Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 10:
 
Мөн [[цуур]] хөгжмийг зөвхөн Алтайн Урианхайчууд уламжлан хэрэглэж ирсэн байна.
 
== Түүх==
 
Өдгөө мэдэгдэж байгаагаар урианхан(урианхай) нэр зүүсэн хэдэн бөлөг байна. Урианхай хэмээх адил нэр зүүсэн тэдгээр угсаатны бүлгүүд нь нийтлэг нэг гаралтай юм уу, эсвэл нэр ижил боловч түүхэн гарал нь өөр аймагууд байсан уу гэдэг нь одоо болтол тодорхой болж чадаагүй байна. Үүнээс үүдээд урианхай нэр зүүгсэдийн түүх, угсаа-хамаарал, нутагшилт зэрэг нэлээд асуудал нь маргаантай байна. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар урианхай хэмээх нэр манай тооллын Х зууны эхэн үеийн хэрэг явдалтай холбогдон түүхэнд тэмдэглэгдсэн бололтой.(Х.Пэрлээ, 1959, т.78) Тэр цагаас хойш түүхийн янз бүрийн үед урианхай хэмээх нэрийг хятад дүрс үсгээр хэдэн янз тэмдэглэсээр иржээ.
Оросын нэрт дорно дахиныг судлаач Н.В.Кюнер хятад сурвалжид Улянха хэмээх угсаатны нэр гардаг нь Урианхай аймгийн нэр мөн гэж үзсэн байна. (Н.Б.Кюнер, 1961,т.65-66) XVIII зууны үеийн хятад түүхэнд, XV зуунаас Хянганы нуруугаар нутагласан урианхай нарыг эртний Кумоси нарын удам хойчис гэж өгүүлсэн байна. (Н.Б.Кюнер, 1961,т.65-66) Кумоси нар IV зууны үед түүхэнд нэр нь гарсан том аймаг аж. Урианхай хэмээх угсаатны нэр Х зууны эхээр түүхэнд мэдэгдэх болсон. Тэд 902,963 онд Хятан улсад алба барьж, хөтөч хүн, алаг гөрөөс зэргийг хүргэж байв.
Монгол сурвалж мэдээгээр, Чингис хааны дээд өвөг Добу мэргэний үед урианхайн зарим нь бурхан халдунд нутаглаж байжээ.(Монголын нууц товчоо, 1975, т. 20-21) XII зууны үед урианхай нарыг дотор нь ойн урианхай, тал хээрийн урианхай хэмээн ялгадаг байжээ. Ойн урианхадын нутгийн өмнөд тал нь Хэнтийн уул, хойд тал нь Баргужин төхөм хавиар суугч хори түмэд, барга нартай зах залгаж байжээ.(Рашид-ад-дин, 1952, т.121, 156-160) Талын буюу язгууртны монголчуудын доторхи урианхай нар хойд талаараа ойн урианхайтай хаяа нийлэн Хэнтийн уулсаар нутаглан сууж байжээ.
Хятадын Мин улсын эрх баригчид XIV зууны эцэс XV зууны эхээр Хянганы нуруугаар нутаглаж агсан монголчуудыг өөртөө татан умард хил хязгаараа бэхжүүлэх зорилгоор гадаад гурван харуул гэгчийг байгуулжээ. Тэр гурван харуулыг Доён, Тайнин, Фү-юй хэмээн нэрийджээ. Доёд харуулыг урианхай нараар байгуулжээ. Эл урианхай нар бол XIII зууны эхээр Чингис хааны алтан ургийн ноён Элжигидэйд очсон урианхай нар мөн бололтой гэж зарим судлаачид үзжээ.(Одон, 1988, т.201-202) Элжигидэй ноён XIII зууны эхнээс Хянганы нуруу, Их цагаан хэрмийн араар нутаглаж байжээ. Хэдийгээр дээрх 3 харуулын нэгэнд нь урианхай нар сууж, нөгөө хоёрт нь Үжээд, Онглигууд байсан боловч зарим бичиг зохиолд Урианхайн гурван харуул, Урианхайн гурван хязгаар гэхчлэн тэмдэглэхээр иржээ.
 
Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааны төвлөрүүлэн захирахыг байн байн эсэргүүцсэн тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захирлагад байсан аж. Уг нь Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.<ref>А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”</ref> XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна.
Анхандаа Бурхан Халдуны их хаадын хоригийг сахиж дараа нь зүүн монголын ард түмний нэг түмэн нь гэгдэж явсан урианхай нараас бөөн бүлгээрээ үлдэж, хожим хүртэл өөрийн уугуул нэрээ хадгалж ирсэн нь дээрх хоёр хошууны урианхай нар юм. Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат сумдыг, Дархан засгийн хошуугаар Ховд аймгийн Цэцэг сумыг байгуулсан ажээ. Өөрөөр хэлбэл урьдын зүүн монголын урианхай нарын үр хойчис нь дээрхи сумдын голлон оршин суугчид нь болжээ. Манжийн эрх баригчид урианхай нарыг 4 хошуу зохион, тува урианхай нараар 3 хошуу зохион, бүгд 7 хошуу болгон, Ховдын Манж сайдын газарт захируулжээ. Монгол урианхайн дөрвөн хошуу гэвэл
1. Зүүн амбаны хошуу
2. Зүүн гарын мэйрэн засгийн хошуу
3. Баруун амбаны хошуу
4. Гомбо даагийн хошуу болой.
Дээрх дөрвөн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай, Бугат, Алтанцөгц, Сагсай, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумыг байгуулжээ. БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Алтай хошууны нутагт цөөн урианхайчууд одоо оршин сууж байна.Эл урианхай бол Монгол улсын нутаг Алтайд сууж буй монгол хэлт урианхайчуудын тасархай юм. 1907 онд Манж чин улсын эрх баригчид Алтайн урианхайн зарим хэсгийг Алтайн Шар сүмд суусан амбанд захируулсан байна. Чингэж урианхай нар хоёр хуваагджээ.
 
'''Хүмүүс'''
Line 22 ⟶ 37:
* Монгол улсын мэргэн Б.Баярсайхан
* Урианхай сурын эрхий мэргэн Ч.Жамбал
 
== Тайлбар ==
{{reflist}}
 
 
{{Монгол угсаатан}}