Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 18:
Хятадын Мин улсын эрх баригчид XIV зууны эцэс XV зууны эхээр Хянганы нуруугаар нутаглаж агсан монголчуудыг өөртөө татан умард хил хязгаараа бэхжүүлэх зорилгоор гадаад гурван харуул гэгчийг байгуулжээ. Тэр гурван харуулыг Доён, Тайнин, Фү-юй хэмээн нэрийджээ. Доёд харуулыг урианхай нараар байгуулжээ. Эл урианхай нар бол XIII зууны эхээр Чингис хааны алтан ургийн ноён Элжигидэйд очсон урианхай нар мөн бололтой гэж зарим судлаачид үзжээ.(Одон, 1988, т.201-202) Элжигидэй ноён XIII зууны эхнээс Хянганы нуруу, Их цагаан хэрмийн араар нутаглаж байжээ. Хэдийгээр дээрх 3 харуулын нэгэнд нь урианхай нар сууж, нөгөө хоёрт нь Үжээд, Онглигууд байсан боловч зарим бичиг зохиолд Урианхайн гурван харуул, Урианхайн гурван хязгаар гэхчлэн тэмдэглэхээр иржээ.
 
Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааны төвлөрүүлэн захирахыг байн байн эсэргүүцсэн тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захирлагад байсан аж. Уг нь Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.<ref>[http://books.google.com/books/about/Ойрад_хуримын_ёс.html?id=1xGdNAAACAAJ А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”]</ref> XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна.
Анхандаа Бурхан Халдуны их хаадын хоригийг сахиж дараа нь зүүн монголын ард түмний нэг түмэн нь гэгдэж явсан урианхай нараас бөөн бүлгээрээ үлдэж, хожим хүртэл өөрийн уугуул нэрээ хадгалж ирсэн нь дээрх хоёр хошууны урианхай нар юм. Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат сумдыг, Дархан засгийн хошуугаар Ховд аймгийн Цэцэг сумыг байгуулсан ажээ. Өөрөөр хэлбэл урьдын зүүн монголын урианхай нарын үр хойчис нь дээрхи сумдын голлон оршин суугчид нь болжээ. Манжийн эрх баригчид урианхай нарыг 4 хошуу зохион, тува урианхай нараар 3 хошуу зохион, бүгд 7 хошуу болгон, Ховдын Манж сайдын газарт захируулжээ. Монгол урианхайн дөрвөн хошуу гэвэл
1. Зүүн амбаны хошуу