"Хөх Түрэгийн хаант улс"-ны өөр хувилбарууд
Хөх Түрэгийн хаант улс (загварыг засах)
15:08, 8 Дөрөвдүгээр сар 2014-ий байдлаарх засвар
, 6 жилийн өмнөno edit summary
'''Түрэгийн хаант улс''' нь (552-745) 552 онд түрэг аймгууд [[Нирун улс]]ыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч [[Буман]]ы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч [[Буман]] [[Нирун улс]]ын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Tүрэг аймгууд нь эрт цагт [[Хүннү]] гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад [[Тан улс]]ын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд [[Кутулуг]], [[Тоньюкук]] нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр Уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ.
Буриадын судлаач Шабалов тугю, түрэгүүд мөн Ашина овог нь анхандаа монголчууд байсан гэж өөрийн судалгаанд дурьдсан байдаг.<ref name="Шабалов">[http://rudocs.exdat.com/docs/index-128726.html Александр Сократович Шабалов. Об этнической принадлежности хунну. 2009]</ref>
Шабалов Түрэгийн 2 дахь хаан нь Иссиг буюу "эцэг" гэсэн монгол нэртэй, түүний Коло хан гэсэн цолний "коло" гэсэн үг нь "хол" гэсэн монгол үг байж болох юм гэж үзжээ. Түрэгийн хаант улсыг үндэслэсэн монголчууд 7-р зуунд уусч түрэг гэсэн нэр нь өөр угсаатны буюу одоогийн түрэгүүдийн нэр болон хувирсан байж болох юм.<ref name="Шабалов"/>
|