"Тува ястан"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
'''Тува́''' (дуудлага нь [туваа], [[тувагаар]] '''Тыва''', олон тоонд Тывалар, дуудлага нь [т<sub>э</sub>ваа], [[оросоор]] олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор '''[[Урианхай]]''', бүр тодруулвал '''[[Тагны нуруу|Тагны]] Урианхай''') — [[Соён]]ы нуруугаар голлон нутагладаг овог аймаг. Тува хэмээх нэр анх "[[Монголын нууц товчоо]]"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачуудыг [[Урианхай]]чуудтай гарал нэгтэй гэж түүхчид үздэг. Тувачууд одоо үед [[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Тува Улс]]ад голлон амьдарч байдаг. Тагна Урианхай, Соён уранхай гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд [[Хиргис]] болон [[Сахачууд]]тай (Якутууд) холилдон бий болсон байна. Тува нь түрэг хэлтэй юм. Тэд [[Монгол улс]]ын [[Баян-Өлгий]] аймгийн [[Цэнгэл сум]]анд олноороо амьдрахаас гадна [[Увс]], [[Ховд]] аймагт цөөн тоогоор оршин суудаг. Тува хэмээх нэрийг Тоба нартай холбож үзэх явдал бий.
 
Тувачуудын өвөг нь [[дубо]] аймаг гэж үздэг ба дубо нар одоогийн Тувад байв. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз, [[самоедь]], [[кеть]], монгол, европ гаралтай иранчууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд холилдон оржээ. Тувагийн салчак (салжиуд?), монгуш, мингад овгийг монгол гаралтай гэдэг.
Найманы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Алтай хүртэлх нутагт суурьшжээ. Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна.
 
"Судрын чуулган"-д Ойн урианхайг алс хол хойд зүгт байдаг гэсэнээс үзэхэд [[Ойн иргэд]] одоогийн Монголын нутагт биш ой хөвч ихтэй өмнөд Сибирьт байжээ.
 
[[Найман]]ы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Монголын баруун хэсэгт Хөвсгөлийн баруун талаас Алтай хүртэлх нутагт суурьшжээ. МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн [[буриад]], тас, туба зэрэг аймгийг оруулав гэсэн нь тувачууд мөн бололтой.
 
Найманы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Алтай хүртэлх нутагт суурьшжээ. Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна.
 
== Зураг ==
Anonymous user