Хүннү улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 95:
 
==Генетикийн судалгаа==
Хүннү болон монголчуудын гарал үүсэл, хоорондын холбоог тогтоох зорилгоор зарим генетикийн судалгаануудыг хийсэн байна. Хүннүгийн 62 бодгалийн яснаас дээж авч, эртний ДНХ ялган авч генетик өгөгдлийг шинжлэхэд эдгээр дээжийн 89 хувь нь Азийн хаплогруппт (А, B4b, C, D4, D5 буюу D5a, F1b) хамаарч, 11 хувь нь Европын хаплогруппт хамаарч (U2, U5a1a, J1) байсан нь Хүннү нарын дийлэнхи нь Монголжуу төрхтөн байсныг харуулах баттай баримт юм. Мөн Эгийн голын хүннүгийн булшны бодгаль болон орчин үеийн монгол хүнд хийсэн ДНХ-ийн судалгаагаар эхийн талаас удамшдаг буюу ДНХ-ийн 9 хаплогруппт болон SNP-ийн 27 хаплогруппээр энэ нутгийн хүннү болон монголын орчин үеийн хүн ам хоорондоо ижил байна гэсэн дүгнэлт гарчээ. <ref>[Christine Keyser-Tracqui, Erik Crubezy, Horolma Pamzsab, Tibor Varga and Bertrand Iudes 2006]</ref>
Мөн баруун Монголын Хүннүчүүдээс 6, Төв монголын хүннүчүүдээс 11 хаплогрупп илрүүлснээс A,D5, M9, M хаплогрупп зөвхөн Төв Монголын хүннүчүүдэд илэрч, бусад бүс нутагт тохиолдохгүй байна. <ref>[Монгол-Солонгосын хамтарсан судалгаа. Докторант Г.Лхагвасүрэнгийн ажил. 2008 он]</ref>
 
==Нэмж унших==
*[[Дөрвөлжин булшны соёл]]
*[[Ноён уулын булш]]
 
==Мөн үзэх==