хошууны нутагт цөөн урианхайчууд одоо оршин сууж байна.Эл урианхай бол Монгол улсын нутаг Алтайд сууж буй монгол хэлт урианхайчуудын тасархай юм. 1907 онд Манж чин улсын эрх баригчид Алтайн урианхайн зарим хэсгийг Шиньжаан дахь Алтайн Шар сүмд суусан амбанд захируулсан байна. Чингэж урианхай нар хоёр хуваагджээ. Одоо Шиньжаанд цөөн тооны Алтай Урианхайчууд бий.
 
Алтайн урианхайчуудын түүхээр дорвитой бүтээл хийсэн эрдэмтэн бол Ц.Гантулга юм. Тэрбээр урианхайчуудын гарал, үүслийн талаар тодорхой мэдээлэл авахад “Эргүнэ хунгийн домог”, “Монголын нууц товчоо” хоёр онцгой ач холбогдолтойг дурджээ. Эхний домгоос авч үзвэл лавтай 2000 жилийн асуудал яригдах юм. Тэгэхээр гарцаагүй язгуурын Монгол аймгийн тухай яриа гарна гэсэн үг.
Тэр үеийн аймгууд үргэлжийн дайн, дажинтай байсан бөгөөд нэгэн дайнаар хоёрхон хүн амьд үлдсэн нь эр, эм хос бүлгээ гэжээ. Тэд амь гарахын тулд хүн байтугай араатан хүршгүй газар зайлан одсон байна. Дүрслэн хэлбэл, нэгэн нарийхан жимийг эс тооцвол явахад нэн бэрх хад асга, ой модтой газар гэх.
Энэ нутгийг Эргүнэ Кун гэмой. Тэр хоёр хүнийг Нукуз, Киян хэмээнэ. Тэр хоёроос төрсөн үр сад нь дөрвөн зууны турш өсч үржээд олон овог болжээ. Тэдэнд нутаг ус нь давчдах болжээ. Ингээд тэндээс гарч ус ургамал, ан гөрөөс элбэгтэй газар бараадахаар шийджээ. Ингэхийн тулд далан толгой шар үхэр, адуу нядалж ширийг нь туламлан хөөрөг хийгээд нүүрс, тосоор дүүргэн их хэмжээний гал өрдөн төмрийн хүдэртэй хавсарган дэлбэлж их уулыг сэтлэн зам харгуй гаргасан байна. Тэр замаараа гаран салбар болон салж одоцгоожээ.
Тэгэхэд уриа дуудлагаар оройлон оролцож зам гаргасан Нукузын үр сад овог аймаг болохдоо урианхайчууд болжээ. “Судрын чуулган”-д өгүүлснээр бол эртний Монгол аймгуудыг дурдахдаа эхэнд нь нукуз, урианхай хэмээн өгүүлээд явсан нь бий. “Эргүнэ хунгийн домог” 2000 жилийн түүхтэй хэмээвээс Хүннүгийн үетэй холбогдох юм. Тэгэхээр урианхайчууд тэр үед ч бие даасан аймаг байсан нь таарч байгаа билээ. Рашид-ад-дин ч “Судрын чуулган”-даа зүгээр нэг дурдаагүй болов уу. Тэрхүү суут хүн тухайн үеийнхээ шилдэг баримт дээр тулгуурлан алдарт бүтээлээ туурвисан нь мэдээж билээ. “Монголын нууц товчоо”-нд чухам юу гэж өгүүлснийг одоо товчхон хүргэе. Тэнд урианхайчуудыг “Бурхан Халдуны эзэн, бурхан босгосон Шинчи баян урианхай” хэмээн өгүүлжээ. Хорь Түмэдийн нутгаас Хорилардай мэргэн удам төрлөө дагуулж Бурхан Халдуны эзэд болох Шинчи баян урианхайг түшихээр ирлээ гэсэн нь ч буй. Чингис хаан төрөхөд урианхай үндэстэн Жарчудай өвгөн булган өлгий бэлэг болгосон түүх ч буй. Чингис хааны есөн өрлөгийн хоёр нь болох Зэлмэ, Сүбээдэй нар урианхай юм.
Манж Чин улсын үед урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо долоон хошуу, 27 сумтай байжээ.