Тува ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
 
'''Тува́''' (дуудлага нь [туваа], [[тувагаар]] '''Тыва''', олон тоонд Тывалар, дуудлага нь [т<sub>э</sub>ваа], [[оросоор]] олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор '''[[Урианхай]]''', бүр тодруулвал '''[[Тагны нуруу|Тагны]] Урианхай''') — [[Соён]]ы нуруугаар голлон нутагладаг овог аймаг. Тува хэмээх нэр анх "[[Монголын нууц товчоо]]"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачуудыг [[Урианхай]]чуудтай гарал нэгтэй гэж түүхчид үздэг. Тувачууд одоо үед [[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Тува Улс]]ад голлон амьдарч байдаг. Тагна Урианхай, Соён уранхай гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд [[Хиргис]] болон [[Сахачууд]]тай (Якутууд) холилдон бий болсон байна. Тува нь түрэг хэлтэй юм. Тэд [[Монгол улс]]ын [[Баян-Өлгий]] аймгийн [[Цэнгэл сум]]анд олноороо амьдрахаас гадна [[Увс]], [[Ховд]] аймагт цөөн тоогоор оршин суудаг. Тува хэмээх нэрийг Тоба нартай холбож үзэх явдал бий.
 
Тувачуудын нэр 6-7 дугаар зууны үеэс дубо, тубо, туба хэмээгдэн гарч ирсэн түүхтэй ажээ. 17 дугаар зууны үеэс Алтайн уулаар нутаглаж байсан монголчуудыг оросууд тувы, урянхай гэх зэргээр нэрлэх болжээ. Тэд өөрсдийгөө тыбы гэдэг хэмээсэн баримт зарим газар үзэгддэг аж.
 
Тувачуудын өвөг нь [[дубо]] аймаг гэж үздэг ба дубо нар одоогийн Тувад байв. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз, [[самоедь]], [[кеть]], монгол, европ гаралтай иранчууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд холилдон оржээ. Тувагийн салчак (салжиуд?), монгуш, мингад овгийг монгол гаралтай гэдэг.
Line 25 ⟶ 27:
 
Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна.
 
==АЛТАЙН ТУВАЧУУД==
Өдгөөгийн тувачууд Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Буянт, Төв аймгийн Заамар, Дархан, Орхон, Сэлэнгийн нутгаар тархан амьдарч байна. БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай, Оросын БНТУ зэргээр ч оршин тогтнодог билээ. Тувачууд нь Сүй улсын судар болон Тан улсын хуучин сударт Тэлэгийн нэгэн аймаг гэгдсэн дуба аймгийнхны үр хойчис юм. Сүй улсын сударт дурдахдаа дубачууд Енисейн эхээр, өөрөөр хэлбэл орчин цагийн Тагна-Тувагийн нутгаар нутаглаж байсан ард түмэн ажээ.
Алтайн тувачуудыг Соёны тувачуудаас ялгахыг сүүлийн үеийн соёл, түүхийн дурсгалууд харуулсаар байгаа юм.
Нэгд, судалгааны хамгийн үнэтэй зүйл тамга юм. Тамгаар нь чухамдаа хар элэгтэн, хамаатан садан болохыг ялган салгадаг гэдэг билээ. Алтайн тувачууд Алтайн урианхайчуудын нэгэн адил нуман тамгаар малаа тамгалдаг байжээ. Нум сумыг ч одоо хүртэл улсын баяр наадмаар харвадаг билээ. Урианхай суртай адил гэхэд болно. Ерөнхийдөө урианхай сурдаа багтаад яваа хэрэг.
Хоёрт, Алтайн тувачуудын уламжлалт ёс заншил, соёл, тухайлбал, Цагаан сар, хурим, ардын дуу, үлгэр, тууль нэг юм.
Гуравт, Алтайн тувачуудын нэг хэсгийг хөх мончоогууд гэх. Тэд өнөөдөр Баян-Өлгийн Цэнгэлд аж төрцгөөж байна. Бусад аймаг, сумын болон Хятадын Шинжаны тувачууд ч өөрсдийгөө хөх мончоогууд хэмээмой. Харин Оросын БНТУ-д хөх мончоог гэсэн ойлголт одоо хэр байхгүй. Чингис хаан баруун чигийн дайнд явахдаа ихэд тус болсон тувачуудад нуман тамга хайрласан гэх домог ч буй. Чингис хаан аян дайныхаа явцад нэг хэсэг цэрэг, иргэдийг Алтайд үлдээсэн бөгөөд тэдэн дотор урианхайгаас гадна тува нар байсан гэх нь буй.
Судалгаагаар нарийн зүйл ажиглагдаад байдаггүй ч эдүгээгийн Баян-Өлгийн тувачууд “Бид дайнд гавьяа байгуулсан тул хөх мончоог гэгдэх болсон. Бид Дуба сохорын үр сад” гэх зэрэг хууч яриа байсаар байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн гэж болох баримтаар Алтайн тувачууд Галдан бошгот, Амарсанаа, Чингүнжавын бослогод маш идэвхитэй оролцсон гэдгээрээ алдартай билээ.
Түүхэн домгоос үзвэл тэдний дотроос Эржибилэг, Онхоот зэрэг баатар эрс төржээ. Онхоот баатрын нэрээр нэрлэгдсэн Онхоот гэх газар одоогийн Баян-Өлгийн Цэнгэлд бий. Галдан бошготын их цэрэг Манжаас дайжин Цэнгэл хайрханы Цагаан голын хавьцаа нэгэн өвөл явахдаа машид туйлдан ядарчээ. Ингээд хоолны эрэлд гарчээ. Цэргүүд дотор явсан тува эрчүүд нэгэн нуурын харзнаас хувингаар ус хутган автал харзны устай хамт хар загас өчнөөнөөрөө баригдсанд ихэд бэлгэшээн өнөөх нуурыг нь “Ачит нуур” хэмээснээр Баян-Өлгийн Цэнгэл сумын мөнөөх нуурын нэр тийн болжээ гэх бодит гэхээр домог бий. Алтайн тувачуудыг тодотгох үүднээс засаг захиргааны нэгжийн талаас нь нэг харъя. Алтайн урианхайн долоон хошуунд хуваагдаж асан тэднийг гурав ангилж байжээ.
Хөх мончоогийн хошуу:
Ховд голын эх болон Шинжаанд буй Цагаан хав зэрэг газарт оршин суух мончоогууд юм. Эл хошуу Бэглиг, Биче, Өөхөн, Хөөг гэсэн дөрвөн сумтай ажгуу. Дотроо адай, ак, галжийн, оорцог, чоод, моол, кара, шунгуур, улуг, хаа хөөг, хара хөөг, донгуур хөөг, монгуш хөөг, газах хөөг, шанагаш хөөг, партагаш хөөг, жалангаш хөөг зэрэг овог, омог бүхий юм. Заримдаа Шар даагийн хошуу ч гэдэг байжээ.
Цагаан соёны хошуу:
Бургуд, Сарыглар хоёр сумтай. Сарыглар, агбан, бургууд, шуудак, оюун, монгуш овогтой. Цэнгэлийн Цагаан голоор төвлөрөн нутаглаж байжээ.
Хар соёны хошуу:
Карасахал/харсахал/, кара төш, онгат, шанагаш, хоёд, овгууд багтана. Харганатын голоор төвлөрөн нутагладаг юм. Түүнээс гадна, каражагдува, сарыжагдува, кызылсоён, өөлэт/өөлд/, мээрэн, хаа дарган, хунза, калга, конгар зэрэг бага овгууд ч буй гэх. Манжийн засаг захиргааны үед Алтайн урианхайчуудыг долоон хошуу урианхай болгоход Алтайн тува дотор нь орж байв.
 
== Зураг ==